Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын III сургуулийн 10В ангид суралцдаг. Ихэр охид саяхан хамтдаа Спортын мастер цолны болзлыг хангасан билээ.
-Сайн байцгаана уу. Хэзээнээс буудлагын спортоор хичээллэж эхэлсэн бэ, түүхээ хуваалцаач?
-Я.Марал:Өнгөрсөн жил манай ангийн найз Т.Максим буудлагын спортоор хичээллэдэг юм. Тэгээд бид хоёрт сонирхуулаад л бид хичээллэж үзсэн дээ. Бид хоёр нэг жилийн дотор спортын мастер цол хангасан.
-Буудлагын спорт тэвчээр, анхаарал шаарддаг шүү дээ. Спортын олон төрлөөс буудлагын спортын татсан бэ?
-Я.Маргад:Хичээллэж эхлээд сорилт өгөхөд, бодсоноосоо сайн буудсан. Тэгээд цаашдаа хичээллэх юм бол илүү сайжрах юм байна гэж бодоод буудлагын спортыг сонгож байсан даа.
-Анх ямар багш дээр хичээллэж эхэлсэн бэ?
-Я.Маргад:Анх спортын мастер Э.Юмжирмаа багш дээр өдийг хүртэл хичээллээд явж байгаа. Хийн буудлагаар хичээллэж байгаа хүмүүс суурь техникүүдээ тавиад галт зэвсэг лүү орвол илүү сайн сурдаг юм шиг санагдсан.
Я.Марал: Энэ дашрамд богино хугацаанд амжилтад хүргэж, буудлагын спортод хөтөлж оруулсан дасгалжуулагч багшдаа маш их баярлаж гэж хэлмээр байна. Мөн Сэлэнгэ аймгийн буудлага спортын хорооны удирдах зөвлөл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга н. Дашцэвэг, “Спирт Бал Бурам” ХХК захирал н.Чинтогтох нарт талархсанаа илэрхийлье.
(2).jpg)
-Тэмцээний өмнө бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ, хүндрэлтэй зүйлс байдаг уу?
-Я.Маргад: Олон тэмцээн уралдаанд явахаар ивээн тэтгэгч багатай болохоор өөрсдөө зардлаа гаргах үе ч байдаг. Бэлтгэл сургуулилт хийхэд тийр, талбайн хүрэлцээ муу байдаг. Мөн техник, тоног төхөөрөмж авъя гэхээр санхүүгийн асуудал тулгарах үе бий. Бид хоёр чинь арван жилийн сурагч болохоор байнга аав, ээжээсээ аваад байх хэцүү шүү дээ.
Я.Марал: Буу сумны хангамж муу байдаг учир бид хоёр багшийнхаа нэг буугаар ээлжилж буудаж ээлжилж бэлтгэл сургуулилтаа хийдэг.
-Анхны тэмцээн хамгийн дурсамжтай байдаг шүү дээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Я.Марал:Хамгийн анхны тэмцээн болох “Үнэ”н сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд оролцсон. Тухайн үед бага зэрэг сандарч байсан ч сайхан байсан.
Дараа нь Холбооны цомын тэмцээнүүд, Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Залуучуудын улсын аварга, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, Эрдэнэт хийн буудлагын нээлттэй тэмцээнд тус тус оролцсон.
-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч, та хоёрыг спортоор хичээллэхэд хэр дэмждэг вэ?
-Я.Марал: Аав маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ээж маань тэтгэвэрт байдаг. Бид хоёр багаасаа ээж аавдаа тусалж төрөл бүрийн ногоо тарьж ирсэн. Манайх ам бүл дөрвүүлээ, гэр бүл маань биднийг маш их дэмждэг. Өглөө хичээлдээ яваад өдөр ирэхэд ээж маань хоол хийгээд хүлээж байна. Харин аав маань байнга хүргэж өгч, авдаг даа. Аав маань буудлаганд маань сайн санаа тавьж зөвлөж судалгаа хийж ярилцдаг. Гэр бүлийнхээ хүрээнд байнга зөвлөж ярилцаж, сэтгэл ссанаагаар дэмжиж байдаг даа.
-Ихэр заяанд төрж, хамтдаа спортоор хичээллэх сайхан шүү дээ. Тэр талаар яривал
-Хоёр биендээ спортынхоо талаар ярилцаж ямар ч асуудал дээр хоорондоо зөвлөлдөж бие биенийхээ алдаа оноог ярилцдаг.
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу, цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Буудлагынхаа спортоор үргэлжлүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болохыг хүсдэг. Буудлагынхаа спортоор чадах чинээгээрээ амжилт гаргахыг хичээж явдаг.
-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| ИХЭР ТАМИРЧИД Я.МАРГАД, Я.МАРАЛ: ХАМТДАА СПОРТЫН МАСТЕР ЦОЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |