• Өнөөдөр 2024-04-26

Д.ТОГТОХСҮРЭН: Парламентад суудалтай намууд сонгуулийг холимог системээр явуулах шийдэлд хүрсэн

2023-03-27,   23964

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 
Тодруулбал, Д.Тогтохсүрэн "УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын төлөөлөл тус Ажлын хэсэгт багтаж ажиллаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Үндсэн хуулийн 21.4-т Сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий. Тийм учраас зургадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах ёстой. Энэ дагуу Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, өнөөдрийн Бүлгийн хурлаар хэлэлцүүлж, ирэх лхагва гарагийн Засгийн газраас саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл хангаж байна. 
 
УИХ-ын Сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлт тусгагдсан таван өөрчлөлтийг хэлье.
 
1. Сонгуулийг холимог системээр явуулдаг болохоор тогтож байгаа. Манай намын бүлэг болон парламентад суудалтай намууд ингэж шийдсэн. Өөрөөр хэлбэл 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал буюу намын жагсаалтын тогтолцоо байх юм.
 
2. Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг тусгасан. Зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль явуулахад хоёр дахь гол өөрчлөлт чиглэж байгаа.
 
3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авах асуудлыг тусгасан. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний саналыг хэрхэн авахыг тусгасан гэсэн үг.
 
4. Сонгуулийн тогтолцоонд пропорционал систем орж ирж байгаа учраас улс төрийн намуудад босго тавина. Энэ босгыг гурван хувь байх ёстой гэж үзэж байгаа. 2012 онд таван хувь байсан, энийг гурав болгох ёстой гэж үзэж байгаа.
 
5. Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна гэж тусгасан. Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд 20 хувь байгаа.
 
Ийм таван өөрчлөлт Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлт тусгагдаж байгаа. Өөр процессын шинжтэй өөрчлөлтүүд бий. Гэхдээ ерөнхий утгаараа ийм өөрчлөлтүүд тусгагдсан гэж ойлгож болно. Энэ долоо хоногт Засгийн газраас саналыг нь авчихвал УИХ-аар хэлэлцүүлэх бодолтой байна” гэлээ. 
 
Мөн "Бид сонгуулийн холимог тогтолцоогоор 38:38 буюу УИХ-ын гишүүн 76 байх ёстой гэдэг зарчмаар төслөө боловсруулсан. Намын жагсаалтын тухайд, намаас нэр дэвшиж байгаа хүмүүс нэртэй байхаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, намын нэрийн ард нуугдаж нэр хүндгүй хүмүүс сонгогдох гэж байна гэдэг шүүмжлэл байдаг учраас намын нэрийг, нэр дэвшигчийн нэртэй нь хамт бичиж өгөхөөр зохицуулж өгнө” гэлээ. 
 

Д.ТОГТОХСҮРЭН: Парламентад суудалтай намууд сонгуулийг холимог системээр явуулах шийдэлд хүрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-29 10:24:57
    ыы: Тэмүүжин гишүүн хан бүргэдэй гэсэн хотын үзэмж гутаасан өндөр саарал барилгынхаа дизайныг шинэчлээрэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188