“Фантастик” продакшн жил бүр өөрийн гэсэн өнгө аястай шинэ содон кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулдаг. Тэд энэ удаад продакшныхаа арван жилийн ойд зориулж бүтээсэн “37-р Точка” олон ангит киногоо үзэгчдэд хүргээд багагүй хугацааг үдлээ. Гэнэн, хөгжилтэй дүр болох Болдыг дэлгэцэнд амьдруулсан жүжигчин Б.Ганчулуунтай ярилцлаа.
-Та бага насныхаа талаар бидэнтэй хуваалцаач. Ямар хүүхэд байв?
-Би Баянхонгор аймагт дунд сургуулиа төгссөн. Манай аймагт хүүхдийн “Тэмүүжин” театр гэж байлаа. Цэцэрлэгт явахгүйгээр зургаан настайдаа театрт ороод аравдугаар анги төгстөлөө театртаа олон зүйлийг сурсан. Багаасаа жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан учраас уралдаан, тэмцээнд их ордог даруухан хүү байсан. Гэхдээ манай гэр бүлд урлагийн хүн аль ч талд байхгүй. Би бол яг л өөрийн хүслээр урлагт дурласан. Манай гэрийнхэн намайг их дэмждэг.
-Анх оюутан болоод хотод орж ирэхэд ямар байв. Хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал?
-Хөдөөнөөс хотод орж ирэхэд бүхий л зүйл нь хэцүү санагддаг. 2004 онд Соёл урлагийн их сургуульд ороод хотод ирлээ. Урлагийн сургууль чинь их сонин. Анх ороод гайхаж байсан. Энд ч нэг хүн дуулаад, тэнд ч нэг хүн бүжиглээд л. Дөнгөж арван жилээ төгссөн надад цоо шинэ, өөр ертөнц шиг санагдсан. Эхний нэг сар шоктой л явдаг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам сургуульдаа дасаад сайхан болсон. Урлагийн сургууль бол цаг наргүй, өглөө найман цагт ирээд орой болтол тасралтгүй хичээллэдэг. Сургуулийнхаа хажууд эгчтэйгээ хамт айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг байлаа. Хөгжилтэй, сайхан дурсамжууд их бий.
-“Фантастик” продакшнтай хэзээ, яаж холбогдож байв. Таны анхны уран бүтээл юу байв?
-Бид 2008 онд сургуулиа төгсөөд тэр жилийнхээ зургадугаар сарын 1-нд “Фантастик” продакшныг байгуулж байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хамтдаа уран бүтээл хийж байна. Анхны уран бүтээл гэвэл, бид оюутны найзуудын тухай адал явдалтай кино хийж байлаа. Гэхдээ тэр кино дэлгэцээр ч юм уу ямар нэг байдлаар гараагүй. Тэр үедээ дөнгөж төгссөн, “Ураад өгье” гэсэн үзэл бодолтой нэг үеийн залуучууд байсан учраас сэтгэлээр унацгаасан. Кино гарахгүй байх нь биднээс шалтгаалаагүй. Анхны уран бүтээл байсан учир хөрөнгө, мөнгөнөөс эхлээд асуудал зөндөө. Бид хэдий сэтгэлээр унасан ч дараа нь маш их хурцлагдсан. Аливаа зүйл учиртай байдаг. Цаг хугацааны эрхээр бүх зүйл шийдэгддэг гэдгийг ойлгуулж өгсөн. Алдаагаа давтахгүй байх том сургамж болсон. Одоо бол бид тэр алдаандаа их баярлацгаадаг. Хэрвээ бид тэр үед алдаа гаргаагүй ч юм уу, кино минь гарсан бол дөнгөж төгссөн залуучууд яах ч байсан юм. Олны танил болох өвчин гэх мэт зүйлүүд тулгарах байсан болов ууу. Ер нь бидэнд нэгдэж ажиллахын чухлыг ойлгуулсан том туршлага болсон.

-“37-р Точка” киноны талаар яриач. Зохиолоо хэзээ бичсэн бэ. Хэр хугацаа зарцуулсан бэ?
-“37-р Точка” киноны хувьд 2008 оноос эхлэлтэй. Шижигнэсэн залуучууд хийнэ л гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Иймэрхүү төрлийн кино хийнэ гэсэн санаа нь тухайн үед бууж байлаа. Гэхдээ олон ангит болгоно гэж бодоогүй. Хоорондоо санаагаа ярилцаад яваад л байсан. Цаг хугацаа боломж нь гарч ирэхгүй байв. Хоёр жилийн өмнөөс ажил болгож эхэлсэн. Тэгээд төсөл болгоод продакшныхаа арван жилийн ойд зориулж бүтээлээ амилуулъя гэж зорьсон. Санаагаа гаргасан байсан болохоор манай Б.Тамираа, А.Баттүшиг ах хоёр бидэнтэй хамт сууж ярилцаад, бүх санаагаа тэмдэглээд зохиолоо бичсэн. 20 ангитай киноны зохиол гарч ирсэн. Зохиолоо уншихад арван жилийн өмнөх төсөөлөл бодитоор гараад ирэхэд мөн ч гоё мэдрэмж төрсөн. Хурдан л зураг авалтаа эхлүүлэхсэн, киногоо цацаж олны хүртээл болгож эхлэхсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гээд л догдлол дунд амьдарч эхэлсэн. Хийе гээд зориглоод багаа бүрдүүлж эхэлсэн. Манай продакшны хувьд найман хүний бүрэлдэхүүнтэй. Бидэн дээр студийн баг, арын албаныхан гээд маш олон хүн нэгддэг. Мэдээж ямар ч киноны ард маш олон хүн ажилладаг. Хөдөлмөр, сэтгэл, ур ухаанаа шингээдэг. Маш олон хүний сэтгэл зүрхээр “37-р Точка” бүтсэн.
-“Фантастик” продакшн “37-рТочка” киногоо яагаад олон ангит болгоё гэж шийдсэн бэ?
-Кино театрт гадны кинонууд их борлуулагдаж байна. Бид гадны бүтээлүүдтэй цагаа хувааж аваад киногоо гаргадаг. Телевизийн хувьд Монголд олон ангит монгол сериал дутагдалтай гэдэгтээ хэн ч санал нийлэх байх. Ихэвчлэн гадны бэлэн сериалуудыг гаргаж байна. Солонгос, хятад, япон гэх мэт. Энэ бүхний өмнөөс сөргүүлэн тавьж байгаа цэвэр дотоодын уран бүтээл бол манай кино. Яагаад, телевизийн контентын зах зээл дээр өрсөлдөж болохгүй гэж бодсон. Бидний бодож, төлөвлөж байгаа маш олон зорилтуудын нэг нь энэ. Аль болох чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Тиймээс олон ангит киног өнөөгийн төвшингөөс нь ахиулхыг хичээсэн. Цаашдаа энэ төрлийн кино хийх гэж байгаа бол өмнөхөөсөө дээрдүүлж байж өрсөлдөөн бий болно. Монголын кино салбар хөгжинө. Долоо хоногт нэг анги гарч байгаа ч үзэгчдийн дунд эрэлттэй, хүлээлттэй байна. Нэг анги нь цаг 10 минут гардаг. Энэ бол тийм ч богино цаг биш. Нэг ангит кино ийм л хугацаанд гардаг.
-Кино гарснаас хойш үзэгчдийн сэтгэгдэл ямар байна. Та нарт мэдрэгдэж байна уу?
-Кино гарч эхлээд эхний бүлэг дуусах ойртож байна. Үүн дээр шүүмжлэлтэй зүйлүүд ч их гарч байна. Мөн сайшаалтай нь ч бий. Нэг иймэрхүү шүүмжлэл ирэх болов уу гэсэн төсөөлөл байсан. Сайшаалыг бол бид хэлж мэдэхгүй. Төсөөлж байсан учраас шүүмжлэл гарахад эмзэглээгүй.
-Киногоороо яг аль цаг үеийг харуулахыг зорьсон бэ. Үзэгчдэд 1970-1980 он гэх таамаглал байна. Киногоо бүрэн хийгээд дууссан уу?
-Яг энэ он цагийг харуулсан гэсэн зүйл байхгүй. Энэ бол цэвэр бидний уран сайхны төсөөлөл. Кинонд гарч байгаа объектууд болох мөрийтэй тоглоомын газар, клуб гэх мэт зүйлүүдийг уран сайхны аргаар зохиолдоо оруулсан. Яагаад ийм зүйл байж болохгүй юм гэсэн фантаз гэж хэлж болно. Яг тэдэн он гэж хэлэхгүй. Гэхдээ зохиол маань нийгмийн шилжилт хөдөлгөөний үе болох ардчилсан хувьсгалд зайлшгүй тулж ирсэн. Кинонд орох он цаг нь таарсан болохоор оруулсан. Тэгээд үзэгчид 1980-аад он гэж тодорхойлоод байгаа байх. Одоо хоёрдугаар бүлэг гарахаар үзэгчид бүр л эргэлзэх болов уу. Зохиол дээр олон гэнэтийн үйл явдал бий. Одоо төгсгөлийн ангиудаа хийж байна, бид.
-Таны бүтээсэн дүрийн тухайд цаашид хэрхэх вэ. Болдын дүрийг яаж өөртөө хүлээж авч байв?
-Зохиолоо бүгд уншсан. Ингээд дүр хуваарилах болоход жүжигчдээс санал ер аваагүй. Жүжигчин бүр л гоё дүрд тоглохыг хүсдэг. Найруулагч маань “37-р Точка”-ын хувьд жүжигчдээ аль болох өмнө тоглож байсан дүрүүдээс нь эсрэг дүр өгөхийг маш их хичээсэн. Надад оногдсон Болдын дүр бол гэнэн цайлган, киноны хөгжилтэй хэсэгт гардаг дүр. Миний өмнө тоглож байсан дүрүүдээс өөр. Мөн миний хувь хүнээс тэс өөр дүр байсан. Анх найруулагч зохиолоо уншчихаад дүр дээрээ ажиллаарай гээд өгсөн. Тэгээд зохиолоо уншсан чинь надаас тэс өөр хүн гараад ирсэн. Надаас шал өөр хүн учраас дотроо зорилго тавьсан. “За би мэргэжлийн жүжигчин хүн. Сургуулиа төгсөөд арван жил болж байна. Ямар ч дүр ирсэн амилуулах ёстой. Энэ дүрийг амьдруулна аа” гэж хичээсэн. Судалгаа маш их хийсэн. Дүр маань 1980-аад оноос эхлэлтэй хүн байсан. Миний хувьд 1980-аад оны дундуур төрсөн. Тухайн үеийн нийгэм, хүмүүсийн харилцаа гээд олон зүйлийг судлах хэрэгтэй болсон. Дүрээ чармайлттай хийсэн. Гэхдээ ямар болсон талаар дүгнэж хэлэх эрт байна. Кино цаашлаад гарах тусам энэ дүр маань өснө, хөгжинө, өөрчлөгдөнө. Найруулагчын хэлэх гэсэн санаа болон дүрийн өөрийн зан чанар гээд шинэлэг зүйлүүд их гарна.
Танд баярлалаа.
| Б.Ганчулуун : Болдын дүр өснө, хөгжинө, өөрчлөгдөнө |
|
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |