• Өнөөдөр 2025-02-24

"Ар хөвч" киногоор монгол ухаан,өв соёлыг дэлхийд сурталчилна

2023-09-28,   498

             Нэрт найруулагч Доржсамбуугийн хүү Цогтын ээлжит нэгэн бүтээл "Ар хөвч" кино маргааш нээлтээ хийнэ.Тэрбээр найруулахаас гадна өөрөө зохиолыг нь бичиж, ерөнхий найруулагч, ерөнхий продюсероор нь ажиллажээ.

        Тэрбээр энэхүү киногоороо дэлхийд ховорхон монгол нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, сайхан сэтгэл, хүн чанар, суурин иргэншил, монгол ухаан, өв соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор бүтээсэн байна. Киноны зураг авалтыг энэ зун Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгалийн үзэсгэлэнт газар хийсэн бөгөөд харилцан яриагүйгээр хийгдсэнээрээ онцлогтой.

           Уг киноны гол дүрд гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, жүжигчин Ч.Булган, Ш.Мөнхбаяр, Б.Эрдэнэхүү нар тогложээ. Мөн ерөнхий оператороор Н.Баттуяа, гүйцэтгэх продюсероор Н.Отгонтогос, Д.Амар, дууны найруулагчаар Б.Хатанзориг, хөгжмийн зохиолчоор Ж.Буянтогтох, менежерээр Х.Эрдэнэцэцэг нар ажиллаж хөгжмийн найруулгыг Д.Ганзориг, нүүр хувиргалтыг Л.Энхтуяа нар гүйцэтгэжээ.

"Ар хөвч" киногоор монгол ухаан,өв соёлыг дэлхийд сурталчилна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188