• Өнөөдөр 2024-04-27

Б.ЭНХБАЯР: Ихэнх мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын эзэд нь УИХ-ын гишүүд шүү

2022-01-06,   15929

          УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор буюу мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын эрх зүйн байдлын шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. 
          Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Би бол дэмжиж байна. Иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс буюу улстөрчдөөс салгах зорилготой хуулийн төсөл гэж харж байна. Бараг бүх мэргэжлийн холбоодын дарга, төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд нь энэ танхимд сууж байгаа улстөрчид шүү. Нэг гараараа төр түшилцэж байж нөгөө гараараа иргэний нийгмийн байгууллага удирдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил. Үүнийг хуулиар өөрчлөх ёстой. Энэ амархан тэмцэл биш. МАН-ын саяны их хурлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг байх тухай зөндөө ярьсан. Гэтэл энэ хуулийн төслийг унагах гээд байгаа хандлага харагдаад байна. Хэрвээ дахин хэлэлцэж боловсруулах болбол давхар төрийн бус байгууллагатай хүмүүс ажлын хэсэгт орж болохгүй шүү. Би ганц жишээ хэлье. Өчигдөр би Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр “Махны үнэ өсөөд байна” гэдэг асуудал ярьсан. Гэтэл махны холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн байж байгаа юм. Би уг нь махны үнийн асуудлыг мэргэжлийн холбоотой нь ярих гэсэн юм. Гэтэл УИХ-ын гишүүнтэй ярих болж байна гэсэн үг. Энэ бол ашиг сонирхлын зөрчил шүү. Тийм учраас энэ хуулийг би дэмжиж байна” гэлээ. 
 

Б.ЭНХБАЯР: Ихэнх мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын эзэд нь УИХ-ын гишүүд шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188