• Өнөөдөр 2025-02-23

Монголын бүжигчид хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээс гурван цом хүртжээ

2023-10-11,   432

       БНСУ-ын Сөүл хотод Хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болжээ. Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, дэлхийн гурван цомтой эх орондоо ирэх болсон байна. Монголын бүжигчид тус тэмцээнд амжилттай оролцож, “Youth Team Hip Hop” төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Мөн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчийн “Галт шувуу” баг “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ.

Монголын бүжигчид хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээс гурван цом хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188