Өсвөр насныхны үзэх дуртай “Girls” уран сайхны кинонд авьяаслаг, өөртөө итгэлтэй, дайчин 20 хүүхдийг сонгож, шалгаруулсан байдаг. Тэднээс Б.Энэрэл, З.Солонго, О.Энхжин нар “Girls” киноны “LOVEMBLE” дууны клипэнд тоглохоор шалгарсан авьяастнууд. Энэ нь тэдний хүсэл мөрөөдөлдөө хүрэх, ихийг хийж, бүтээх хүслийн гүүр болсон биз ээ.“Girls” хамтлагийн авьяаслаг залуу уран бүтээлчидтэй ярилцлаа.
-Та гурав богино хугацаанд кинотой, клиптэй, хамтлагтай болжээ. Өөрсдийгөө хамтлагтай болно гэж төсөөлж байв уу?
-Б.Энэрэл: Би нэгдүгээр сургуулийн 10а ангид сурдаг. Багадаа дуулж, бүжиглэх дуртай байсан болохоор дуучид, бүжигчид, жүжигчдийг хараад бахархдаг. “Girls” уран сайхны киноны сонгон шалгаруулалт эхэлснийг мэдсэн даруйдаа бүртгүүлсэн. Бага ангийн сурагч байхад эмч, артист гээд олон мэргэжлээс алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлздэг байсан. Анги ахихын хэрээр сонгосон мэргэжлээ судалж, туршиж эхэлсэн. Тэгээд гурван жилийн өмнөөс дуучин, жүжигчин болно гэж мөрөөддөг байснаас биш богино хугацаанд хамтлагтай болно гэж бодож байсангүй. Тус киноны сонгон шалгаруулалтад 300-400 хүүхэд бүртгүүлсэн. Түүнээс 20 хүүхдийг сонгож, кинонд тоглосон юм. Харин бид гурав дууны клипэнд тоглохоор дахин шалгарсандаа баярлаж байгаа.

-“Girls” кино, клипэнд тоглосноор хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөн бэ. Хэцүү зүйл байв уу?
З.Солонго: Багаасаа урлагийн хүн болох юм сан гэж мөрөөддөг байсан. “Girls” хамтлагт орсноор мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биелж байгаа. Киноны сонгон шалгаруулах зарыг мэдсэн даруйдаа урлагийн хүн болох боломж нээгдэж байгаа юм байна бодоод бүртгүүлж байсан. Бүгдийг нь анхнаас нь сурч байгаа учраас сонирхолтой байгаа. Дуртай ажлаа хийж, сурч байгаа болохоор эрч хүчтэй байдаг.
О.Энхжин: Би “Улаанбаатар” сургуулийн 9а ангид сурдаг. Багаасаа урлагийн хүн болохыг хүсдэг байлаа. Тийм болохоор багаасаа урлагийн наадам, тэмцээн уралдаанд оролцдог байлаа. “Girls” кино сонгон шалгаруулалт зарлагдсаныг мэдээд надад олдох маш том боломж гэж бодоод шалгаруулалтад орсон. Бид гурвыг гэр бүлийнхэн минь маш сайн дэмждэг. Үргэлж биднийг ойлгож, сурч, мэдэхэд тусалдаг болохоор баярладаг.
-Танай хамтлагийн ойрын ажил, зорилго юу байна вэ?
О.Энхжин: Бид дараагийн бүтээлээ хийхээр ажиллаж байна. Одоохондоо олон нийтэд зарлаж болохгүй учир нууц хэвээр үлдээе. Мөн “Girls” киноны дөрөвдүгээр бүлгээ хийхээр төлөвлөж байна. Бид дараагийн дуугаа олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүст хандаж хийхээр төлөвлөж байна.

-“Girls” киноны “LOVEMBLE” дууны үгийг бичсэн гэсэн. Та гурав дууны үг бичихэд нь ямар нэгэн байдлаар тусалсан уу?
О.Энхжин: “LOVEMBLE” дууны үгийг Буриадын Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нар-Оюу багш аяыг нь, үгийг нь жүжигчин Ч.Сэлэнгэ эгч бичсэн. Бид гурваас “Өсвөр насны хүүхдүүд ямар үг түгээмэл хэрэглэдэг вэ” гэж асуусан. Тэгээд бид үеийнхээ хүүхдүүдийн өдөр тутамд хэрэглэдэг “Тийм юм билээ, ийм юм билээ, гал, гал, тайп нийлдэг” гэх мэт үгийг түгээмэл ашигладаг.
-“LOVEMBLE” дууг үеийнх нь хүүхдүүд хэрхэн хүлээж авсан бэ. Сонсогчдод хүрч чадсан гэж бодож байна уу?
З.Солонго: Хүмүүс манай хамтлагийн дууг эерэг, сөргөөр хүлээж авсан. Бид гурвын дууг тийм олон хүн сонсож, сэтгэгдэл бичнэ гэж бодож байгаагүй. Манай хамтлагийн дуу “Тийм юм билээ, ийм юм билээ” гэдэг хэсэг манай үеийнхэнд илүү таалагдаж байгаа. Найзууд, багш нар минь гоё дуу болсон байна гэж магтсан. Харин сөрөг сэтгэгдлүүдийг хүлээн зөвшөөрч дараагийн уран бүтээлдээ дахин алдаа гаргахгүй байхыг хичээж байгаа.
-Таны хамтлагийн цаашдын төлөвлөгөө, зорилго юу вэ?
О.Энхжин: Манай хамтлагийн уран бүтээлийг “Show box” агентлаг хариуцдаг. Бид монголдоо төдийгүй олон улсад хүч сорих сайн бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Бид улам сайжирч, олон сайн бүтээл хийж үзэгчдэд хүргэж чадна гэдэгт итгэдэг. Мөн хамтлагийнхантайгаа олон жил чанартай бүтээл хийж, олон улсын алдартай уран бүтээлчид болохыг мөрөөддөг.
-Өсвөр үеийнхэн ямар кино, дуу, бүжиг сонирхож үздэг вэ. Хичээл, бэлтгэлийнхээ цаг завыг хэрхэн зохицуулдаг вэ. Бэлтгэлээс гадна өөрсдийгөө хөгжүүлэх зав гардаг уу?
Б.Энэрэл: Манай үеийн адал явдалтай болон үерхэл, дурлалын сэдэвтэй кино илүүтэй үздэг юм шиг санагддаг. “Show box” агентлагийнхан бидэнд цагийн хуваарь гаргаж өгсөн болохоор хичээлээ тарчихаад бэлтгэл рүүгээ явдаг. Бид өөр, өөр сургуульд сурдаг болохоор кино, дууны бэлтгэлээс бусад дугуйланд хамт явж амжаагүй байна. Бид гурав бэлтгэлийнхээ үеэр давхар төлөвлөгөө гаргаж ажлаа амжуулдаг. Бид удахгүй жүжигчдийн анхан шатны сургалтад суралцах гэж байгаа.
-Танай хамтлаг уриа үгтэй юү. Өмнө нь урлагийн үзлэгт ордог байв уу?
-З.Солонго: Бид хамтлаг болоод удаагүй байгаа учир уриа үгтэй болж амжаагүй байна. “Girls” киноны хамтлаг болохоор бид хамтлагийнхаа нэрийг солиогүй. Манай киноны төгсгөлийн ангид бид гурав хамтлагтай болоод дуусдаг юм. Би 1-8 дугаар ангийн сурагч байхдаа ичимхий хүүхэд байсан. Харин ахлах ангид ороод бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг болсон.
| “GIRLS” ХАМТЛАГ: “LOVEMBLE” ДУУНЫ “ТИЙМ ЮМ БИЛЭЭ, ИЙМ ЮМ БИЛЭЭ” ХЭМЭЭХ ХЭСЭГ НЬ МАНАЙ ҮЕИЙНХЭНД ИЛҮҮ ТААЛАГДСАН ГЭСЭН |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |