“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын төрөлд шигшээ багийн ахлагчаар тоглосон Ёлын Хүрэлтулгатай ярилцлаа.Тэрбээр гурав, дөрөвдүгээр ангиасаа волейболоор хичээллэж, ээжийгээ дуурайж волейбол тоглох сонирхолтой болжээ. Тэрбээр Дорнодын хамгийн олон дэмжигчтэй тэгш тоглогч нарын нэг юм.
-Зүүн Азийн залуучуудын наадамд багаа ахалж амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Шигшээ багийн ахлагчийг хэрхэн шалгаруулж, ямар шалгуураар сонгодог вэ?
-Баярлалаа. Шигшээ багийн ахлагч болж, Зүүн Азийн залуучуудын наадамд оролцоход аав, ээж, багш нар минь их баярласан. Тус наадамд оролцох шигшээ багийн ахлагчийг өнгөрсөн жилийн өдий үеэс эхэлж шалгаруулсан. Эхний удаад тамирчны тоглолт, багийнхантайгаа хэрхэн харьцаж байгааг харгалзан үзэж багийн ахлагчийг сонгодог үндсэн шалгууртай. Шалгаруулалт үргэлжилж байх хугацаанд өөрийгөө багийн ахлагч болох байх гэсэн итгэл байсан ч зарим үед “Тэнцэхгүй бол...” гэх айдас, түгшүүр байсан. Гэсэн ч багийн ахлагч болж чадсандаа баяртай байгаа. Цаашид илүү хичээх урам зориг авсан. Багийн ахлагч байна гэдэг үндсэн тоглогчоос илүү хариуцлага хүлээдэг. Тухайлбал багийн нэг гишүүн ямар ёс зүйн ямар нэгэн асуудал гаргахад багийн ахлагч асуудлыг давхар хариуцах ёстой байдаг гэхчилэн оролцохгүй зүйл байдаггүй.

-Хэдэн настайдаа волейбол сонирхож эхэлсэн бэ. Ямар тамирчны тоглолтыг илүүтэй үздэг байв?
-Би гурав, дөрөвдүгээр ангиасаа волейболын дугуйлангаар хичээллэсэн. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бэлтгэлээ тасалж байгаагүй. Хичээл багатай үед долоон хоногийн 5-6 өдөр, хичээл ихтэй үед 4-5 хоног бэлтгэл хийдэг. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байгаа. Багаасаа сургуулийнхаа волейбол тоглодог ах нарын тэмцээнийг их үздэг байсан. Тэд нар шиг болохыг их мөрөөддөг байлаа. Одоо багш нар бидэнд өөрсдийнхөө тоглолтыг үзэж, алдаага давтахгүй байхыг анхааруулдаг. Бэлтгэлээс гадна өглөө, оройдоо гүйж, сунайж өөрийгөө үргэлж бэлтгэдэг.
-Удахгүй Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байна. Ямар мэргэжил сонгохоор төлөвлөж байгаа вэ?
-Би гадаадад сурах бодолтой байгаа. Хэрвээ бүтэхгүй бол Монгол Улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ сурахаар төлөвлөж байгаа.

-Аав, ээж нь спортод хэр сонирхолтой вэ. Чамайг волейболоор хичээллэж эхлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Ээжийг минь волейбол тоглодог гэдгийг манай аймгийнхан андахгүй. Аймгаас зохион байгуулдаг бүх тэмцээнд орж, эхний гурван байрт шалгардаг. Ээж минь намайг хоёр, гуравдугаар ангийн сурагч байхаас дагуулж яваад тэмцээнд оролцдог байсан. Тухайн үед ээжийнхээ тоглохыг харж байгаад волейболд илүү дуртай болсон юм шиг санагддаг. Тэгэхээр ээж минь намайг волейболчин болгосон гэсэн үг. Харин аав минь сагс, волейбол тоглодоггүй ч гэлээ ээж, бид хоёрын үнэнч дэмжигч байдаг. Хэрвээ бид хоёрыг дэмждэггүй, тоглоход дургүйцдэг байсан бол ээж бид хоёр өнөөдрийн амжилтыг гаргахгүй байсан.
-Чи волейболоос өөр спортоор хичээллэдэг үү?
-Волейболоос гадна сагс тоглох дуртай. Өөр спортоор хичээллэдэггүй.Мэдээж ангиараа орох ёстой урлагийн үзлэг, нийгмийн үйл ажиллагаанд оролцдог.
-Чиний ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Би илүү сайн тоглогч болохыг хүсдэг. Хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд минь үргэлж тусалдаг гэрийнхэндээ, багш нартаа маш их баярлаж явдаг.
-Тамирчинд ялах, ялагдах үе олон бий. Ялагдсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Ялагдах үе зөндөө байдаг.Тэр болгонд бэлтгэлээ сайн хийх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг. Би тоглож чаддаг юм чинь гээд бэлтгэлээ хийхгүй бол маш богино хугацаанд мууддаг. Өсвөр насны хүүхдүүд бэлтгэлээ зөв, сайн хийх юм бол маш хурдан сайжирдаг. Өмнөх жил нь муу байсан хүүхдүүд дараа жил нь танигдахааргүй болтолоо сайжирсан байдаг. Ялсан үедээ ч гэсэн мөн адил дахиад илүү амжилт гаргахын төлөө хичээдэг.

| Ё.ХҮРЭЛТУЛГА: Ээжийнхээ тоглолтыг үзэж, тэмцээнд нь дагаж явсаар волейболд дуртай болсон |
|
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |