-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Эх орноо төлөөлөн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд орж тэргүүн байр эзэлсэн гэсэн. Тус тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Анх 2024 оны арванхоёрдугаар сард Чех Улсад зохион байгуулагдсан тэмцээнд ороод, Гран при хүртсэн. Эхэндээ өөрийгөө ялна гэж огт бодоогүй, бусад оролцогч үнэхээр чадварлаг, сайн тоглож байгааг сонссон юм л даа. Гэтэл ялчихсан, үнэхээр их баярласан. 2025 оны долдугаар сард "IBLA Grand Prize" уралдаанд оролцож, мөн Гран при шалгарсан. Оролцогч хүүхэд олон байсан учраас тэмцээний хариу сарын дараа гарч, саяхан өөрийгөө Гран при хүртсэн гэдгээ мэдсэн. Үнэхээр баяртай байгаа.
-"IBLA Grand Prize" уралдаанд оролцоход чамайг хамгийн их сандаргаж, догдлуулж байсан зүйл нь юу вэ?
-Тус тэмцээн таван өдөр үргэлжилдэг. Өдөр бүр оройн цагаар 2-3 удаа бэлдсэн хөгжмөө тоглож, шалгаруулалтдаа орсон. Нойр хүрээд алдчихвал яана аа гэж бодогдсон. Гэхдээ өмнө нь хэд хэдэн тэмцээнд оролцсон учраас төдийлөн алдчихвал яах уу гэж айгаагүй ээ, бэлтгэлээ сайн хийсэн байх гэж бодож байсан.
-Ж.Брамсын нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн гэсэн. Тэргүүн байрт шалгарсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ж.Брамсын нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны Монголд болсон шалгаруулалт, тэмцээний тэргүүн байрт шалгарсан. Хэдийгээр Хонгконг явж дараагийнхаа шатад оролцох ёстой байсан ч Итали Улсад зохион байгуулагдсан тэмцээнтэй давхцаад оролцож чадаагүй.
(2).jpeg)
-Тэмцээнд оролцох бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?
-Итали Улсад болсон тэмцээнээсээ өмнө хэд хэдэн уралдаан оролцсон юм. Тэгхээр байнгын бэлтгэлтэй байсан л даа. Хичээлээс гадна өдөр бүр дөрвөн цаг төгөлдөр хуураа бэлдсэн. Норовбанзад сангийн нэрэмжит төгөлдөр хуурын тэмцээнд ороод дэд байрт шалгарчихсан учраас "IBLA Grand Prize" тэмцээнд заавал ялна гэж өөртөө амласан юм.
-Ийм мундаг төгөлдөр хуурч болох эхлэлийг хэзээ тавьсан юм бэ. Хэдэн настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхлэв?
-Би таван настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Манай дунд ахын төрсөн өдрөөр авга эгч минь төгөлдөр хуур бэлэглэсэн юм. Тэгээд ахтайгаа хамт гэрийнхээ хажууд төгөлдөр хуурыг дугуйланд явж эхэлсэн. Дугуйлангийн минь багш “Авьяастай юм байна, Монгол Улсын консерваторт шалгалт өгөөд үзээрэй” гэсэн юм. Шалгалтдаа тэнцэж, О.Лхагвасүрэн багшийнхаа шавь болсон доо.
-Ах нь төгөлдөр хуураа тоглож байгаа юу, гэр бүлд нь өөр хөгжим тоглодог хүн бий юү?
-Ах минь одоо хичээлээ хийгээд завгүй байгаа. Манай гэр бүлд хөгжим тоглодог хүн байхгүй ээ. Би анхных нь, гэрийнхэн минь миний хөгжим тоглож байгааг сонсох дуртай. Дахиад, дахиад тоглоод өг гэдэг юм. Шинэ жилээр гэрт ирээд “За, Г.Бадмаарагийнхаа тоглолтыг үзье, хөгжим тоглоод өг” гэдэг. Аав, ээждээ уянгын ая тоглож өгөх их дуртай. Би дугуйланд явж эхэлсэндээ, төгөлдөр хуур тоглож сурсандаа үргэлж талархдаг.
-Тэгвэл чи хэний ямар хөгжмийн зохиолыг тоглох хамгийн дуртай юм бэ?
-Вольфганг Амадей Моцарт, Ференц Листын зохиолыг тоглох дуртай. Хөнгөн, хөгжилтэй хэмнэлтэй учраас үнэхээр гоё байдаг юм.
.jpg)
-Тэмцээнд оролцохоосоо өмнө, тайзан дээр гарахаасаа өмнө заавал хийдэг зүйл бий юү?
-Би бээлий өмсдөг. Гар даарчихвал илүү сандраад төгөлдөр хуур тоглоход хэцүү болчихдог юм. Эмээ минь намайг сандарчихвал гүнзгий амьсгаа аваарай гэдэг юм. Тиймээс өөрийгөө тайвшруулах гээд гүнзгий амьсгаа авдаг.
-Хамгийн анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Нэгдүгээр ангид байхад долоон ноотоо цээжилсэн гээд “Долоон ноотны баяр” гэж хийдэг юм. Тэр үед анх удаа тайзан дээр гарсан. Жаахан байсан учраас бага зэрэг сандарсан. Дараа нь, гуравдугаар ангидаа анх бие даасан тоглолтоо хийсэн. Өмнө нь олон тоглолтод орж байсан ч бие даасан анхны тоглолт учраас бүр онцгой тайз байсан. Гэрийнхэн минь бүгд ирж, тоглолтод ирж, намайг үзэж, магтсан.
-Төгөлдөр хуур тоглоход ямар бэрхшээл тулгардаг вэ. Тэр бэрхшээлийг хэрхэн давж гарч байна?
-Миний хурууны сунгалт жаахан муу, тэгэхээр хүссэнээрээ хөгжмөө тоглож чадахгүй байгаа юм. Үүнийгээ сайжруулахын тулд байнга дасгал хийж байгаа. Гэр бүл минь надад итгэдэг учраас бэрхшээл бүрийг даваад гардаг.
-Үргэлж дэмждэг багш, гэр бүлийнхэндээ хандаж үг хэлмээр байна уу?
-Намайг үргэлж дэмжиж, хайрладаг, надад итгэдэг багш нартаа, гэрийнхэндээ хайртай шүү, баярлалаа. Ирээдүйд сайн хүн, сайн төгөлдөр хуурч болчхоод ачийг нь хариулна аа.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Би сайн төгөлдөр хуурч болохыг хүсдэг. Вольфганг Амадей Моцартын төрсөн нутагт очиж төгөлдөр хуураараа илүү хичээллэж, сурахыг хүсэж байгаа.
(2).png)
| Г.БАДМААРАГ: IBLA GRAND PRIZE ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ГРАН ПРИ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорчээ
2025-11-18 10:16:54
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
2025-11-18 10:12:16
Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна
2025-11-18 10:05:03
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
2025-11-18 09:59:16
“ГЭМ ЗЭМ"-ИЙН МАРМЕЛАДОВ БУЮУ МУГЖ П.ЭРДЭНЭЗААН
2025-11-18 07:25:17
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН
2025-11-18 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-11-18 07:00:00
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА
2025-11-18 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-11-18 07:00:00
ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ
2025-11-18 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ СҮЛД ТЭНЭЖ ОДНО
2025-11-18 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-18 06:00:00
"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
2025-11-17 16:18:34
Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
2025-11-17 15:22:58
"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно
2025-11-17 14:48:06
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-17 14:37:53
Улирлын томуу идэвхжлийн түвшинд хүрчээ
2025-11-17 14:36:12
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
2025-11-17 14:11:56
Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй
2025-11-17 13:50:47
Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
2025-11-17 13:36:17
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
2025-11-17 13:34:47
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо
2025-11-17 13:02:37
УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээлэл сонслоо
2025-11-17 12:35:18
Морингийн даваанд барих Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр жилд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
2025-11-17 12:02:31
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 89.3 хувьтай байна
2025-11-17 11:53:21
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал
2025-11-17 10:56:56
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2025-11-17 10:50:31
АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…
2025-11-17 10:30:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
2025-11-17 09:04:58
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-17 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2025-11-17 07:00:00
АН-ААС УРВАЖ, Н.НОМТОЙБАЯРТАЙ ЭВССЭН Д.ПҮРЭВДАВААГИЙН “ТЕНДЕРЧИН” ЭХНЭР Н.МӨНХЧИМЭГ
2025-11-17 07:00:00
ШАНАГА БУДААГААР “СОЛИГДСОН” Г.ПАГМЫН 53 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРСЭН ГУНИГТ ТҮҮХ
2025-11-17 07:00:00
МАРТАГДАШГҮЙ ЯГО, ДОН ЖУАН, СТИВА БАЙЛАА, ТЭР
2025-11-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |