-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Girls” кинонд тоглох болсноо мэдээд юу мэдэрсэн бэ. Уран бүтээл дээрээс өөрийгөө үзэх ямар санагдсан бэ?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Анх киноныхоо шалгаруулалтад тэнцсэн гэдгээ мэдээд итгэж өгөхгүй, “Нээрээ тэнцсэн юм байхдаа” гээд зөндөө баярлаж байсан. Догдлол, айдас, сандрал ч байсан. Уран бүтээл дээрээс өөрийгөө харах гоё байдаг юм билээ. Киноны төгсгөлд жүжигчдийн нэрс дундаас өөрийнхөө нэрийг хараад үнэхээр том зүйлийн ард гарсан өөрөө бахархсан.
-“Girls” хамтлаг анх хэрхэн нэгдэв. Анхны дуу нь хандалт өндөртэй байсан шүү дээ. Юу мэдэрсэн бэ?
-Манай хамтлаг гурван хүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг. Бид гурав анх “Girls” киноны гуравдугаар бүлгийн шалгаруулалт дээр танилцаж байсан. Төслийн хүрээнд бидэнд хамтдаг болох санал тавьсан. Гишүүд маань бүгд тун баяртайгаар хүлээж авсан даа. Бидний хамгийн анхны уран бүтээл тэгж олон хандалт авна гэж төсөөлөөгүй ээ. Мөрөөдөл биелэх мөч үнэхээр гоё юм билээ.

-“Шилдэг тоглогч” кинонд ажилласан юм билээ. Шинэ уран бүтээлд тоглох ямар байв?
-“Шилдэг тоглогч” киноны Номингийн дүрд ажилласан. Шинэ уран бүтээлд өөр дүр төрхөөр тоглох сайхан байлаа. Манай “favway”нэгдлийн ах эгч нар киноны зураг авалтын үеэр надад их тусалсан. Энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна.
-Спортын сургуулийн сурагчийн дүр шүү дээ. Тус дүрээс сурч, мэдэх зүйл олон байв уу?
-Үнэхээр олон зүйл сурч мэдсэн. Эхлээд спортын тамирчин охины дүр учраас чадах болов уу гэж санаа зовж, бодож байлаа. Дүр дээрээ ажиллахад манай “favway” уран бүтээлийн нэгдлийн ах эгч нар, гол дүрийн жүжигчид, найруулагч сайн тусалсан.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч шүү дээ. Хичээлийнхээ хажуугаар уран бүтээлийнхээ ажлын хэрхэн цалгардуулахгүй хийдэг вэ?
-Хичээлүүдээ аль болох л цалгардуулахгүй байхыг хичээдэг. Хувийн зохион байгуулалт төлөвлөгөөтэй байж, хичээлүүд болон уран бүтээлийн ажлаа орхигдуулахгүй хийдэг.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Би багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан . Хүсэл мөрөөдлийнхөө төлөө болон хүнд өгсөн амлалтынхаа төлөө жүжигчин болъё гэж шийдсэн. Би ажлаа хийж байхдаа хамгийн жаргалтай эрч хүчтэй байдаг. Ирээдүйд өмгөөлөгч болно гэж бодож байгаа гэхдээ урлагийн ажлаа орхигдуулахгүй хийнэ ээ.
-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд ажиллах ямар байв?
-Анх үнэхээр гайхаж байсан. Гуравхан минутын дүрс авах гэж олон хүний хүч хөдөлмөр шаарддаг юм билээ. Кинонд ажиллахад минь олон хүн тусалсан. Тэр хүмүүсийн ачаар би дүр дээрээ ажиллахад олон хүндрэлтэй учраагүй ээ.
-Багийнхан нь “Girls” киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мэдрэмж, ойлголт өгөхийг зорьсон бол?
-Манай үеийнхэн дунд байгаа үе тэнгийн гадуурхалтыг зогсоох, энэ буруу зүйл гэдгийг харуулахыг хүссэн. Мөн сайн найзуудын нөхөрлөл, хайр дурлал, өрсөлдөөн гээд олон зүйл агуулагдсан.
-Олны танил байж анхаарлын төвд орох ямар байсан бэ?
-Хүн болгоны харах хүлээж авах өнцөг нь өөр байсан. Хүүхдүүд надаас үлгэр дуурайлал авч байгаа гэж бодоод биеэ зөв авч явахыг хичээж тэдэнд зөвийг үлгэрлэхийг хичээдэг.
-Дараагийн зорилго төлөвлөгөө нь юу вэ?
-Одоогоор аравдугаар ангиа сайн төгсөхийг хүсэж байна. Мөн дараа дараагийн уран бүтээлээ гаргана. Ярилцлагыг минь уншсан хүмүүст энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй ахиж олдохгүй үнэ цэнтэй шүү гэж хэлмээр байна.
| О.ЭНХЖИН: НАМАЙГ СОНСДОГ ХҮМҮҮСТ ЗӨВ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЭХ ХҮН БАЙХЫГ ХҮСДЭГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |