• Өнөөдөр 2024-03-29

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдсэн бол нэг жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ

2021-06-17,   1177

           УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэр Б-гээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэхүү мэдээлэл үнэн болохыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдээд байгаа. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өмнө нь хоёр ч удаа эхнэртээ гарч хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үнэхээр “гэр бүлийн хүчирхийлэгч” мөн бол, энэ үйлдлээ удаа дараа давтаж байсан бол хуулийн ямар хариуцлага хүлээх ёстой вэ. 
 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлах шийтгэлтэй. Харин гэр бүлийн хүчирхийллийг байнга буюу хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. 

 
Тухайлбал, Зөрчлийн тухай хууль
 
5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
 
Эрүүгийн хууль
 
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 
1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэж хэн бэ. 
 
Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. Морь жилтэй.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын 8 жилийн хоёрдугаар дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
 
Ажилласан байдал
 
2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
2005-2007 онд Монгол ардын намын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
2012 онд Монголын ардын намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга
2013 оноос Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 онд Архангай аймгаас УИХ-ын гишүүнээс дахин сонгогдсон. 
 
Онцлох зарим баримтууд...
 
- Яруу найрагч, “Болор цом-29” наадмын дэд байрын шагналтай. Яруу найрагч, Төрийн шагналт Д.Төрбатын шавь гэдэг. “Долоон бурхан харвадаггүй” Уран сайхны киноны зохиолыг бичсэн. МУГЖ Т.Баясгалангийн дуулснаар олны хүртээл болсон “Зүрх мартахгүй” тэргүүтэй хэд хэдэн зохиолын дууны үг бичсэн. 2005 онд “Зүрхээ шагна” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Улс төрд орохоосоо өмнө МУГЖ Т.Баясгалантай дотно харилцаатай хэмээн нэр холбогдож байсан. 
 
- 2005 оноос МАН-ын дотоод ажлыг хариуцан ажиллаж эхэлсэн. Улмаар 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тухайн үед МАН сөрөг хүчин байсан учраас Ж.Мөнхбат эрх баригч намын эсрэг улс төр хийж, нам доторх карьераа өсгөж чадсан. Тухайлбал, Сүхбаатарын талбайд давхар дээлтэй жагсаал хийж, санал тооллогын хар машин шатааж, төгрөг, ам.долларыг харьцуулж явсан нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. 
 
- МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Хадгаламж" банкны 14 тэрбумын хэрэгт нэр холбогдож байсан. Тэрбээр өөрөө "Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л  явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа” гэж тайлбар хийсэн.  Улмаар АНУ-ын Жоржтауны их сургуульд суралцахаар явснаар энэ асуудал нь намжсан. 
 
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн III хороо, Олимпийн гудамжны 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 А тоот байранд 260 метр кв орон сууцыг 780 мянган ам доллараар худалдаж авсан гэх мэдээлэл цахим орчинд дуулиан тарьж байсан. 
 
 
 
 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдсэн бол нэг жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 10:29:33
    Zochin: Ene shubuun tolgoitoi nuhur Tsunh barigchaar ajlaa ehelj dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 10:29:23
    Zochin: Ene shubuun tolgoitoi nuhur Tsunh barigchaar ajlaa ehelj dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 20:22:47
    маанагтагч : МАН-ынхны баталсан хууль өөрт нь яаж үйлчлэхийг харахаас... Сагсуу нөхрийг Түвшинбаяр шиг 1 сар аавынд суулгах хэрэгтэй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 12:41:48
    би: Долоож явсаар өдий хүрчээ. Муу новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 22:51:58
    kkk: ali neg ulsin helni beltgel angid sursan ch geh shig hun namtar dere arai l ur tuwshini bolowsrol bichdeg yumsan mongol uneeen ulun shaajee hudla hudla eldew ined hurmer yum bichih yum kkk zuger helni kurs gechee ******** malaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 22:49:02
    kkk: 1978 oni mori jil gedeg yum kkk 1979...?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 22:49:01
    kkk: 1978 oni mori jil gedeg yum kkk 1979...?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 18:10:04
    zochin: yu ch business ene ter hiigeegui bj yaj ter ikh hurungutri bolsoliin bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 16:11:32
    зочин : shakia
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 16:01:21
    Zochin : Tegeheergui hundee yasiin boloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 15:43:20
    Дүгэр.Дашняи: Хууль хэрхэн тэгш үйлчилдэгийгл харахл үлдлээдээ кк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188