-“Brahms international music competition 2023” олон улсын төгөлдөр хуурын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Энгүүндээ баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, үнэхээр баяртай байна. Тэмцээнд оролцож буй хүүхдүүд маш мундаг бэлтгэлтэй, сайн хөгжимчид байлаа. Чадварлаг хүүхдүүдтэй өрсөлдөөд алтан медаль авах мөч үнэхээр сэтгэл догдлом байсан. Хамт явсан найзуудын нэрийг эхнээс нь дуудаж, шагнал хүртэж байсан. “Би шагнал авахгүй юм байна” гэж бодож байтал хамгийн сүүлд алтан медаль гээд миний нэрийг зарлахад сэтгэл догдлоод баярлаж, байсан хэрнээ сандарсан. Энэ шагнал нь надад зааж сургасан багш, ээж аав, миний олон цагийн хичээсний үр шим гэж бодож байна.
-Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох ямар байсан бэ. Тэмцээнд оролцохдоо сандарсан уу?
- Миний анхны олон улсын тэмцээн байлаа. Надтай хамт долоон хүүхэд Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцсон. Мөн ээж, дүү, багш маань хамт явсан учраас илүү дурсамжтай цагийг өнгөрүүлсэн. Тайзны ард багш минь зоригжуулаад зогсож байсан болохоор ер сандраагүй ээ. Монголдоо олон тэмцээнд оролцдог болохоор сандрал бараг мэдрээгүй.

-Төгөлдөр хуур тоглохдоо юу мэдэрдэг вэ?
-Ямар ая тоглож байгаагаас шалтгаалан мэдрэх мэдрэмжүүд өөр байдаг. Жишээ нь зарим аяыг тоглоход үлгэр дотор орсон ид шидийн гайхамшигтай мэдрэмж төрүүлдэг. Харин энэ тэмцээний үеэр тоглосон Рахманиновын зохиол маш их сүр хүчийг мэдрүүлсэн сүртэй ая байсан.
-Олон хөгжмийн зэмсэг байгаа шүү дээ. Тэр дундаас төгөлдөр хуурыг сонгож хичээллэсэн шалтгаан байгаа юу. Юу нь чиний анхаарлыг татсан бэ?
-Анх тоглоомон жижигхэн төгөлдөр хууртаа цэцэрлэгт сурсан бүх дуунуудаа дарчихдаг байсан. Аав, ээж маань тэрийг анзаараад намайг хөгжим бүжигт шалгуулсан ч гуравдугаар шат хүртлээ яваад,үлдсэн шатанд нь тэнцэж чадаагүй ээ. Ээж судалж байгаад Б.Цацрал багш дээр намайг төгөлдөр хуур сургахаар хүргэж өгсөн. Анх сурч байхад ээж маань хамт суралцаж надад зааж өгдөг байсан, хичээл рүүгээ явах замдаа “Yiruma”-ийн аяыг байнга сонсож, яг л энэ шиг тоглож сурахыг хүсдэг байсан. Ер нь л “Yiruma”-ийн аянууд л намайг төгөлдөр хуур сурах хүслийг татсан юм.
-Чиний дараа тэмцээнд оролцох найзууддаа юу гэж зөвлөмөөр санагдсан бэ. Найзууддаа хэлэхийг хүссэн зөвлөгөө байсан уу?
- Төгөлдөр хуурын тэмцээнд бэлдэх нь маш олон цагийн давталт байдаг болохоор сайн давтаарай, битгий сандраарай л гэж хэлмээр байна.

-Төгөлдөр хуураар хичээллээд хэр удаж байгаа вэ. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Төгөлдөр хуураар хичээллээд таван жил болж байгаа. Цар тахлын хөл хорионы үед хэсэг хугацаанд тогтмол бэлтгэл хийж чадалгүй, завсарласан. “Өдөрт дор хаяж 30 минут цаашлаад хоёр цаг бэлтгэл хий” гэж багш байнга хэлдэг ч би заримдаа хичээлдээ ядраад эсвэл зүгээр тогломоор санагдаад төгөлдөр хуураа давтахгүй орхичихдог. Гэхдээ дотроо бол байнга л санаа зовж байдаг. Харин тэмцээн ойртоод ирэхээр илүү хичээж давтдаг.
-Хөгжмийн зохиолчдоос хэний хөгжмийг тоглох дуртай вэ?
- Тоглож байсан зохиолынхоо бүхий л хөгжмийн зохиолчдод дуртай. Ялангуяа Моцарт, Рахманиновын зохиолууд гоё.
-Төгөлдөр хуураар хичээллэснээр чамд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Миний сонсгол, мэдрэмж, юм тогтоох хурд, анхаарал төвлөрөл илүү хөгжсөн гэж боддог.
-Алдартай төгөлдөр хуурчдаас үлгэр дуурайлал авдаг уу?
-Алдартай төгөлдөр хуурчдаас илүү багшаасаа үлгэр дуурайлал авдаг. Багш маань мундаг төгөлдөр хуурч. Харин алдартай төгөлдөр хуурчдын тоглох техник болон мэдрэмжийг үзэх дуртай.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох бэ. Үргэлжлүүлэн төгөлдөр хуураа тоглох уу?
-Төгөлдөр хуураа үргэлжлүүлэн сурч, ирээдүйд Б.Цацрал багш шигээ мундаг төгөлдөр хуурч болохыг хүсэж байна.

| М.ЭНГҮҮН: Төгөлдөр хуур тоглоход үлгэрийн оронд оччихсон юм шиг л санагддаг |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |