• Өнөөдөр 2024-04-20

НӨХӨН СОНГУУЛЬ: Ирц Хэнтий аймагт 10 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 12.9 хувьтай байна

2021-10-10,   470

           УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 10.9%, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 12.9%-тай байна. 
18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50.748 иргэн бүртгэлтэй байгаагаас 5575 иргэн саналаа өгөөд байна. “Түр хасав” тэмдэглэгээтэй 747 иргэн байна. 
 
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113.948 иргэн бүртгэлтэй байгаагаас 14.794 иргэн саналаа өгөөд байна. “Түр хасав” тэмдэглэгээтэй 9026 иргэн байна. 
 
Түүнчлэн, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд саналаа өгөөд буюу 5575 иргэний 10 хувь нь буюу 2557 нь эрэгтэй, 3018 нь буюу 11.9 хувь нь эмэгтэй сонгогч байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны иргэдийн ирц хамгийн өндөр буюу 33.4 хувьтай байна. 
Харин 28 дугаар тойргийн хувьд эрэгтэй сонгогчдын ирц 11.8 хувь, эмэгтэй 14 хувьтай байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 41.2 хувьтай байна. 
 
 

НӨХӨН СОНГУУЛЬ: Ирц Хэнтий аймагт 10 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 12.9 хувьтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188