Зууны манлай хос дуучин, гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг Монголд мэдэхгүй хүн ховор. Монголын урлагт 40 гаруй жил дөрөө харшуулсан тэдний замналыг хүү В.Баттулга нь үргэлжлүүлж, ач охин Б.Дуулим нь түүчээлж буй. Б.Дуулим охин өчигдөр “Энх эсэн болтугай” анхны бие даасан тоглолтоо аавтайгаа хамтран цахимаар хийсэн. Түүний аавтайгаа хамтран дуулсан “Энх эсэн болтугай” дуу “Youtube” платформд хоёр сая гаруй хандалт авсан юм. Алдартай жүжигчин, дуучин болох хүсэл мөрөөдлийн эзэн Б.Дуулим охин шантарч, бууж өгдөггүй гэсэн.
-Өчигдөр “Энх эсэн болтугай” хэмээх цахим тоглолтоо хийсэн. Тоглолт нь сайхан болж өндөрлөв үү?
-Тоглолт маань сайхан болж өндөрлөсөн. “Энх эсэн болтугай” хэмээх тоглолтоо орон нутгаар аавтайгаа хамт хийж байсан. Мөн 2015 онд аав минь “Эр хүн гэдэг эмзэгхэн юм уу даа” анхны уран бүтээлийн тоглолтоо хийж байсан юм. Энэ удаагийн тоглолт бидний анхны цахим тоглолт байлаа. “Энх эсэн болтугай” тоглолтыг хүн бүхэн эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан байгаасай хэмээн хүсэн мөрөөдөж хийсэн.
-“Энх эсэн болтугай” тоглолтод нь ямар уран бүтээлчид оролцсон бэ?
-Тоглолтод эмээ, өвөө болон аавын ах оролцсон. Мөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэл болон СТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, МУУГЗ Ш.Гүрбазар зэрэг ах, эгч нар маань оролцлоо.

-Аавтайгаа хамтран дуулахад их дэмтэй байдаг байх. Өвөө, эмээ, аав нь дуулах талаар зөвлөгөө өгдөг үү?
-Аавтайгаа хамт тайзан дээр дуулахад дотно мэдрэмж төрдөг. Ямар ч дуу дуулсан үг, үйлдэл бүр нь сэтгэл зүрхнээсээ гардаг. Цаашид ч аавтайгаа хамтарч дуулна. Хамт дуулж байхдаа аавыгаа хараад их бахархдаг, баярладаг. Хааяа уйлах тохиолдол ч гардаг шүү. Эмээ, өвөө, аав, ээж минь чин сэтгэлээсээ дуулаарай гэж захидаг. Аяыг нь мэдэрч, үг бүрийг нь ойлгож дуулах ёстой гэж заадаг.
-Жүжигчин мэргэжлээр суралцдаг гэсэн. Мэргэжлээ сонгоход гэр бүлийнхэн нь нөлөөлсөн үү?
-Би багаасаа дуучин, жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байлаа. Анх жүжигчин болно гэхэд гэр бүлийнхэн минь их дэмжсэн. Жүжигчин мэргэжлээр сурснаар биеэ авч явах чадвар болон тайзны соёлд суралцсан. Мөн хүн хэрхэн хувирч, өөрчлөгдөж болдог талаар суралцаж байгаа. Би жүжигчин мэргэжилдээ дурлаж сурч байна. Би Төв аймгийн Зуунмод хотод төрж, өссөн. Ам бүл тавуулаа, аз жаргалтай амьдардаг.
-Олны хайр, хүндлэл хүлээсэн урлагийн гэр бүлийн үр хойч, залгамж халаа байна гэдэг амаргүй, өндөр хариуцлага ногддог байх. Чи амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Өвөө, эмээ, аав минь дандаа хариуцлагатай бай гэж хэлж, захидаг. Урлагийн гэр бүлд төрж, өссөн болохоор багаасаа буруу зүйл хийхгүй юм сан гэж хичээдэг. Тийм учраас өнөөдрийг хүртэл гэр бүлийнхнийхээ итгэлийг алдаж, гомдоохгүй юм сан гэж боддог доо.

-Аавтайгаа хамгийн анх 2018 онд “Амь нэгтэй аав охин” хэмээх уран бүтээл гаргасан юм билээ. Одоо хэчнээн дуутай болсон бэ?
-Тийм ээ, аавтайгаа хамтран хамгийн анх “Амь нэгтэй аав охин” хэмээх уран бүтээлээ гаргаж байсан. Одоогоор долоон уран бүтээлтэй. Поп төрлийн дуу дуулах сонирхолтой. Өнөөгийн залуус Европын орны дуу ихэвчлэн сонсдог юм шиг санагдсан.
-Чи үеийнхээ залуу уран бүтээлчдээс өөрийгөө юугаараа ялгардаг гэж боддог вэ?
-Манайхан гэр бүлээрээ урлагийнхан. Хоёрдугаарт, би аавтайгаа хамтарч дуулдаг. Мөн өөрийн хоолойны өнгө аяс, дуулах чадвараараа бусдаас онцлог гэж боддог.
-Төгөлдөр хуур тоглодог юм билээ. Хөгжим тоглодог авьяасынхаа талаар ярьвал?
-Миний аав мэргэжлийн төгөлдөр хуурч. Би нэг ч удаа төгөлдөр хуур хөгжмийг ааваараа болон хүнээр заалгаж байгаагүй. Өөрөө сонсгол, мэдрэмжээрээ тоглож сурсан. Одоо ч сайн тоглож бүрэн эзэмшээгүй байна.

-Дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж үзсэн үү?
-Дуу хөгжимгүйгээр өдөр хоногийг төсөөлшгүй. Дуу хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй, уйтгар гунигтай болох юм шиг санагдсан.
-Эцэг, эх бүр хүүхдээ өөрийнхөө сайхан чанарыг дуурайсан байгаасай гэж хүсдэг. Чи ээж, аавынхаа ямар зан чанарыг дуурайсан гэж боддог вэ?
-Хэзээ ч шантарч бууж өгдөггүй, шартай, хөдөлмөрч занг дуурайсан гэж боддог.
-Чиний ирээдүйн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Би тайзан дээр байхдаа өөрийгөө илүүтэй мэдэрч, өөртөө таалагддаг. Орчлон ертөнцөөс тасарчихсан мэт мэдрэмж төрдөг. Өөрийнхөө дуу хоолойг сонсож, мэдрээд өөрөө уярдаг даа. Тийм болохоор завгүй хөдөлмөрлөж, уран бүтээл хийх хүсэл мөрөөдлөөр бялхдаг. Мөн сургуулиа амжилттай төгсөөд дэлхийн хэмжээний дуучин, жүжигчин болно гэж бодож байна. Бас Солонгосын од болох бяцхан хүсэл дотроо тээдэг дээ.
-Өмнө нь уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-Тэмцээнд орж байгаагүй. Сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог байсан. Чөлөөт цагаараа гадаад орны чадварлаг дуучдын дууг сонсдог. Тэднээс сурах зүйл их байдаг юм. Зав гарвал төгөлдөр хуураа тоглодог.
| МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин Б.ДУУЛИМ: Би дэлхийн хэмжээний дуучин, жүжигчин болно |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |