-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Нууц тархи” киноны гол дүрд ажиллах ямар байсан бэ?
-“Нууц тархи” киноны гол дүр ажиллах амаргүй байсан ч туршлагажих сайхан боломж байлаа. Хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардагдсан. Гол дүр гэдэг утгаараа бага зэрэг ачаалалтай байлаа. Дүрээ сайн гаргаж бодит мэт мэдрэмж төрүүлж, үнэн харагдахын тулд яаж ажиллах вэ гэж бодож, ажилласан.
-“Нууц тархи 2” кино саяхан нээлтээ хийсэн шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцвал. Багийнхантайгаа дахин хамтрах ямар байв?
-Нээлт үнэхээр сайхан болж өндөрлөсөн. Хүмүүс сэтгэл дүүрэн, инээд баясалтай танхимаас гарахыг харах таатай байлаа. Хүмүүс "Гол дүртэйгээ зургаа даруулъя" гэж ирж байсан, жаахан ичмээр ч сайхан санагдсан шүү. Багийнхантайгаа дахин хамтрах үнэхээр таатай. Үргэлж сайхан энергитэй угтдаг мундаг хамт олонтой нэг баг болж ажиллаа. Би найруулагчаа их мундаг хүн гэж боддог. Өөрөөрөө болон хамт олноороо бахархах мэдрэмж төрсөн. Өөрийн царай төрх гээд анхаарч болох бүх тал дээр ажилласан. “Би энэ талаасаа ингэж харагдаж, энэ үгээ залгиж хэлж, ийм үйлдэл гаргадаг” өөрийнхөө дутагдал болон давуу талаа харж ажилласан.

-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд ажиллах ямар байв?
-Мэргэжлийн жүжигчин болох болоогүй ч сурч байгаа болохоор арай бага сандарч, алдсан байх. Энэ кинонд ажилласнаараа өмнөхөөсөө илүү туршлага хуримтлуулсан.
-Багийнхан нь киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мэдрэмж, ойлголт өгөхийг зорьсон бол?
-“Нууц тархи 1” дээр бол одоогийн нийгэм өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж, түүнийгээ даван туулах хүч зориг, ухаарлаар хандахыг зорьсон гэж бодож байна. “Нууц тархи 2” уран сайхны кинонд мансууруулах бодис ямар хор хөнөөлтэйг гэдгийг харуулахаас гадна найзуудын үнэнч нөхөрлөл, хичээл зүтгэл, итгэлийн талаар харуулж, мэдрүүлэхийг зорьсон.
-Та өсвөр насны хүүхдүүдийн дунд болдог дээрэлхэлд, гадуурхалд ямар бодолтой байдаг вэ?
-Харамсалтай нь өсвөр насны хүүхдүүдийн гадуурхалтын асуудал одоо ч байснаар байна. Хүчээ гайхуулах гэж нэгнээ дээрэлхэх асуудал байдаг. Хүчтэй байна гэдэг чинь бие бялдарт биш, оюун санаа, итгэл үнэмшилдээ байдаг гэж би боддог. Хүүхдүүдийн үзэж, сонсож мэдээлэл авах зүйлс нь цаг хугацааны аясаар өөрчлөгдөж байгаа нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх. Гэр бүлийн анхаарал, хүмүүжил гэх мэт хүчин зүйлүүдээс болж, хүүхдүүд бие биеэ дооглож, шоглох нь их байдаг.

-“Нууц тархи” киног заавал үзэх шалтгаан хэлээч гэвэл ?
-Хайр, нөхөрлөл, гэр бүл, хорт зуршил, тэмцэл, итгэл, бүхнийг харж мэдэрх гээд олон манай киноноос үзэх зүйл олон бий. Үзэж дуусаад өөртэйгөө ярилцаад үзэхэд илүүдэхгүй байх.
-Кинонд тоглож, жүжигчнээр ажиллахад юу нөлөөлсөн бэ?
-Кинонд орж ажиллахад миний итгэл үнэмшил, хайртай хүмүүс минь өгсөн урам зориг нөлөөлсөн. Энэ салбарт ажиллахыг үнэхээр хүсдэг. “Жүжигчин хүн бол хүний дээд хүн байх ёстой” гэдэг үгийг цээжиндээ хадгалж явдаг даа.
-Дараагийн зорилго төлөвлөгөө нь юу вэ?
-Би илүү их зүйл сурч уран бүтээлч болохын төлөө хичээж ажиллана.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа, амжилт хүсье.
| Т.ТЭМҮҮЖИН: “НУУЦ ТАРХИ-2” КИНОГООРОО МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |