Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийг бид "Монголын гэрэлт ирээдүй" булангийнхаа энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тус хамтлагийн хамгийн балчир бүжигчин болох 130 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Цэлмүүнтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн оролцсон талаар нь ярилцлаа.
-Чамд болон танай хамтлагийнханд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Чиний хувьд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байв уу?
-Биднийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсанд манай хамтлагийн бүжигчид төдийгүй тэдний гэр бүлийнхэн, монголчууд маш их баярлаж байгаа. Биднийг өчигдөр эх орондоо ирэхэд бүжигчдийн гэр бүлийнхэн бүгд цай, сүүнийхээ дээжийг хадаг, мөнгөн аягатай бариад угтаж авсан. Энэ нь биднийг улам бүр огшоосон баярт үйл явдал боллоо. Биднийг үргэлж дэмждэг, дэмжсээр байгаа бүх хүнд баярлаж байгаагаа илэрхийлье. Би “Moon dance” хамтлагт 2020 онд орсон. 2021 онд ДАШТ-д сэлгээ бүжигчнээр оролцож байсан ч энэ жил анх удаа тайзан дээр гарч бүжиглэсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр бүжиглэнэ гэдэг миний хувьд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл хөдөлгөм, догдлол дүүрэн мөч байлаа. Мөн тэмцээний үеэр “Санаа зөв бол заяа зөв” гэдэг шиг өөрийгөө “Чадна, болно, бүтнэ” гэж зоригжуулсан. Тийм учраас олны өмнө тайзан дээр бүжиглэхдээ ямар нэгэн зүйлд санаа зовж, алдаа гаргалгүй амжилттай бүжиглэж чадсан гэж бодож байгаа. Тамирчин болон урлагийн хүн бүхэнд сэтгэл зүй маш чухал байдаг. Тиймээс бидний хамгийн чухал болоод хүнд бэлтгэл сэтгэл зүй байдаг.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүжиглэхдээ маш их догдолсон гэлээ. Харин айж, сандарсан уу?
-Анх тайзан дээр гарахад их сандарч байсан. Харин бүжиг эхлэхээс өмнө хамтлагаараа нэгэн зэрэг амьсгалж, зэрэг алхахад маш их эрч хүч авч, сандрахаа больсон. Тэгээд бүжигтээ бүрэн орж, бодол, санаагаа төвлөрүүлж чадвал олон сар бэлдсэн бүжгээ амжилттай үзүүлж чадна гэдгээ мэдэрч эхэлсэн дээ.

-Чи бүжгийн урлагаас ямар мэдрэмж авдаг вэ. Бүжиг чамайг өөрчилж чадсан уу?
-Бүжиглэхээр уйтгар гуниг, гомдол гээд бүгдийг нь мартаж, өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмж авдаг. Бүжиг намайг олон зүйлийг амжуулахад сургасан. Мөн гэнэтийн нөхцөл байдалд өөрийгөө хэрхэн зөв авч гарах, тууштай шантрашгүй болгож сургасан гэж боддог. Өмнө нь олон удаа ганцаарчилсан бүжгийн төрлөөр хичээллэж, тэмцээнд ордог байсан. Тэгээд дэлхийн тайзан дээр бүжиглэдэг ах, эгч нарыгаа хараад тэдний нэг болж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргах юм сан гэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биелэж буйд баяртай байгаа.
-“Moon dance” бүжгийн хамтлагт орох шийдвэрийг хэрхэн гаргаж байв. Хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Манай гэр бүлийнхэнд урлагийн хүн байхгүй. Харин ээж минь залуудаа сонирхлоороо бүжиглэдэг байсан юм билээ. Энэ нь миний бүжигт дуртай болсон шалтгаануудын нэг байх гэж боддог. Магадгүй ээж намайг бүжигт хайртай бүжигчин болгосон ч байж мэднэ.
-Танай бүжгийн хамтлагийн үндсэн зарчим юу вэ. Бүгд нэг хүн шиг болж бүжиглэхийн тулд хэрхэн ойлголцдог вэ?
-Манай хамтлагийн баримталдаг зарчим бол монгол хүний ур чадварыг дэлхийд таниулах юм. Тийм учир бидний бүжигт монгол үндэстний хэв шинж, онцлогийг агуулсан хөдөлгөөн олон байдаг. Хамтлаг гэдэг “Хамтаараа лаг” гэсэн үг шүү дээ. Тиймээс нэг хүн шиг зэрэг бүжиглэнэ гэдэг харж байгаа шиг амархан биш гэдгийг би хамтлагтаа орж байж л мэдэрсэн. Бүжигчдийн хурууны үзүүр хүртэл адилхан байх ёстой. Олон жижиг зүйлийг ижилхэн болгоход тохирсон дасгал, хөдөлгөөн маш чухал байдаг. Тохирсон дасгалаа тоолж хийж сурвал биесээ мэдэрч эхэлдэг юм билээ.

-Ах, эгч нартайгаа бүжиглэх үеийнхээ хүүхдүүдтэй бүжиглэхээс юугаараа ялгаатай вэ. Тэд чамд хэрхэн тусалдаг вэ?
-Ах, эгч нар миний миний алдаа дутагдал, болохгүй байгаа зүйлийг хэлж, хурдан засаж залруулахад үргэлж тусалж, дэмждэг. Тэгээд би олон жил бүжиглэсэн туршлагатай хүмүүсийг дагаж, хурдан хөгждөг.
-Чи ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна вэ?
-Би урлагийн олон салбарт хөрвөж болохуйц арт, энтэртайнмент менежментийн чиглэлээр суралцах сонирхолтой байгаа.

-Чи бүжигчин хүнийг ямар байх ёстой гэж боддог вэ?
-Би бүжигчин хүнийг төрөл бүрийн бүжиг бүжиглэдэг, хөрвөх чадвартай байх ёстой гэж боддог. Тийм чадварлаг бүжигчин болохын тулд хичээж байгаа.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цагаараа кпоп ковер бүжгийн бичлэг хийж постлох эсвэл хамтлагаараа тэмцээнд ордог доо.
-Тэмцээнд оролцож байхад нь багш нар нь юу захиж, хэлсэн бэ. Чамд тэмцээнд оролцсон бүжгүүдийн аль элемент хэцүү байсан бэ?
-Багш нар минь бидэнд “Тайван бүжиглээрэй, сандарч болохгүй шүү” гэж захисан.
| “MOON DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧИН М.ЦЭЛМҮҮН: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр сандарсан ч хамтлагаараа зэрэг амьсгалахдаа чадна гэдгээ мэдэрсэн |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |