• Өнөөдөр 2024-04-27

С.ГАНБААТАР: Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид хулгай хийсэн

2023-04-21,   24384

               УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
 
            Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Зөвлөлд орж байгаа зургаан хүнийг дэмжиж байна. Гаднын улсад эрүүл мэндийн даатгал хамгийн гол улс төр нь болж, анхаарлаа хандуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сан жилдээ 1.4 их наядын орлого, зарлагатай. Энэ нь улсын төсвийн таван хувийг эзэлж байна. Үүнийг ард түмний төлсөн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ мөнгийг улстөрчид хулгай хийсэн. Тэгэхээр зөвлөлд орж байгаа зургаан хүн улстөрчдийн гарыг тас цохиж өгөөрэй гэж гуйя. Улстөрчид сонгууль дөхөөд ирэхээр "Эрүүл Монгол хүүхэд", "Эрүүл Монгол хүн" гээд янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Үүнийг нь нам цохиж унагаахгүй бол өвчин тусахаар иргэд хашаа байшингаа зарж, хамаатан саднаасаа гуйдаг.  "UB Palace"-д болж байгаа хандивын тоглолт гэдэг чинь ЭМД-ын сангаас улстөрчид хулгай хийсэн гэсэн үг. Яагаад хүмүүс даатгал төлөх дургүй байгаа вэ гэвэл төлсөн хэр нь хашаа байшингаа зарах дээр тулж байна" гэв.

С.ГАНБААТАР: Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид хулгай хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188