Тухайн үйл явдал нь 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр болж, 13, 14 настай хоёр хүү баатарлаг үйлс бүтээж байсан билээ.
-Сайн уу. Өнгөрсөн жил амийг нь аварсан дүүтэйгээ одоо холбоотой байдаг уу?
-Тухайн үед гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, угаартсан байсан дүү маань одоо инээгээд л цэцэрлэгтээ явж байгаа. Ирэх жил сургуульд орно. Тэр дүүгээ харахаар өөрсдөөрөө бахархах сэтгэл төрдөг.
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Тэр өдөр найзтайгаа хамт гэрийнхээ усыг зөөгөөд явж байсан юм. Тэгтэл манай урд талын айлаас юм дэлбэрэх чимээ гараад, тооноор нь утаа саагиж байсан. Бас дотор нь хүүхэд уйлах чимээ гарснаа чимээгүй болчихсон.
Найз бид хоёр сандраад хаалгыг таттал, цоожтой байсан учир түлээгээр эвдэх гэсэн ч болоогүй. Тэгээд газраас чулуу аваад, цоожийг нь нүдэж өгсөн дөө. Хаалга онгойж, хүүхдийг гаргахтай зэрэгцэн Онцгой байдлын аврагчид ирж галыг бүрэн унтраасан.
Үнэндээ жаахан айж байсан. Гэхдээ хүүхдийг “Аврах ёстой” гэх бодол биднийг зоригжуулсан
-Та хоёрт өөрсдөө бэртчихвий гэсэн айдас байсан уу?
-Үнэндээ жаахан айж байсан. Гэхдээ хүүхдийг “Аврах ёстой” гэх бодол биднийг зоригжуулсан.
-Найзыг нь хэн гэдэг вэ, тухайн үед чамд юу гэж хэлсэн бэ?
-Манай найзыг Б.Энхбаяр гэдэг, 14 настай. Тэр үед “Жаахан л айлаа, гэхдээ гоё байна аа” гэж байсан. Бид хоёрыг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнасан.
-Хүүхдийн аав, ээж та хоёр ямар нэгэн зүйл хэлж байв уу?
-“Маш их баярлалаа. Миний дүү нар мундаг хүн болоорой” гэж байсан. Харин манай ээж, аав хоёр “Сайн байна, миний хүү” гэсэн.
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Би техник талдаа илүү сонирхолтой болохоор инженер болно гэж бодож байгаа.
-Танай нутгаар өвөлжөө тавлаг байна уу?
-Тавлаг сайхан байна аа. Цас ихтэй, хүйтэн өвөл болох шинжтэй. Саяхан сургууль амраад орсон.
-Хүний амь аварч, баатарлаг гавьяа байгууласан чамаар найзууд нь бахархаж байна уу?
-Тийм ээ, миний найзууд надад урмын үг хайрлаж, магтсан. Тэр нь их сайхан байсан.
-Ярилцсанд баярлалаа.
| ГАЛААС ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД АВАРСАН Б.БУЯНБАЯР: ШАТАЖ БАЙСАН ГЭРЭЭС АВАРСАН ДҮҮГЭЭ ИНЭЭГЭЭД, ГҮЙЖ ЯВАХЫГ ХАРАХААР ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХДАГ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |