Бид ангийнхаа хөгжмийн сонсгол хамгийн муутай, ард нь нуугдах шахам бүжиглэдэг нь байлаа
Ингээд тэдний хэрхэн тууштайгаар хичээж, амжилтад хүрсэн талаарх ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байцгаана уу. Спортын мастер болсонд баяр хүргэе. Үүнээс яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Бүжгийн спортын хүүхдийн төрөлд мастер болсон доо баяртай байна. Үгээр илэрхийлж чадахгүй тийм гайхалтай мэдрэмж байсан.
-Бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээ манай уншигчдад хуваалцаач?
-Г.Г: Бид хоёр чинь ангийнхаа хөгжмийн сонсгол хамгийн муутай нь. Ард нуугдах шахам бүжиглэдэг байж байсан. Хөгжмөө мэдэрч, хангалттай сайн бүжиглэж чадахгүй байгаа ч бэлтгэлээ таслахгүй явсаар байсан. Тийм байдалтай бараг гурван жил болсон байх. О.Оюунбат багш минь “Тууштай байж чадсан хүн л амжилтанд хүрдэг” гэдэг. Бид хэрвээ тэр үед шантарсан бол өнөөдөр спортын мастер болохгүй байсан байх.
Э.Э: Ангиасаа бид хоёр л үлдсэн. Тэгээд О.Саранхүү багш “2018 оны өвлөөс эхэлж бидэнд стандарт бүжиг зааж эхэлсэн. Улмаар тэр зунаас эхлэн Өлзий-Орших багшийн тэмцээний ангид биднийг оруулсан. Ингээд бидний бэлтгэлийн цаг өмнөхөөсөө нэмэгдэж, бид хоёр ур чадварын хувьд сайжирч, хоорондоо илүү ойлголцдог болж эхэлсэн. Энэ дашрамд бидний амжилт бүрт хөтлөн чиглүүлдэг дасгалжуулагч Саранхүү, Оюунбат, Өлзий-Орших багш нартаа үргэлж талархаж явдагаа хэлье. Би энэ жил өөр сургууль руу шилжсэн болохоор цагийн хуваарь зөрөөд бэлтгэл хийхэд бага зэрэг хүндрэлтэй байгаа.
Бэлтгэлийнхээ заал руу ороход тухайн өдрийн бүх стресс арилж, аз жаргалтай болдог
-Удахгүй ахлах ангийн сурагчид болох гэж байна. Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Э.Э: Өөр мэргэжлээр суралцана гэж боддог. Гэхдээ бүжгийн спортоо хэзээ ч хаяхгүй. Бэлтгэлийнхээ заал руу ороход тухайн өдрийн бүх стресс арилж, аз жаргалтай болдог. Миний хамгийн дурсамжтай үеүд бүжгийн зааланд л өнгөрсөн байна.
-Хамтлагийнхнаа талаар яриач?
-Э.Э:Манай хамтлагт 12-15 насны хүүхдүүд байдаг. Бага байхаасаа л хамтдаа бүжиглэсэн болохоор яг л нэг гэр бүл шиг болчихсон. Хааяа бүжгийн хөдөлгөөн, үзэл бодол дээр зөрчилдөх тохиолдол байдаг. Тэр үедээ хамтлагаараа хуралдаад, ярилцдаг. Бэлтгэлийн үеэр нэг нэгэндээ зааж, зөвлөнө. Заалнаас гараад хамтдаа хоол идэж, тоглож, гадуур зугаалдаг. Гэхдээ тийм цаг гарах нь бидэнд маш цөөхөн.
-Бүжгийн спортоор хичээллэхийг гэр бүл болон сургуулийнхан нь хэр дэмждэг вэ?
Э.Э: Гэр бүл болон багш нар минь биднийг үргэлж дэмждэг. Олон улсын тэмцээнд явахад ээж нар маань хамт явж, дэмждэг. Ээжтэйгээ явахаар бид айх айдасгүй, өөртөө итгэлтэй бүжиглэдэг.
-Ойрын хугацаанд тэмцээнд оролцох уу. Олон улсын чанартай тэмцээнд уралдаанд явахад хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Э.Э: Герман Улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Ерөнхийдөө бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн завгүй байгаа. Энэ жил бид хоёр есдүгээр ангиа төгсөх учир хичээл ихтэй байна. Хичээл, бие даалт, сургалт, бэлтгэлээ зохицуулах гээд л ачаалалтай өдрүүд өнгөрч байгаа.
Г.Г: Миний хувьд хосоосоо эрт тардаг болохоор ачаалал арай бага байгаа. Хичээлээ тараад, даалгавраа хийгээд, Энх-Уянгын тарах цагийг хүлээнэ. Тэгээд ирэхээр нь хамтдаа бэлтгэлээ хийдэг дээ.
-Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг бүжигчид болоорой. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
 (31)(5).jpg)
| БИД ТУУШТАЙ БАЙСАН УЧРААС АМЖИЛТАД ХҮРСЭН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |