• Өнөөдөр 2024-04-26

Г.ЗАНДАНШАТАР: Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо томилолтоор ажиллаж, ард түмнээ сонсох ёстой

2023-01-20,   24013

      УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган хаалаа. Намрын чуулганаар УИХ-ын нэгдсэн чуулган 32 удаа хуралдаж, 180 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Намрын чуулганаар нийт 18 хуулийг шинээр баталсан бол 271 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 38 тогтоолыг баталжээ. Харин байнгын хороод 10, дэд, түр хороод найман, хянан шалгах түр хороо есөн удаа хуралдаж, нийт 256 асуудал хэлэлцсэн байна. 
 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын эрхэм гишүүд ээ. УИХ-ын 2022 оны намрын чуулган ажлын 78 өдөр чуулж, өнөөдөр хааж байна. Намрын чуулганаар тавьсан зорилтоо хэрэгжүүллээ гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох, шударга бус, тэгш бус байдлыг халах, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт, аж амьдралын доройтол, орлогын хомсдолыг зогсоох зэрэг шаардлагыг ард иргэд тавьж байна. Шударга ёсны нэхэмжлэл нийт нийгмийг хамарч байна. Тиймээс өнгөрсөн 30 жилээ эргэж харах, алдаагаа засах, шинэ эргэлт хийх түүхэн хариуцлага бидэнд ногдож байна. Шинэ эргэлт, шинэ сэргэлт, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд, эдийн засгийн чиглэлээр гурван багц хууль, нийгмийн бодлогын чиглэлээр гурван багц хууль, засаглал, улс төрийн реформ чиглэлээр гурван багц хууль, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр нэг багц хууль, нийт 10 багц эрхзүйн шинэчлэл хийх шаардлага УИХ-ын өмнө тавигдаж байна. Эдийн засгийн чиглэлээр хаврын чуулганаар нэгдүгээрт, эдийн засгийг тогтворжуулах багц хууль, хоёрдугаарт эдийн засгийг лебиралчлах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, гуравдугаарт, эдийн засгийн төрөлжүүлэх багц хуулиудыг тус тус хэлэлцэнэ. 
 
Чуулганы завсарлагааны хугацаанд 10 багц хуулийн хүрээнд УИХ-аас ард түмнээ сонсох аяныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн бүр томилолтоор тойрогтоо ажиллаж, зөвхөн өөрийнхөө тойргоор хязгаарлагдахгүй ард түмэнтэйгээ уулзаж, тэдний санал бодол, байр суурийг сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдэж, гарц гаргалгааг хэлэлцэж, хуулийн төслүүддээ саналыг нь тусгах шаардлагатай. 
 
Монгол Улсын Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Эндээс бүх бодлого, хууль, түүний хэрэгжилт, хяналт шалгалт эхлэх ёстой. Ингээд УИХ-ын гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье. Тойрогтоо ажиллаж, ард түмнээ сонсож, ард түмнээ төлөөлөх элчийнхээ хувьд өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө эвийн хүчээр ихийг бүтээхийг хүсэн ерөөе. Намрын чуулган хаасныг мэдэгдье” гэлээ. 
 

Г.ЗАНДАНШАТАР: Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо томилолтоор ажиллаж, ард түмнээ сонсох ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 19:16:36
    цээ: хүүхдийн мөнгө өгөхгүй хаалаа даа ......
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188