• Өнөөдөр 2025-02-24

УДЭТ "Гэгээн муза" наадамд "Сычуаны сайн хүн", Миний аав супер баатар" хоёр жүжгээр өрсөлдөнө

2023-09-15,   514

               УДЭТ “Гэгээн муза” наадамд хоёр уран бүтээлээр өрсөлдөж байна. Тодруулбал,  “Гэгээн муза” академиас зохион байгуулдаг олон улсын театрын наадам энэ жил 17 дахь удаагаа зохинон байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болох юм. Наадмаар үндсэн жүжгийн ангилал буюу драмын болон хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг уран бүтээлчдийг тодруулна. 

         Энэ жил “Гэгээн муза” наадмын 22 төрөлд 100 гаруй уран бүтээлч өрсөлдөхөөс УДЭТ-ын уран бүтээлчид драмын жүжгийн төрөлд Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр, хүүхдийн жүжгийн төрөлд Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгээрээ тус бүр өрсөлдөх байна.                   


УДЭТ "Гэгээн муза" наадамд "Сычуаны сайн хүн", Миний аав супер баатар" хоёр жүжгээр өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188