-Сайн уу, энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн тэмцээний үеэр Оюуны олимпын рекордыг шинэчлэн тогтоож гиннесийн амжилтын эзэн болсон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тийм ээ, энэ удаагийн тэмцээнд "Хоёртын Тоолол" төрөлд 1599 цифрийг алдаагүй санаж гиннесийн рекордын эзэн болсон. Би өөрийнхөө үзүүлэлтийг хараад анх удаа тэгж гайхаж үзсэн. Өөрийнхөө нүдээр харж байгаа хэр нь итгэхгүй байх хэмжээнд гайхаж, өөрөөрөө бахархсан.
-Өмнө нь Оюуны олимпод оролцож байв уу. Энэ удаагийн тэмцээний онцлог юу байв?
-Миний хувьд Оюуны олимпод анх удаагаа оролцож байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь найман жилийн дараа тус тэмцээн дахин зохион байгуулагдаж байгаа нь байлаа. Цар тахлын хөл хорионоос болоод 2020 онд зохиогдоогүй юм билээ. Удаан хугацааны дараа зохиогдож байгаа учраас дээд үеийн ах, эгч нар маань ч ирж өрсөлдсөн. Олон улсын ижил сонирхолтой тамирчидтай өрсөлдөж, суралцаж, дурсамж бүтээх сайхан байлаа.
-Дэлхийн хэмжээний тэмцээний тайзнаа эх орныхоо нэрийг дуудуулах ямар байсан бэ?
-Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тэмцээнд амжилт дүүрэн оролцсон багийнхнаараа болон өөрөөрөө үнэхээр бахархсан.
.jpg)
-Анхны тэмцээн тамирчдын сэтгэлд тод үлдсэн байдаг шүү дээ. Тэр үеийн дурсамжаасаа ярихгүй юу?
-Миний анхны тэмцээн Winter-2022 улирлын аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр үед бага насны ангилалд өрсөлдөж, нийлбэр оноогоор хоёрдугаар байрт орсон. Би нэлээн шартай л даа. Тэгээд дараагийн удаа заавал нэгдүгээр байрт орно гэж бодоод бэлтгэл хийсэн. Тэгж бэлдсэнийхээ ачаар улсын аварга шалгаруулах тэмцээн буюу “Оюуны наадам-2022”-ын бага насны ангиллын аварга болж байсан.
-"Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцсон шүү дээ. Тус шоунд оролцох ямар байсан бэ, үзэгчид нь хэрхэн хүлээж авсан?
-Нэвтрүүлэгт зориулж 1500 ширхэг алт, мөнгөн медалийг цээжилж дараа нь шүүгчдийн хүсэлтээр нэрлэж үзүүлсэн. Монгол Улсынхаа нэрийг гаргасан сайхан үйл явдал байсан.
-Оюуны спорт учраас тархи, бие сэтгэл зүй хамгийн их ядардаг байх. Энэ бүхнээс өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ?
-Тархи, бие, сэтгэл зүй гээд бүгд үнэхээр ядардаг. Энэ бүхнийг даван туулахын тулд бүтэн нойр хэрэгтэй. Мөн аль болох тайван байж бүхнийг хүндээр хүлээж авалгүй зүгээр л орхиж сурах хэрэгтэй гэж боддог. Бясалгал хийж бодлын хүчээр өөрийнхөө тархинд өөрийгөө ямар их хүч чадалтай гэдгээ мэдрүүлж түүндээ итгүүлэх хэрэгтэй. Ингэснээр миний ядарч байсан тархи “Би чадах юм байна, энэ миний дээд хязгаар биш юм байна, миний ирээдүй ийм сайхан юм байна” гэж ойлгож, итгэж илүү ихийг хийж бүтээж чаддаг гэж боддог.
.jpg)
-Чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?
-Бүгд л өөр өөрсдийн онцлогтой тамирчид байсан. Тэр дундаа монголчууд бүгдээрээ сайн оролцсон. Хүн бүр өөрсдийн сайн төрөлдөө хүчтэй өрсөлдөгч байж чадсан.
-Анх яагаад ой тогтоолтын спортоор хичээллэхээр болов. Юу чамд нөлөөлсөн бэ?
-Би цэцэрлэгт байхдаа Монголын оюун ухааны академитай холбогдож, хичээллэж эхэлсэн. Дундуур нь нэг жил завсарласан ч хичээл, хамт олон багш нар минь таалагдаж байсан учраас дахин суралцаж эхэлсэн. Оюуны спортоор хичээллэж эхэлсэн минь хамгийн зөв шийдвэр санагддаг даа.
-Тус спортоор хичээллэснээр чамд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Илүү хүн шиг хүн болж, ёс суртахуунтай болсон юм шиг санагддаг. Багш нар маань үргэлж “Оюуны спортын тамирчин хүн хэзээ ч хүмүүжилгүй байж болохгүй” гэж хэлдэг юм. Багш нар маань үгээрээ, үйлдлээрээ энэ үгийг ойлгуулж, үлгэр дуурайлал болдог.
.jpg)
-Ой тогтоолтоор хичээллэхийн юу нь хамгийн сайхан, гоё санагддаг вэ?
-Олон зүйл бий. Тэр дундаас бүхнийг хамтдаа даван туулж олон сайхан дурсамжийг бүтээдэг багийнхантайгаа хамт байх хамгийн сайхан.
-Өдөрт хэчнээн цаг бэлтгэл хийдэг вэ. Бэлтгэл хийхэд юу хамгийн чухал байдаг вэ?
-Тэмцээн дөхсөн үед шахуу бэлтгэлийн хуваарьт орж өдөрт 7-12 цаг хүртэлх хугацаанд бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл хийхэд хамгийн чухал нь тамирчны сэтгэл зүй байдаг. Хэрвээ тамирчин бэлтгэлээ чанартай хийе гэвэл бэлтгэл хийх ангийн хаалгаар орж ирмэгцээ ардаа байгаа бүх асуудлуудаа ор мөргүй мартах хэрэгтэй, юу ч байсан хамаагүй бүгдийг мартах хэрэгтэй. Өөрийгөө хурцалж чаддаг, өөртөө урам өгч чаддаг бас өөртөө итгэдэг байх ёстой.
-Тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Юунд хамгийн их анхаардаг вэ?
-Тэмцээний үеэр мөн бодлын хүчээр өөрөө өөртөө итгүүлэх ёстой. Зорилгодоо хүрсэн байгаагаар, тайзан дээр өөрийнхөө нэрийг дуудуулж байгаагаар, өөрөө баярлаж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө өөртөө урмын үг шивнэх хэрэгтэй гэж боддог.
-Энэ амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн багш, гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Мэдээж намайг хурцалж бас дэмжиж өгөх гэр бүл болон багийнхан маань хамгийн чухал хүмүүс. Надад итгэдэг, намайг дэмждэг хүмүүс байгаад үргэлж талархдаг. Энэ хүмүүсгүйгээр би одоогийн энэ түвшинд хэзээ ч хүрч чадахгүй. Тэдэндээ үнэхээр хайртай шүү гэж хэлмээр байна.
-Цаашид ой тогтоолын спортоор хүрэх зорилго бий юү. Ирээдүйд өөрийгөө сорьж үзэхийг хүссэн төрөл бий юү?
-Олон зорилго бий. Одоогоор бий хамгийн залуу Дэлхийн аварга, Олон улсын их мастер болохыг зорьж, хичээж байна.
| Э.ҮҮРИЙНЦОЛМОН: БИ ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН ДӨРВӨН РЕКОРДЫГ ЭЗЭМШДЭГ Ч ХҮРЭХИЙГ ХҮСДЭГ ОЛОН ЗОРИЛГО БИЙ |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |