Хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд “Үчимбэр” клубын тамирчин Э.Оюундарь Монгол Улсын дээд амжилтыг дөрөв дэх удаагаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 14 настайдаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлжээ.
Э.Оюундарь насанд хүрэгчдийн улсын долоон удаагийн аварга, 2015 онд хүүхдийн спортын V их наадамд гурвын харайлтын төрөлд өсвөрийн рекорд амжилтыг 10.96м болгож шинэчилсэн, 2016 оны МБАТ-ий XIV спартакиадаас алтан медаль хүртэж насанд хүрэгчдийн рекорд амжилтыг 11.55 м болгосон. Мөн 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж рекорд амжилтыг 11.64 м болгож ахиулсан.
Харин энэ сард “Үчимбэр” клубын тэмцээнд алтан медаль хүртэж, рекорд амжилтыг 12.30 м болгон шинэчилсэн юм. Үүгээрээ сүүлийн таван жил улсын дээд амжилтыг дөрөв дэх удаагаа шинэчилсэн түүнийг “Монголын гэрэлт ирээдүй” буландаа урьж, ярилцлаа.
-Хөнгөн атлетикийн гурвын харайлтын улсын рекордыг дөрөв дэх удаагаа шинэчилсэнд баяр хүргэе. Хэзээнээс энэ төрлийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Баярлалаа. “Үчимбэр” клубын нэрэмжит хөнгөн атлетикийн долоон төрлийн тэмцээн энэ сарын 16, 17-нд Налайх дүүрэгт болсон. Би гурвын харайлтын төрөлд түрүүлж, рекордоо 12.31 см болгож шинэчилсэн. Цар тахалтай хоёр жилийн хугацаанд 10 хоног амарч, бусад хугацаанд бэлтгэлээ таслаагүй. Тийм учраас амжилт гаргасан гэж бодож байна. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг энэ хавар багш мэргэжлээр төгссөн. Хөнгөн атлетикаар хичээллээд есөн жил болж байна.
-Чи яагаад хөнгөн атлетикийн тамирчин болохоор шийдсэн бэ. Үүнд юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна?
-Би анх өөрийнхөө сонирхлоор энэ төрлийн спортоор хичээллээгүй. Дунд ангиасаа намрын спортын наадамд оролцож, уртын харайлтад түрүүлдэг байсан. Тэр үеэс миний амьдралыг манай ангийн багш зааж өгсөн билээ. Намайг хүчээр Б.Төрбат багшийн дугуйланд бүртгүүлж, намайг дургүйцэхэд “Дугуйланд яв” гэж ангийнхан дунд загнаж байсан. Тэгээд л багшаасаа айсандаа дугуйланд явж эхэлсэн. Манай ээж цанын спортын мастер. Харин аав бүх спортод авьяастай учир энэ төрлийн спортыг сонгоход нөлөөлсөн байх. Мөн тэд намайг сайн дэмждэг. Би 14 настайдаа МУБИС-д ирж, бэлтгэл хийж, тэмцээнд ордог байсан. Спортын мастер Б.Төрбат багшийнхаа удирдлага дор оюутан болтлоо бэлтгэл хийсэн. Түүний дараа Дорнод аймагт н.Сүхбаатар багштай бэлтгэл хийж байсан. Хамгийн анх насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэхэд н.Болдбаатар багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байсан. МУБИС-д орсноос хойш н.Амгалан, Г.Жанцандорж багшийн удирдлагаар хичээллэж байна.
-Хөнгөн атлетикийн гурвын харайлтын төрлийн амжилт чиний гарт байна. Цаашдын зорилго юу вэ?
-БНХАУ, Тайвань Улсад бэлтгэл хийж, амжилтаа ахиулах бодолтой байна. Сүүлийн хэдэн жил бэлтгэлээ хийж, амжилт гаргахын төлөө зүтгэнэ. Тамирчин бүрийн хүсэж, мөрөөддөг тэмцээн бол олимп. Тийм болохоор хамгийн түрүүнд олимпын эрх авахын төлөө зүтгэж байгаа. Тийм учраас Азийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох ёстой шүү дээ.
-Спортоор хичээллээд чи хэрхэн өөрчлөгдсөн бэ. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Би аливаа зүйлийн эцсийг үзэж байж салдаг зантай. Спортоор хичээллэснээр тэсвэр, тэвчээр, хатуужилтай болж, хүний үг даадаг, бусдын дунд биеэ зөв авч явахад суралцаж байгаа. Мөн тасралтгүй бэлтгэл хийж, хөлс хүчээ шавхвал боломж байгаа гэдгийг энэ жилээс мэдэрч байна. Сургуулиа төгссөнөөс хойш хувь хүний хөгжлийн талаарх ном их уншиж, өөрийнхөө сэтгэл зүйг төлөвшүүлж, хянаж байгаа. Мөн Г.Жанцандорж багш миний сэтгэл зүйг тогтвортой байлгах тал дээр ажиллаж “Өөртөө найд, итгэ, битгий шантар” гэж хэлдэг. Багшийн үг тамирчдад их нөлөөлдөг, хүчтэй шүү дээ.
-Үеийнхнийгээ манлайлж хөнгөн атлетикийн спортоор амжилт гаргаад эхэллээ. Гэр бүлийнхэн, найзууд нь юу хэлж байна вэ?
-Аав, ээж хоёр “Энэ төрлийн спортоор хичээллэж эхлэхдээ ямар байсан түүнийгээ битгий мартаарай. Бусадтай зөв харилцаж, хүндэлж яваарай. Чи харайлтын талбай дээр гарсан үедээ тамирчин болохоос бусад үед энгийн хүн шүү. Өөрийгөө битгий тоогоорой” гэж захидаг. Харин найзууд минь бүх цаг үед надтай хамт байж, ямар нэгэн муухай зан гаргаж байгаагүй. Үүнд нь би баярладаг.
-Харайлтын талбай дээр гараад харайхад чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Гурвын харайлт миний амьдралын бүх зүйл болжээ. Яг тэр үед догдолно, сандарна, айна, баярлана. Тэгээд санасандаа хүртэл харайж чадахгүй бол “шатаж”, юуны тулд талбай дээр гарсан билээ гэж өөртөө гомддог. Харин сайн харайж чадвал аз жаргалтай болдог. Үүнээс би эрч хүч авдаг.
-Чи өөрийгөө их “шатдаг” гэж ярилаа. Хожигдсон үедээ “шатдаг” уу, эсвэл амжилт гаргах юм сан гэж бодох бүрдээ “шатдаг” уу?
-Би аливаа зүйлийг хүндээр хүлээж авдаг байсан. Харин одоогоос юуны тулд хичээж, зүтгэж байгаа билээ гэж боддог болсон байна. Гэхдээ л “шатдаг” хэвээрээ. Урам хугарах, шантрах, өөртөө гомдох, бэлтгэл хийхээ болимоор санагдах, өөрийгөө үзэн ядах, гуниглах, уйлах үе зөндөө. Энэ бүхнийг даван туулж, өөрийгөө ялж, “Анх яах гэж эхлүүлсэн билээ” гэж бодож өөрийгөө сэргээж, хүсэл мөрөөдлөө бадраадаг. Гэхдээ хүн өөрийнхөө гэрлийг олоод харчихсан үедээ шантардаггүй юм билээ.
-Чи Ази, Дэлхийн аварга болж олимпод оролцох мөрөөдөлтэй, үүний төлөө зүтгэж буй тамирчдын нэг. Харин хөнгөн атлетикийн спортыг Монголд хөгжүүлэх юм сан гэх хүсэл бий юү?
-Хөнгөн атлетик олон төрөлтэй. Энэ төрлийн спорт манай улсад хөгжиж, гүйлтийн зам тавигдаасай, битүү цэнгэлдэх хүрээлэнтэй болоосой гэж хүсдэг. Би амжилт үзүүлж, бусдын анхаарлыг татаж байж бодлого баримталдаг хүмүүс энэ төрлийн спортрыг яаж хөгжүүлэх талаар ярьж эхлэх байх. Хэрвээ энэ чигээрээ байх юм бол удирдах албан тушаалтнууд энэ төрлийн спортыг хөгжүүлэх талаар бодох ч үгүй. Тэдэнд тийм сэтгэл ч тэдэнд байхгүй. Тиймээс хамгийн эхлээд миний хийж чадах зүйл бол амжилт гаргах юм.
Хөнгөн атлетикийн улсын рекордыг дөрвөн удаа шинэчилсэн Э.ОЮУНДАРЬ: Өөрийнхөө гэрлийг олж харсан хүн шантардаггүй |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |