Япон Улсын Хоккайдо мужийн “Хигашикава” хотод жил бүр олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд гэрэл зургийн уралдаан болдог билээ. Долоо дахь жилдээ болж буй тус уралдаанд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн юм. Тэд олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд болдог гэрэл зургийн уралдаанд “Хүсэл мөрөөдөл, Холбоос” сэдвийн хүрээнд авсан гэрэл зургуудаараа амжилттай оролцсон аж. Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч А.Ерханат, 11А ангийн сурагч Х.Ахжол, 11А ангийн сурагч Б. Алирахман нартай ярилцлаа.

-Олон улсын дунд сургуулийн сурагчдийн дунд болдог гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Манай сайтын уншигчидтай баярын сэтгэгдлээ хуваалцаж, бүтээлийнхээ талаар танилцуулаач?
А.ЕРХАНАТ: Баярлалаа. Бид Япон Улсад долоо дахь жилдээ болж буй олон улсын гэрэл зургийн уралдаанд түрүүлсэндээ маш их баяртай байгаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргах нь бидний үүрэг гэж боддог. Тус уралдаанд Ази, Европын 18 улсын 20 гаруй сурагч оролцсон. Бид “Хүсэл мөрөөдөл, холбоос” сэвдийн хүрээнд 12 зураг илгээж, тэргүүлсэн юм. “Холбоос” сэдвийн хүрээнд зургаа, “Хүсэл мөрөөдөл” сэдэвтэй зургаан зургаар өрсөлдсөн.
Х.АХЖОЛ: Олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд болдог гэрэл зургийн уралдаанд түрүүлэхдээ үгээр хэлэхийн аргагүй баярласан. Өмнө нь гэрэл зургийн уралдаанд оролцож байгаагүй. Найзуудтайгаа хамт анх удаа тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан баяртай байна.
Б.АЛИРАХМАН: Олон улсын тэмцээнд оролцож, Монгол орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадсандаа баяртай байна. Цаашид илүү ихийг хийж, бүтээх урам зориг авлаа.
.jpg)
-Хэдэн настайдаа гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ. Зураг авахад нь нөлөөлсөн хамгийн чухал зүйл юу байв?
А.ЕРХАНАТ: Би 2017 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд их зүйл сурч, туршлага хуримтлуулсан байх. Гэрэл зураг авахад мэдрэмж хамгийн чухал байдаг. Учир нь, өөрийнхөө дотоод мэдрэмжээ гэрэл зургаар дамжуулж бусадтай хуваалцахад сайхан байдаг.
-Х.АХЖОЛ: Хоёр жилийн өмнө гэрэл зураг сонирхож, аавынхаа гэрэл зургийн аппаратаар зураг авч эхэлсэн. Түүнээс хойш гэрэл зурагт дуртай болсон.
Б.АЛИРАХМАН: 2018 оноос гар утсаараа байгалийн зураг дарж, гэрэл зургийн сонирхолтой болсон. Бодитоор харсан зүйлээ яг тэр чигээр нь хальсанд буулгахад маш их авьяас шаарддаг юм билээ.
-Та гурав өмнө нь гэрэл зургийн тэмцээнд оролцож байсан уу. Олон улсын гэрэл зургийн тэмцээнд орох саналыг хэн гаргасан бэ?
А.ЕРХАНАТ: Гэрэл зургийн тэмцээнд оролцдог. Өмнө нь гэрэл зургийн уралдаанд тэргүүлж камераар шагнуулж байсан. Аав, ээж минь намайг зураг авахад үргэлж дэмжиж, тусалдаг. Тэд намайг ойлгож, надад итгэдэг болохоор зураг авах урам зориг нэмэгдэж, түүндээ дуртай болдог. Бид гурав эртнээс ярилцаж, бэлдэж байгаад тус уралдаанд оролцсон.
Х.АХЖОЛ: Зураг авахад мэдрэмж хамгийн чухал байдаг шүү дээ. Аав, ээж болон бусад хүмүүсийн тусламжтайгаар зураг авах сонирхолтой болсон. Тэд миний хоббиг үгүйсгэдэггүй.
Б.АЛИРАХМАН: Өмнө гэрэл зургийн тэмцээнд оролцож байгаагүй. Сонирхлоороо зураг дардаг байсан. Анхны тэмцээнд найзуудтайгаа оролцож түрүүлсэн болохоор сайхан байна. Надад А.Ерханат найз минь гэрэл зураг дарахыг зааж, сургасан. Найз минь мэддэг бүхнээ хуваалцаж, байнга дэмждэг болохоор маш их баярладаг шүү.


.jpg)





/Европоос шалгарсан шилдэг 12 зураг нь/
-Ихэвчлэн ямар төрлийн зураг авах сонирхолтой вэ?
А.ЕРХАНАТ: Стрит гэрэл зураг авах дуртай. Энэ төрлийн зураг дарж сурахын тулд аливааг харах өнцөг өөрчлөгдөж, олон чадвар эзэмшихэд нөлөөлдөг гэж боддог.
Х.АХЖОЛ: Байгалийн, гудамжны, хүний зураг авах дуртай. Өөрийнхөө мэдрэмжээр өнцөг, сүүдрээ сайтар ажиглаж зураг авахыг хичээдэг.
Б.АЛИРАХМАН: Би ихэвчлэн хөрөг зураг ба сансрын зураг дарах дуртай.

-Сайн гэрэл зурагчин болохын тулд юунд ач холбогдох өгөх ёстой гэж боддог вэ?
А.ЕРХАНАТ: Сайн гэрэл зурагчин болохын тулд хүлээцтэй, тууштай байх ёстой гэж боддог. Санасандаа хүрсэн сайн зураг авахын тулд 1-2 цаг болдог юм.
Х.АХЖОЛ: Гэрэл зураг авахын тулд сайтар хөдөлмөрлөж, судалгаа хийх нь чухал санагдсан.
Б.АЛИРАХМАН: Сайн гэрэл зурагчин болохын тулд хамгийн гол нь мэдрэмжтэй байх нь чухал. Тиймээс өөртэйгөө сайн ажиллах ёстой. Харин дараа нь өнцөг, өнгө, сүүдрээ зөв тооцоолж, тохируулж сурахад амар байдаг.
-Та гурав хэнээс үлгэр жишээ авдаг вэ?
А.ЕРХАНАТ: Олон зурагчинаас үлгэр жишээ авдаг. Тухайлбал, Daniel Kordan, Б.Эрдэнэбулган нарын гэрэл зургийг үзэх дуртай.
Х.АХЖОЛ: Германы гэрэл зурагчин Max Muench-ээс үлгэр жишээ авч, зургуудыг нь үздэг.
Б.АЛИРАХМАН: Их Британийн гэрэл зурагчин Steve Liddiard-ийн бүтээлийг үзэж, түүнээс суралцдаг. Надад өнцөг, өнгө, сүүдрээ тохируулах гэх мэт сурах зүйл их бий.
-Гэрэл зураг авахад ямар мэдрэмж төрдөг вэ?
А.ЕРХАНАТ: Хүссэн зургаа авахын тулд анхаарлаа төвлөрүүлж, камерныхаа товчыг дарах мөч хамгийн сайхан.
Х.АХЖОЛ: Сэтгэлд нийцсэн зураг авчихаараа догдолж, зурагнаасаа эерэг энерги авдаг.
Б.АЛИРАХМАН: Гэрэл зураг дарах мэдрэмж юутай ч зүйрлэшгүй. Тиймээс хүн бүрийн илэрхийлэмж өөр байдаг. Гоё зураг дарсан гэж бодсон үедээ зургаа үзэх гэж гэр рүүгээ гүйдэг.
-Та гурвын ирээдүйн зорилго юу вэ. Ямар мэргэжилтэй болох вэ?
А.ЕРХАНАТ: Гэрэл зурагчин болохоор төлөвлөж байна. Чөлөөт цагаараа зураг авахаар гадуур явдаг.
Х.АХЖОЛ: Аав, ээжийнхээ итгэлийг дааж, зөв хүн болж улсынхаа нэрийг өндөрт өргөх мөрөөдөлтэй. Чөлөөт цагаараа ном уншиж, гадаад хэлээр кино үзэж, гэрэл зураг авдаг.
Б.АЛИРАХМАН: Сургуулиа төгсөхөөс өмнө IELTS шалгалт өгч, инженер мэргэжлээр гадаадад сурах төлөвлөгөөтэй байгаа. Би чөлөөт цагаараа математик, англи хэлний сургалтад сурдаг. Мөн математик, англи хэл, физикийн хичээлүүдээр аймгийн болон улсын олимпиадад оролцдог юм.






/Монголоос шалгарсан тэдний шилдэг зургаан зураг/
| ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ТҮРҮҮЛСЭН СУРАГЧИД: Гоё зураг дарчихаараа үзэх гэж яараад, гэр рүүгээ гүйдэг |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |