УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Mөрөөс мөнгөний бодлогын баримтлах үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрвөн жил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдсэнийг харуулсан акцыг Төрийн ордонд хийлээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилд ам.долларын ханш төгрөгийн эсрэг 40 хувиар чангарч, энэ хэрээр төгрөг үнэгүйдэж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг хэлсэн. Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ талаараа мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан “Мөнгөний бодлогыг оруулж ирж байгаа Монголбанк төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг гол бодлогоо болгож явах ёстой. Гэтэл ам.долларын ханш 2860 төгрөгт хүрч байна. Монгол Улс бараа бүтээгдэхүүний ихэнхийг нь ам.доллараар импортоор худалдаж авдаг. Төгрөгийн ханш сулраад байхаар иргэдийн худалдан авах чадвар буурч байна. 2016 онд 20 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан хүнс 2020 онд 40 хувиар багассан байна. Элсэн чихэр, будааны үнэ нэг дахин өссөн. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Төсөв дээр баялаг бүтээх, орлого олох чиглэлээр хийгдэх ажил байхгүй. Тэгсэн хэрнээ бүх төсвөө Ковид руу чихэж байна. Мөн хавтгайрсан халамж руу чиглэж байна. Энэ асуудлыг нь ярьж хэлэхээр олонхиороо хүч түрээд байна. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. УИХ-ын чуулган дээр цөөнхийн бүлэг энэ асуудлаа тавина. Хэрвээ УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэхдээ үйлдвэрлэл, баялаг бүтээх чиглэлд хөрөнгө тавьж шийдэхгүй бол Ардчилсан намын бүлэг тэмцлийн хэлбэрт шилжинэ. Өөрөөр хэлбэл ард түмэндээ хандаж, жагсаал цуглаан хийж, талбай дээр гарна. Энэ акц ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүснэ. Монгол Улсын төсөв дээр хориг тавиулах талаар хүсэлт гаргана” гэлээ.
| Ц.Туваан: Ардчилсан намын бүлэг тэмцлийн хэлбэрт шилжинэ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |