Б.Үжинг цахим орчинд жүжигчин Б.Мишээлийн дүү, тик ток, инстаграммын од гэдгээр нь охид, залуус андахгүй. Тэрбээр саяхан “Манайд нэг удаа” инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, киноныхоо дууг мэргэжлийн түвшинд дуулж, мөрөөдөлдөө хүрэх замаа нэг алхмаар ойртуулж чадсан билээ. Жүжиглэх, бүжиглэх, дуулах сонирхолтой, авьяастай тэрбээр сургуулиа төгсчихөөд БНСУ-д жүжигчний мэргэжлээр сурч, тэндээс ажил, амьдралынхаа гараагаа эхлүүлж, К драма од болох мөрөөдөлтэй аж. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадах, ирээдүйтэй Б.Үжинг энэ удаагийнхаа “Монголын гэрэлт ирээдүй” ярилцлагын буланд урьж, ярилцлаа.
-“Манайд нэг удаа” уран сайхны киноны гол дүрд тоглож, дууг нь дуулсан байна лээ. Баяр хүргэе. Чиний гаргаад байгаа амжилтыг олон мянган хүүхэд хүсэж, мөрөөддөг гээд бод доо. Чиний хувьд жүжигчин хүн ямар байх ёстой вэ?
-Баярлалаа. Би багаасаа дуулж, бүжиглэх дуртай, урлагт хайртай байсан. Мөн миний эгч Б.Мишээлийг жүжигчин гэдгээр нь хүн бүр таньж, мэдэх байх. Тийм учраас би урлагийн хүмүүсийг өөрийнхөө хэмжээнд ойлгож, хайрлаж, хүндэлдэг. Миний хувьд жүжигчин хүн өөрийгөө бүрэн илэрхийлж, ямар ч орчин нөхцөлд хувирч, уусаж чаддаг, дайчин, зоригтой байх ёстой болов уу гэж боддог. Үүнээс гадна хүн чанар, хувь хүний хүмүүжил хамгийн чухал юм шиг санагдсан шүү.
-Чамд кинонд тоглох санал ирсэн юм уу, сонгон шалгаруулалтад тэнцэв үү?
-Би өнгөрсөн жил жүжигчин болох шийдвэрээ эцсийн байдлаар гаргасан. Ээж, аав минь "Нэг гэрээс хоёр жүжигчин гарах дэмий юм биш үү. Цаг нартай өөр гоё ажил хийж болно шүү дээ" гэж хэлсэн. Гэхдээ миний хүсэл мөрөөдлийг унтрааж, урмыг минь хугалаагүй, намайг "Чадна" гэж дэмжсэн. Би өмнө нь туслах дүр ч болтугай бүтээх юм сан гэж маш их мөрөөдөж, сонгон шалгаруулалтад тэнцэж ядаад л явдаг байсан юм. Тэнцэхгүй болохоороо сэтгэлээр унаад, "Хичээлээ сайн хийе дээ" гэж боддог байлаа. Гэтэл нэг өглөө жүжигчин Г.Жанчив ах утсаар холбогдоод “Хүрлээ ах кино хийнэ. Чи тоглох уу, хүрээд ир” гэсэн. Тэгээд очтол намайг "Тоглож чадна" биз дээ гэхээр нь өөртөө итгэлтэйгээр “Чадна” гэж хэлсэн. Тэгээд л зохиолоо авч, тоглосон юм даа.

-Өнгөрсөн жил жүжигчин болохоор шийдсэн юм байна. Чиний мөрөөдлийн дүр юу вэ?
-Би олон зан араншинтай дүр бүтээхийг хүсдэг. Уурладаг, инээдэг, уйлдаг, зальтай, зовдог, шаналдаг гээд хүнд байдаг бүх чанарыг нэг дүрээр илэрхийлж, жүжиглэхийг хүсдэг. Би “Шинэ монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч. Сургуулиа төгсчихөөд БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшиж, тэндээ эхний хэдэн жил ажиллана гэж бодож байгаа. "Манайд нэг удаа" уран сайхны киноны дүр миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг, мөрөөдөлдөө хүрэх эхний шат нь байлаа. Би өөрийгөө дэлхийд алдартай жүжигчин болж чадна гэж боддог.
-Жүжигчин болох шийдвэрээ гаргахаас өмнө ямар мэргэжилтэй болно гэж бодож байв?
-Би нийгмийн ухааны хичээлд дуртай. Өмнө нь сэтгэлзүйч болохыг мөрөөддөг байсан. Манай улсад сэтгэлзүйчээр маш дутмаг, сэтгэлзүйчдийн нийгэмд эзлэх байр суурь байхгүй, хөгжөөгүй санагддаг. Гэхдээ сургууль бүрийг сэтгэлзүйчтэй болох боломжтой гэдгийг би мэдсэн. Би найзууддаа зөвлөж, хүнтэй дотно ярилцах дуртай болохоор сэтгэлзүйч мэргэжил надад ойр санагдсан шүү. Мөн нийгмийн идэвхтэй, сайн дурын ажил хийх дуртай. Миний мөрөөдлийн Б хувилбарт сэтгэлзүйч болох хүсэл, мөрөөдөл бий.

-“Манайд нэг удаа” уран сайхны киноны гол дүрийг бүтээхэд хэцүү болоод амархан зүйл нь юу байсан бэ. Багахан хугацаанд жүжигчин хүний жаргал, зовлонг мэдэрсэн болов уу?
-Киноны уран бүтээлчид нэг баг болж нэг хүн шиг ажиллаж чаддаг юм билээ. Тийм орчинд ажиллахаар ядарснаа огт мэддэггүй. Өдөржин, шөнөжин хамт баймаар санагддаг байсан. Харин гэртээ орж, унтахынхаа өмнө нүүрээ цэвэрлэж байхдаа өөрийгөө ядарсан гэдгийг мэддэг. Цаг наргүй ажиллах нь хэдий зовлонтой юм шиг боловч жүжигчин болох мөрөөдөлтэй надад жаргал байсан. Тэгэхээр “Манайд нэг удаа” кинонд тоглоход хэцүү зүйл байгаагүй. Би бүгдийг нь хийж чадсан.
.jpg)
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Олон газраас рекламанд тоглох санал ирдэг байх?
-Чөлөөт цагаараа бокс, иог, усан сэлэлтээр хичээллэж байгаа. Мөн ном уншихыг хичээдэг. Рекламд тоглох, зураг авалтад орох саналууд ирдэг. Тэднээс таалагдсан болгондоо татгалзахгүйгээр, дуртай ордог. Тийм болохоор би жил гаруй хугацаанд аав, ээжээсээ мөнгө аваагүй. Хэрэгцээгээ өөрөө хангаж байгаа. Энэ нь хэн хэндээ амар байдаг юм.
-Чи өөрийгөө ямар зан төлөвтэй гэж боддог вэ. Аав, ээж нь та нарыг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Би өөрийгөө эрх, түрэмгий зантай, шударга, зарчимч гэж боддог. Миний том эгчийг Б.Дөлгөөн, дунд эгчийг Б.Мишээл гэдэг. Хоёулаа урлагийн салбарт өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж, амьдарч байгаа. Гэхдээ том эгч одоо өөр ажил хийдэг. Өмнө нь загвар өмсөгч, мисс байсан. Мишээл эгч бид хоёрын хувьд том эгчийн үг хууль. Харин аав, ээж минь биднийг "Заавал онц сур" гэж загнаж, зандардаггүй харин хүнтэй зөв харилцдаг, хүнийг ойлгодог хүн чанартай болгож хүмүүжүүлж байсан. Одоо ч хүмүүжүүлж, сургаж, зөвлөж байгаа. Миний ээж огт уурладаггүй амгалан, тайван, ажилсаг, цэвэрч эмэгтэй бий. Аав мөн адил биднийг ойлгодог. Тийм болохоор бид эрх чөлөөтэй, дуртай зүйлээ хийж чаддаг юм шүү дээ.
| Б.ҮЖИН: БНСУ-д жүжигчнээр сурч, ажиллах мөрөөдөлтэй |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |