Цахим орчинд Зам тээврийн сайд асан М.Зоригтын буулгасан морь унаж, нум сум харвасан бяцхан охины зураг олон нийтийн анхаарлыг ихэд татаад буй. Тэгвэл түүнийг П.Ангараг гэдэг бөгөөд өдгөө долоо настай. Ахыгаа хүүхдүүдэд морь унаж, нум сум харвахыг зааж байгааг нь хараад харвах дуртай болсон хэмээн хэвлүүхэн ярих түүнтэй ярилцлаа.
-Төрсөн нутаг нь хаанах вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Хэнтий аймгийн Батноров суманд аав, ээж, ахтайгаа амьдардаг. Энэ жил хоёрдугаар ангийн сурагч болсон.
-Хэзээнээс нум сум харваж, морь унах болсон бэ. Юу нь гоё санагдсан болохоор нум сум харвах эрдэмд суралцах болсон бэ?
-Өнгөрсөн зун нум сум харваж эхэлсэн. Ах маань клубийнхээ хүүхдүүдтэй манай хашаанд бэлтгэл хийдэг байсан юм. Тэгээд л би ахынхаа тэр хүүхдүүдэд зааж байгаа байдлыг нь их ажигладаг байсан. Нэг удаа “Ах аа, би харваж үзье” гэхэд зөвшөөрсөн. Эхлээд огт харваж чадахгүй байсан. Харин хэд хэд харвасны дараа байгаа оносон. Тэгээд л би чадах юм байна гэж бодсон.
-Харин хэзээ морьтой харвахыг сурав?
-Эхлээд нум сум харваж сураад, дараа нь морьтой харвадаг болсон. Ахдаа “Би морьтой харваж сурмаар байна” гэхэд унах эрсдэлтэй гээд хориглодог байсан. Тэгээд өнгөрсөн зун нэвтрүүлэгт оролцохоор хот руу явах болтол ах маань морьтой харвахыг зааж өгсөн дөө.
-Наадмын нэвтрүүлэгт оролцсон дурсамжаасаа бидэнтэй хуваалцвал?
-Ах намайг наадмын нэвтрүүлэгт орж, морьтой нум сум харвана гэхэд маш их баярласан. Бас хотод очиж нэвтрүүлэгт орох үеэр хүмүүс намайг “Ямар мундаг охин бэ. Улам сайн харваач болоорой” гэж урам өгсөн.

-Ах нь чамайг морь унаж, нум, сум харвахад нь юуг хамгийн их захидаг вэ?
-Эрхийвчилж байгаад гүйцэт татаж, байгаа онож харва гэдэг. Морьтой харвахдаа хамгийн гол нь эхлээд тэнцвэрээ олж, мориныхоо амыг сайн татсан байх хэрэгтэй гэж захидаг.
-Нум, сум харвахад гар нь өвддөг үү. Тийм үедээ тэсээд харваад байх уу, больё гэдэг үү?
-Эрхий хуруугаар өвддөг болохоор гараа жаахан амрааж байгаад харвадаг. Харвахгүй удахаар илүү өвддөг.
-Өөрийнхөө морь унаж, нум сум харваж байгаа зургаа харахад ямар санагдсан. Тэр зургийг хэзээ авахуулсан бэ?
-Их гоё санагдсан. Аав, ээж, ах маань миний зургийг хараад, “Сайн байна. Улам сайн мундаг харваач болоорой” гэсэн. Тэр зургийг би өнгөрсөн зун наадмын нэвтрүүлэгт оролцохоор хот руу явсан юм.
-Одоо бэлтгэлээ хийж байна уу?
-Цар тахал гарсан гээд бэлтгэл хийхгүй байгаа.
-Морь унаж, нум сум харвахаас өөр ямар сонирхолтой вэ. Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Том болоод нум сум харвадаг хүн болоод хүүхдүүдэд зааж өгнө. Мөн загвар өмсөгч, тогооч, зураач болохыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Монголынхоо нэрийг гаргасан нум сум харваач болоорой.
-Надаас ярилцлага авсанд баярлалаа. Танд бас амжилт хүсье.




.jpg)
.jpg)
| Харваач П.АНГАРАГ: Морь унаж, нум сум харвах хамгийн гоё |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |