Үзэгчид Тэмкаг үзэх дуртай, дүрүүдэд нь бүр хачин их хайртай гээч. Бүтэлгүй ч онц сурдаг Туулайхүү, найзуудынхаа хэлсэн үгэнд итгээд хайртай эмэгтэйгээ орхин явах Тэмкагийн дүрээс эхлээд бүтээлийг нь тосон үзэж, алга ташилтаар урам хайрласаар ирсэн.
Уран бүтээлч олон ч үзэгчдийн хайр талархалд багтах нь цөөн. Бүр үргэлж бүтээлээр нь дагаж, нэхэж, “хөөн” явна гэдэг гарцаагүй тэр сонирхолтой дүртэй, сэтгэлд нь хүрсэн уран бүтээлч байж таарна. Үзэн ядагдах нь ч байсан. “Сарны нулимс” кинонд найзуудынхаа худал үгэнд итгээд Цоомоог хүүхэдтэй нь орхиход үзэгчдийн дургүй хүрч ч байсан үе бий. Гэхдээ бусдын үгэнд итгэсэн болохоор бүр ч үзэн ядаагүй. “Хайрлаж болох уу” киноны баян айлын эрх хүүгийн дүрийг нь мөн л эхлээд дургүйхэн үзсэн ч эцэстээ ээжгүй өссөн өрөвдмөөр хүү гэж эвийлэн үзсэн. Тэгэхээр түүний дүрүүд тийм нэг хоёр талаар үзэгчдийг дагуулж, ихэнхдээ хайрлуулсан, мартагдахгүй сэтгэлд нь үлдээсэн байдгаараа онцлог гэмээр.
Тийм л болохоор үзэгчид Тэмкагийн дүрд хайртай, түүний бүтээл бүрийг алгасахгүй үздэг байх. Үүнийг хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драмын жүжгийг үзээд дахин мэдэрлээ. Монголчууд “Эмоци” продакшн, тэр дундаа түүний тулгын гурван чулууны нэг, тэнгийн ачааг тэнцүүхэн үүрэгч Тэмкадаа үнэхээр хайртай юм байна. Энэ хайр энэрлийг тэр ч өөрөө даасан шиг даан явж, найруулагчаас оногдсон дүр бүхэндээ хичээн ажиллаж, өөрийнхөөрөө хөгжилтэй, ухаалаг, зөөлөн даруу өнгө аясыг шингээсэн дүрээ гаргасаар яваа аж. Түүний бүтээсэн Ивээлт гэх цоо шинэ дүрийг үзээд гарч явахдаа ийн бодсон юм. Тэгээд жүжгийн дүр болоод хувь уран бүтээлчийнх нь тухайд багахан бичвэр дэлгэхийг зорилоо.
-ЭЛДЭВ ШУНАЛГҮЙ ЭНГИЙН ДАРУУ ИВЭЭЛТ-

Баян чинээлэг айл Дэрэмийнх дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь ээж, аав хоёрыгоо дагаж ирсэн хүүхдүүд. Том хүү нь хар тамхичин, хүчирхийлэгч бол дүү Ивээлт нь сайхан сэтгэлтэй, хүнд өвчтэй. Ивээлтийн дүрд МУСТА, жүжигчин О.Тэмүүжин тогложээ. Ивээлт сайн ах, хүү, энгийн даруу хүсэл мөрөөдөлтэй элдэв шуналгүй дурлалт залуу байж чадлаа. Товчхондоо жүжгийн бүх амин сүнс, гол гогцоо, өрнөл нь Ивээлтийн дүр байв. Бүхнийг холбож, уяж, нэгтгэж байгаа ийм нэг дүрд Найдаа найруулагч гарцаагүй Тэмкаг сонгосон ч болж. Хөнгөн бодвол энгийн нэгэн сайхан сэтгэлтэй залуу мэт боловч угтаа жүжгийн гол ачааг үүрэх жин масс томтой дүр юм. Тэгэхээр жинтэй бүтээлийг, авьяас, чадварын хувьд жинтэй жүжигчин дүүрэн сайхан үүрээд гарч чадлаа. Өөрөөр хэлбэл, Тэмка урлагт дунд насны даацтай уран бүтээлч болсон гэдгээ энэ дүрээр, эл уран бүтээлээр үзэгчдийн өмнө дэлгэн харууллаа. Магадгүй одоогоос арван жилийн өмнө арай залуу, арга эвээ олохдоо жаахан будилж, алдаа гаргахаас эмээхгүйгээр “Эмоци” продакшныг байгуулж байсан бол өнөөдөр чамгүй бүтээлүүдийг үзэгчдэд хүргээд, ой дээрээ бүр жүжиг нээгээд зогсож байгаа амжилт шигээ тэр дүрдээ ч бүр жигдрэн сайжирч, чамбайрч гэмээр. Анх эхэлж байгаа уран бүтээлч биш учир өсөх, хөгжихийн тухайд ярихгүй. Харин хэр сайжирч, чамбайрч, жигдэрч, туршлагажиж байна вэ гэдгийг л үзэгч харж, баримжаа авч суугаа болов уу. Тэгэхээр тэр улам чамбайрч, жин дарж явна.

Түүний уран бүтээлийг нэхэн санавал, “Хайрлаж болох уу”, “Цэлмэг тэнгэр”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз”, “Болсон явдал”, “Гурван найз яасан байх нь уу”, “Их хотын залуус”, “Муу нүүрт”, “Гацуурхан”, “Зуун жилийн ганцаардал”, “Баян боол” гээд хөвөрнө. Энэ зөвхөн түүний тоглосон дэлгэцийн бүтээл нь бөгөөд тайзнаа сайн найз, цэрэг, эрх хүү зэрэг дүрийг үзүүлсэн. Аливаад сэргэлэн, авхаалжтай зан чанартай гэдгийг нь ойр дотныхон болон уран бүтээлч нөхөд нь хэлдэг. Энэ араншин нь түүнийг жүжигчин хэмээх мэргэжлээр тууштай, зоригтой явахад нөлөөлсөн болов уу. “Х-Түц”, “Эмоци” гэх айлыг түүнгүйгээр, түүний дүргүйгээр төсөөлөшгүй. Х-Түц продакшнаас “ургаж”, “Эмоци”-ийг хөтлөн яваа. Багынхнаа чиглүүлж, дагуулж, өөрөө үлгэрлэж, удирдаж, өөрсдийн өнгө төрхтэй олон бүтээлийг төрүүлж яваа. Магад “Чадна” гэсэн зоригоор л тэр ах, эгч нараасаа нэг л өглөө өрх тусгаарлаж, өөрсдийн гэсэн бүтээлийн эрэлд зогсолтгүй гарч, хийсээр ирсэн. Уран бүтээлчийн хувьд зоригтой эхэлж, өөрсдөдөө хариуцлага авч, бодож, санаж, сэтгэе гэж зүтгэж, бүхнийг өөрсдөө хийе гэж бодсон нь хэдийнэ арван жил хэрэгжиж, “Эмоци” өнөөдөр бүрэн хэмжээний эмгэнэлт драмын жүжиг үзэгчиддээ хүргэж байна. Энэ бүхэн нь уран бүтээлчдийнх нь өсөлт, чадвар, өнгө төрхийг харуулсаар байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Тэр дундаа хамтлагийнхаа бүгдийг санаачлагч, нэгдүүлэгч, зохион байгуулагч, уриалагч О.Тэмүүжинг онцлохоос аргагүй юм. Дурлалт залуугийн дүрээр урлагийн хаалгыг нээн орж ирсэн бол өнөөдөр юм, юманд өөрийгөө сориод, дүрийн хувьд ч өсөж том болсон байна. Түүний юунд ч адтайн ганцхан жишээ “Яг түүн шиг” шоу. Яагаа вэ, Ука, Харангын Лхагваа, Жий гээд уран бүтээлчдийг толгой дараалан дуурайж, үзэгчдийг гайхашруулсан даа. Яг түүн шигээ л өнөөдөр ч дүрээрээ, сүүлийн үеийн бүтээлүүдээрээ үзэгчдэд хайрлуулсан хэвээр байна. “Юугаараа чухам ялгаатай байгаа юм бэ, өмнө нь ч хайр дурлалын дүрд тоглож байсан, өнөөдөр ч ижил л байна шүү дээ” гэх нэгэн ч бий. Тэгвэл тэр одоо дүү нараа, багаа хөтлөөд өөрийн дүрээ аваад явж байна шүү дээ. Мэдээж Гавьяат жүжигчин Б.Баатархүү, жүжигчин Д.Түвшинтөр, Г.Нарансолонго нар бий. Бусдад урам өгч, тэднийг дээш татан гаргаж ирэх, хамтдаа урагшлах гэдэг бол уран бүтээлч хүнд байх ёстой чанар мөн болов уу. "Эмоци" продакшн үүнийг сайн мэддэг хамт олон.
| "НЭГЭН ЗУНЫ ЦЭЦЭГ" ЖҮЖИГТ ТЭР САЙН АХ, ХҮҮ, ДУРЛАЛТ ЗАЛУУ БАЙЖ ЧАДЛАА |
|
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-11-10 15:27:57
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
2025-11-10 15:24:23
Х.ГАНХУЯГ: Би өнөөдөр албаар улаан зангиа зүүсэн
2025-11-10 15:14:02
Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо
2025-11-10 14:29:09
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025-11-10 14:22:01
ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
2025-11-10 14:13:36
"ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАР" НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО
2025-11-10 14:12:47
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
2025-11-10 13:58:45
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
2025-11-10 13:52:45
Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ
2025-11-10 13:50:49
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
2025-11-10 10:58:06
ОБЕГ: Дөрвөн иргэний амийг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
2025-11-10 10:46:12
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-10 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2025-11-10 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-11-10 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2025-11-10 07:00:00
SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
2025-11-10 07:00:00
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-11-10 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -3 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-10 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА
2025-11-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |