Монголд сагсан бөмбөгийн спорт анх хөгжсөн цагаас хойш даруй 83 жил өнгөрчээ. 1940 оны эцсээр манай оронд уригдан ажиллаж байсан Зөвлөлт, Хятадын мэргэжилтнүүд чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож байхыг анзаарсан офицерийн сургуулийн сонсогчид тэднээс суралцаж эхэлснээр энэ түүх эхэлсэн аж. Тэр цагаас монголчууд сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж, шилдэг тамирчдыг бэлтгэж байснаар тив дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Цаашлаад хүүхэд багачуудын шинэ мөрөөдөл ингэж бий болсон байна.
Харин ийм мөрөөдлөөр жигүүрлэн дээш тэмүүлж буй бяцхан хүүхдүүд “Кенгуру” сагсанбөмбөгийн дугуйланг зорьж, бэлтгэлдээ шамдаад завгүй байсан юм. Биднийг 21-р хороололд байрлах “Кенгуру” сагсанбөмбөгийн дугуйланг ийн зорин очиход цагираг руу довтлох дасгал хийж, ээлжээ хүлээн зогсох хүүхдүүд заал дүүргэн угтлаа. Энэ удаагийн ээлжинд 30 гаруй хүүхэд бэлтгэлдээ цугларсан байгаа нь энэ. Харин тэднийг нэг л багш удирдана. Тэр багш дэггүй, томоогүй үедээ спортыг сонгосон 8-14 насны хүүхдүүдэд дэг журам, сахилга батыг гарамгай сургасан байх аж. Учир нь спорт хүнээс хүндлэл, ёс зүйг хамгийн түрүүнд шаарддаг гэнэ. Энэ зааланд зөвхөн “Чи эхэл. Дараа нь би” гэсэн зарчимаар сагсан бөмбөгийн арга барилд хүүхдүүд суралцаж байлаа. Хэн ч оноо алдах эрхгүй ч, хэн ч нэгнийгээ хүндлэх учиртай гэдэг нь тэднээс илт. Түүнчлэн хүүхдүүд насны ялгаатай ч гэлээ энд ур чадвар, хүсэл зорилгоороо нэгдэж байгаа нь чухал гэнэ.
“Кенгуру” сагсанбөмбөгийн дугуйлангийн хамгийн бяцхан тамирчин дөрвөн сарын өмнө энэ спортоор хичээллэж эхэлжээ. Тэр хүү гартаа бөмбөг атгаж амжсан бол тэртээ дээр байрлах цагираг руу бөмбөгөө оруулахаас нааш бууж өгөхгүй байхыг хичээнэ. Гэвч энэ нь түүний хувьд тийм ч амар биш байлаа. Заримдаа шидсэн бөмбөг нь самбартаа хүрэхгүй унах тохиолдол ч бий. Гэвч хүүгийн мөрөөдөл самбартаа хүрч чадаагүй бөмбөг шиг амархан унахгүй учраас шидэлтээ үргэлжүүлэн давтсаар байв. Түүнийг Б.Түмэгэ гэдэг. Нэгдүгээр ангийн сурагч байхаас л спортод сонирхолтой болсон тэр хоёр жилийн дараа анхны дугуйландаа явж байгаа нь энэ. Тэрбээр “Сагсанбөмбөгөөр хичээллэхэд аав, ээж маань намайг хамгийн сайн дэмждэг. Миний өмсгөл, гутал, сургалтын төлбөр гээд бүхнийг тэд төлсөн. Тийм болохоор ирээдүйд заавал үндэсний дээд лигийн тамирчин болж аав, ээжийгээ баярлуулна. Манай ангид надаас өөр сагсан бөмбөг тоглож чаддаг хүүхэд байдаггүй. Гэхдээ тэглээ гээд би онгирч болохгүй л дээ. Биеийн тамирын хичээл дээрээ ангийнхандаа сурсан бүхнээ зааж, тэмцээнд бэлдэхэд нь тусалдаг. Харин бэлтгэл дээр байх үедээ ах нараасаа суралцаж байгаа. Мөн багш маань надад илүү анхаардаг. Учир нь би бусдаасаа анх сурч байгаа болохоор сурах юм их байгаа” гэлээ. Аав, ээждээ л сагсанбөмбөгөөр хичээллэхэд нь дэмжсэнд хамгийн түрүүнд баярлан ярих Б.Тэмүгэ хүүгийн хүсэл тэмүүлэл нүдэнд нь гэрэлтэж, багш руугаа гүйн одлоо.
Заал дүүргэсэн 30 гаруй бяцхан хүүхдүүдийн мөрөөдлийг тордож, түүнийхээ сацуу тамирчин хүний ёс суртахуунд сургаж буй хүн бол сагсан бөмбөгийн сургалтын төвийн багш Түвшинтөр. Өдгөө 21 настай залуу дасгалжуулагч тэрбээр энд цугларсан хүүхдүүдийн мөрөөдлийг ирлэгч юм. Тийм ч учраас ихэнх цагаа тэдний дунд өнгөрөөж, нэг жилийг үджээ.
-Сагсан бөмбөгийн спортоор анх хичээллэж байгаа хүүхдэд ямар арга барил суулгах нь чухал вэ?
-Анхлан хичээллэж байгаа хүүдүүдэд залалт, дамжуулалт болон шидэлтийн техникүүдийг сургах нь чухал байдаг. Мөн энэ төрлийн спорт нь гүйх чадвар ихээхэн шаарддаг учраас хурд, хүч чухал. Манай сургалтын төвийн хүүхдүүд бүгд л эдгээр техникийг сурч эхлээд, дараагийн тэмцээн уралдаандаа оролцдог.
-Нэг ээлжний 30 гаруй хүүхэдтэй ганцаараа ажиллахад хүндрэлтэй байдаг байх?
-Зарим үед хүндрэл бий болдог ч гэлээ хүүхдүүд дэг журам, сахилга баттай байвал энэ нь тийм ч хэцүү биш. Би хүүхдийг анхнаас нь энэ тал дээр сургаж, ёс зүй, хүндлэл зэргийг ойлгуулахыг хичээдэг л дээ. Хүүхдүүд маань том, жижгээрээ ялгараад тусдаа бэлтгэлээ хийж, тоглолтын явцад хоорондоо нэгддэг. Ялангуяа энэ насны хүүхдүүдэд эв нэгдэл, багаар ажиллах чадвар хамгийн чухал байдаг шүү дээ.
-Бэлтгэлийн үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
-Хүүхдүүд маань эхлээд бэртэл гэмтлээс сэргийлэхийн тулд бие халаалт, сунгалтын дасгалаа хийдэг. Ингэж байж хурд, хүчний дасгал руу ордог л доо. Түүний дараа хоёр хэсэгт хуваагдаж, шидэлт, залалт, довтолгоо гэсэн үндсэн техникүүдээ давтаж эхэлдэг. Багш хүний хувьд хүүхдүүдээ дан ганц спортоор нь бус хүмүүжил, төлөвшил дээр нь анхаардаг. Тиймдээ ч хүүхдүүд маань ялалт, ялагдал хоёрыг хамгийн сайн ойлгодог болсон. Нэгнээ хүндлэх, харилцан суралцах хандлага илүү давамгайлж байдаг даа.
-Сэтгэл зүйн бэлтгэлийг хүүхдүүдэд хэрхэн суулгадаг вэ?
-Би хүүхдүүдээ бэлтгэлийн явцад аль болох тэмцээнд оролцож байгаа юм шиг хариуцлагатай, анхааралтай байхыг зөвлөдөг. Тэгж байж сэтгэл зүй илүү тогтвортой болно. Мэдээж тамирчин хүн ур чадвараас гадна сэтгэл зүй бэлтгэлтэй байх ёстой шүү дээ.
"Өндрөөс өндөрт” “Хүчтэйгээс хүчтэй” гэх уриаг ханан дээрээ хадсан бэсрэгхэн зааланд бөмбөг залах чимээ, хожлын дуутай зогсолтгүй цуурайтна. “Одоо наашаа дамжуул. Цагираг руу шууд довтлоорой” гэлцэж хоорондоо өрсөлдөх бяцхан тамирчид гурван минутын турш амсхийлгүй гүйлдэж байлаа. Гагцхүү авхаалж самбаа, хурд хүчээ хамаг чадлаараа дайчлах тэдний харцнаас хол ирээдүйн зорилго нь тод харагдана. Тиймдээ ч ирээдүйд монголчуудын мөрөөдөл NBA од болох зорилгоо энэ заалнаас эхлүүлж буй хүүхдүүд цөөнгүй бий. Тэдний нэг болох А.Ариунболд, Шаравжамцын Энхийн-Од шиг америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт шалгарах мөрөөдөлтэй нэгэн. Сагсан бөмбөгийн спортоор дөрвөн жил хичээллэсэн А.Ариунболд одоо наймдугаар ангийн сурагч гэнэ.
Тэрбээр “Би анхнаасаа л сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай байсан. Үүнд маань Ш.Энхийн-Од ах илүү нөлөө үзүүлсэн л дээ. Тэр одоо америкийн коллежийн лигийн нэгдүгээр дивизионд тоглож байгаа. Би ч гэсэн удахгүй Энхийн-Од ах шиг монголын нэрийг өндөрт гаргасан тамирчин болно. Харин одоо багшийнхаа заавраар илүү сайн шиддэг, довтолдог болчихвол цаашдаа ур чадвараа илүү сайжруулна. Мөн хамтдаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг найзууд маань намайг дэмжиж байдаг. Бид бие биедээ байнга тусалж байдаг. Энэ нь цаашид сайн тамирчин хүн болоход чухал гэж боддог” гэв. Тоглолтын явцад Ариунболдын чадвар бусдаасаа бага зэрэг илүү харагдана. Түүний авсан оноо бүр багаа хожилд хүргэж, бусдыгаа ялалт руу чиглүүлж байлаа. Дайчин, зоригтой, ухаалаг байдал нь түүний хамгийн чухал хэсэг аж. Багш нь ч түүнийг ирээдүйтэй тамирчин хэмээн сайшаана.
Өнөөдрийн бэлтгэлд хамрагдаж буй 30 гаруй хүүхдийн дунд сагсан бөмбөгийн спортыг сонгосон нэгэн дайчин охин байсан нь Э.Намуунаа юм. Тэрбээр адил насныхаа эрэгтэй хүүхдүүдийн хамт сагсан бөмбөгийн спортыг сонирхож анхны өдрийн бэлтгэлдээ хамрагджээ. Тэрбээр “Миний энэ спортоор хичээллэх болсон шалтгаан бол гэр бүл. Бид гэр бүлээрээ сагсан бөмбөг тоглодог. Гэхдээ ах маань бидний дундаас олон улсын тэмцээнд оролцож шагнал хүртсэн анхны хүн. Бид хоёр бага байхаасаал хамт сагсан бөмбөг тоглож өссөн. Аав, ээж маань ч бас сайн тоглодог. Тийм ч учраас спорт манай гэр бүлд олон эерэг өөрчлөлтийг бий болгож байгаа. Бие бялдар, эрүүл мэндийн хувьд бид маш сайн байдаг” гэлээ.
Спорт хэнийг ч ялгадаггүй. Тийм ч учраас хэн ч хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн цагт хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд спортын амжилтад хүрэх боломжтой. Үүний нэгэн адил “Кенгуру” сургалтын төвийн бяцхан тамирчид ирээдүйн зорилгынхоо төлөө энд цугларч, хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийнхөө жигүүрээр өндрөөс өндөрт тэмүүлж яваа нь энэ юм.
| ӨНДРӨӨС ӨНДӨРТ ТЭМҮҮЛЭХ ИРЭЭДҮЙН NBA ЛИГИЙН МОНГОЛ ТАМИРЧИД |
|
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |