УОК-ын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгасан. Энэ хугацаанд залуусын төлөөлөл юу хийж, хэрхэн хөгжиж буйг “Эргэлт.мн” сайт сонирхлоо. Хөл хорионы үеэр өөрийгөө хөгжүүлэхээр зорьж, хичээж буй багш, цэрэг, зохиолч мэргэжилтэй залуусын дуу хоолойг хүргэе.
С.Батзориг
/Сэлбэ сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш/
.jpg)
Багш учраас өмнө нь хичээлээ заагаад, ном унших цаг бараг гардаггүй байлаа. Харин хөл хорио тогтоосноор багагүй цаг зав гарч байна. Карантинд Томас Манны "Венец дэх үхэл"-ийг уншиж дуусгалаа. Одоо худалдаж аваад бараг таван жил болсон ч унших цаг, нөхцөл бүрдэхгүй байсан “Түшмэл Мышкин”-ийг уншина. Хөл хорионы энэ цагийг ихэвчлэн "Монгол тулгатны зуун дуу" контентыг үзэхэд зориуллаа. Их ч сайхан контент юм. Тэдэн дундаа "Ханан сүлжээ нэхээс" хэмээх сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг нэгэн дуу бий. Мөн "Хан шувуу" гэж сайхан дууг олж сонсоод байна. Монгол дуу хуурын соёл хэчнээн шавхагдашгүй арвин болохыг мэдэрч сууна даа. Харин үеийн залуустаа хандаж “Урлагтай ойрхон хөлөө хориулцгаана шүү" гэж хэлмээр байна.
Г.Даваацэнд
/Залуу зохиолч/

Өчигдөр цонх руугаа ширтэж суухдаа нисэж буй шувуудыг анзаарлаа. Үнэндээ, хүн төрөлхтөн шувуудаа торноос нь гаргаад, оронд нь өөрсдөө орсон мэт мэдрэмж төрсөн. Тэрхүү нь тор хэчнээн дулаахан, аюулгүй байдаг тухай бодож сууна. Хөл хорио эхлэхээс өмнө амжиж “Нэг килограмм үгс” өгүүллэгийн номоо хэвлэлтэд өгсөн. Одоогоор амьд хөгжим ихэвчлэн сонсож байна. Энэ насандаа хатуу төрийн нүүр үзээгүй, дайн, байгалийн аюулд өртөөгүй, бууны дуу сонсоогүй залуусын нэг байгаагийнхаа хувьд би гудамжаар баатарлаг алхаж чаддаггүй. Тийм ч учраас энэ цар тахлыг ялан дийлмээр санагдаж байна.
Н.Пүрэв-Очир
/Зэвсэгт хүчний дэд ахлагч/

Хөл хорионы үеийг ашиглан гэрийн нөхцөлд бие бялдраа идэвхтэй хөгжүүлж байгаа. Мөн энэ хугацаанд “Шар хадны үлгэрүүд” хэмээн анхны яруу найргийн номоо хэвлүүлэхээр зэхээд байна. Цэргийн хүн учир утга зохиол, яруу найргийн бүтээлүүд унших цаг зав гардаггүй байсан юм. Мөн ирэх жилийн наймдугаар сард Герман Улсыг зорьж, суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд хэлээ сайжруулах сайхан боломж гарлаа.
| Хөл хорионы үеэр залуус цагийг хэрхэн бүтээлч өнгөрүүлж байна вэ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |