
-Бадминтоны 2026 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа. УАШТ-д түрүүлсэн маань багшийн маань хичээл зүтгэл, хүч хөдөлмөр их байлаа. Хувьтөгөлдөр багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Цэлмэг-Одын Энхлэн гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Дархан-Уул аймгийн Дархан хотод төрж, өссөн.
.jpg)
– Аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” цогцолбор дунд сургуулийн Г.Энхтуяа багштай 10-ын “2” дугаар ангийн сурагч байгаа.
.jpg)
–Яагаад бадминтоны спортыг сонгож хичээллэх болов?
-Манай эмээ маань анх бадминтоны спортыг Дархан-Уул аймагт хөгжүүлсэн хүн бий. Дархан хотод анхны секц, дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Эмээгээ дагаж бэлтгэл рүү нь хамт их явдаг байлаа. Тэр л үеэс энэ спортод дур сонирхолтой болсон.
.jpg)
–Бадминтоны спорт Дархан хотод хөгжөөд хэдэн жил болж байгаа вэ?
-Миний санаж байгаагаар Дархан хотод 2011 оноос эхэлж хөгжсөн. Тэгэхээр Дарханд бадмитоны спорт хөгжөөд 15 жил болж байгаа юм уу даа.

–Бадминтоны спортоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би дөрвөн настай байхдаа анх удаа бадмитон тоглож, хичээллэж үзсэн. Бараг хичээллэж эхэлсэн гэж хэлж болох байх. Надад бадминтон их сонирхолтой санагдаж татагдсан юм. Харин эмээ маань бадминтоноос өмнө талбайн тенниссээр хичээллэх хэрэгтэй. Дараа нь бадминтон руу орж болно гэсэн. Талбайн теннисээр Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2017 онд УАШТ-ээс хүрэл медаль авч байсан. Талбайн теннисний Х.Батбаяр багшдаа баярлаж явдаг шүү.

-Одоо ямар клубийн, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Би одоо “Дархан-Од” клубийн дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөр багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.
– Бадминтоны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Бадминтоны спортоор хичээллээд найман жил болж байна. Анх албан ёсоор 2018 оноос бадминтоноор хичээллэж эхэлсэн юм.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Бадминтоны спортын нэгдүгээр зэрэгтэй. Ер нь Монгол Улсын спортын дэд мастерын болзолоо хангачихсан байгаа.
–Бадминтоны спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Манай аав, ээж хоёр спортод их дуртай хүмүүс байдаг. Тийм болохоор их дэмждэг. Намайг хичээл, бэлтгэл, тэмцээн уралдаан гээд завгүй явах үед үргэлж надад анхаарал тавьж, сэтгэл, санаагаар дэмждэг. Намайг хайр халамжаар дутаадаггүй аав ээждээ хайртай шүү.

– Бадминтоны спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Спортоор хичээллэж эхэлсэн үеэс хойш бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан. Мөн хурд, хүч, уян хатан чанар, шилжилт, хөдөлгөөн, анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээр, сэтгэл зүйгээ удирдах гээд олон зүйлд суралцсан.
.jpg)
–Бадминтон хэр эрсдэл өндөртэй спорт вэ?
-Бадминтоны спорт хурд их шаарддаг, огцом эргэлт, үсрэлт ихтэй учраас хөл гэмтэх магадлал бий. Тоглолт хийхийн өмнө биеэ сайн халааж хэрэгтэй. Бие халаалтыг тогтмол хийдэг тамирчинд эрсдэл байхгүй.
–Бадминтоны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Би 2022-2026 оны УАШТ-нд таван жил дарааллан ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан. Мөн хосын төрөлд алт, мөнгөн медальтай. 2024 онд Казахстан Улсад болсон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрөлд хүрэл медаль, холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн. 2025 онд Узбекистан Улсад болсон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрөлд хүрэл медаль, дан хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан.
-Чөлөөт цагаараа бадминтоноос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа гэр бүлээрээ хөдөө явах гоё бадаг. Мөн найзуудтайгаа уулзах, хөгжим сонсох дуртай.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Бүх л тэмцээн дурсамж ихтэй гоё санагддаг. Казахстан Улсад төрийн далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлж байхад их гоё байсан даа.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо 2026 оны багийн УАШТ, мөн Азийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аварга гээд томоохон тэмцээнд оролцох зорилготой байгаа.
| Ц.ЭНХЛЭН: Дөрвөн настайгаасаа бадминтоноор хичээллэсэн |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |