-Сайн байна уу. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан сэтгэгдлээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Шалгалтнаасаа гараад, оноогоо харж чадахгүй их сандарч байсан. Дэлгэцээр оноо гарах үед нэг хүүхэд 800 оноотой гараад ирсэн. Тэгээд өөрийгөө гэдэгт итгэхгүй дахин дахин нүдээ арчаад харсан. Сургуулиасаа гарч ирээд багшдаа хэлтэл багш минь намайг тэврээд “Баярлалаа” гээд уйлсан. Гэр бүлийнхэндээ одоогоор дуулгаж амжаагүй байна.
-Хэр хугацаанд бэлтгэсэн бэ?
-Би гуравдугаар ангиасаа хойш математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, аймаг, бүс, улсын олимпиадад оролцож ирсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа сүүлийн сар гаруйн хугацаанд өмнөх оны материалуудыг сайн ажиллаж л бэлтгэсэн дээ. Багаасаа математикаар хичээллэсэн болохоор сургуулийнхан, гэр бүл минь намайг “800 оноо аваарай” гэж байсан. Яг шалгалтаа өгсөн чинь надад итгэж буй хүмүүсийн итгэлийг алдахвийдээ гэж их сандарч байсан. Одоо уужраад, инээгээд л баймаар сайхан байна.
-Математикийн хичээлийг олон жил тууштай судалжээ. Энэ талаар яриа дэлгээч?
-Математик хүнд маш их зүйлийг өгдөг гэж би хувьдаа боддог. Тоо бодсоноор хүн төвлөрч, удаагаар хугацаагаар тууштай сууж, аливаа зүйлийг утга учрыг богино хугацаанд олж сурна. Математикийг сурсан хүн цаашдаа юуг ч амархан сурдаг байх.
-Мэргэжлээ сонгосон уу?
-Монгол Улсын Их Сургуульд IT-ийн чиглэлээр суралцах бодолтой байгаа. Техник технологи асар хурдтай хөгжиж буй энэ үед хамгийн тохиромжтой мэргэжил гэж бодож сонгосон.
-Хүний амьдралын хамгийн жаргалтай, гэгээн, нандин үе сурагч нас байдаг гэдэг. Ангийн найзууд болон багш нарынхаа тухай дурсамж яриа дэлгээч?
-Ангийнхан минь нэгнээ аливаа тэмцээн уралдаанд ороход нь их дэмжинэ. Хааяа багшаас нууцаар ангидаа хөзөр тоглох сайхан байдаг. Ер нь тэгээд сурагч нас минь тэр чигээрээ дурсамжаар дүүрэн сайхан өнгөрсөн дөө. Одоо ингээд өөр өөрсдийн сонгосон замаар салаад явна гэхээр нэг л хорогдох сэтгэл төрөөд л байх юм. Хэрвээ болдогсон бол үргэлж л сурагч баймаар байна.
-Ярилцлагын төгсгөлд дүү нартаа зөвлөгөө өгөөч?
-Аливаа зүйлд тууштай байгаарай. Элсэлтийн ерөнхий шалгалтаа тулгаж битгий бэлдээрэй. Шалгалтад ороод тайван байгаарай, амжилт хүсье.
| М.ХУНЦЭНГЭЛ: ЭЕШ-ДАА 800 ОНОО АВАХАД БАГШ МИНЬ НАМАЙГ ТЭВРЭЭД, “БАЯРЛАЛАА” ГЭЭД УЙЛСАН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |