“Хуучинхүү шинэ хүү болов” гэдэг шиг Ууганхүүгийн Дүүрэнд хувирсан хувирал зэвүүн байна аа, зэвүүн байна. “Ууганхүү гэж хэн билээ” гэж “Гэнэтийн зочид” олон ангит киног үзээгүй уншигчид гайхаж байгаа байх. Тэгвэл тэр “Х-ТҮЦ” продакшны залуу жүжигчин Э.Төрбатын бүтээсэн ухаалаг, даруухан дүр юм аа. Мөн “Дүүрэн гэж хэн юм бэ” гэж үү. Бас л Э.Төрбатын үзэгчдэд бэлэглэсэн “Дайрлага” уран сайхны киноны зэвүүцэм, жихүүцэм гэмт хэрэгтний дүр.
Нүдэнд дулаахан, даруухан, эелдэг нэгний дүрээр үзэгчдэд хэдийнэ танил болсон жүжигчин Э.Төрбат саяхан хачин хүйтэн, хүний мөс чанаргүй, гэмт хэрэгтэн Дүүрэн гэж хүчирхийлэгчийн дүрийг үнэхээр сайн бүтээснийг үзэгчид шагшин ярихыг цөөнгүй сонслоо. Тиймээс түүний хувирлыг, авьяасыг “үзэж”, мэдрэхийн тулд “Дайрлага” уран сайхны киног хэдэндээ үзсэн билээ. Хүн эцэг, эхийн хайраар дутах, хайрласан ч хэн нэгэнтэй үргэлж харьцуулагдаж, өөрийг нь өчүүхэн, хэн ч биш мэтээр байнга үнэлж, өөрөөс нь өөр, илүү сайн хэн нэгнийг нэхэх тусам нь хүүхдүүдийн урам хэрхэн хугарч, зарим нь төсөөлснөөс нь ч хэрцгий нэгэн болж хувирдгийг тухай түүний дүр бидэнд харуулж чадлаа. Жишээ нь, аав нь өрөөнд нь орж ирээд “Чамайг би дандаа дүүрэн байгаасай гэж Дүүрэн гэдэг нэр өгөө биз дээ. Гэтэл чи дандаа дундуур” гээд зодоход нь түүний аав руугаа харж байгаа харц “Та ингэж хандаж байгаа бол би бүр дундуур, бүр хэрцгий, бүр аймаар болоод өгье л дөө” гэх шиг. Өөрөөс нь өөр хэн нэгнийг хүүгээсээ нэхэх бүрд нь “үхэх” шиг. Баярлуулж, магтуулж болох бүхнийг санаачлавч, хичээвч үл тоон гутаан доромжлох бүрд нь аавыгаа үзэн ядахын дээдээр үзэн ядаж эхлэх нь, түүнийг тэгж мэдрүүлж, үзүүлж чадсан нь жүжигчний авьяас, ажиллагаатай яалт ч үгүй холбоотой билээ. (9)(1).png)
Амьдрал дээр Дүүрэн олон бий. Аав, ээждээ зодуулж, гадуурхагдсан тэдний ганц арга нь тэмцэл. Тэр тэмцэл нь ааваасаа ч хэрцгий, өөрийг нь зовоож, өвтгөж байгаа бүхнийг дийлдэг Дүүрэн болох. Өөрөөр хэлбэл, Ц.Хүсэлбаатар найруулагч “Дайрлага” киногоор хүн л хүнийгээ хэмлэж, зовоож, шархлуулж, гэмт хэрэгтэн, харгис хэрцгий нэгэн болгодог гэсэн хатуу санааг Дүүрэнгийн дүрээр үзэгчдэд хатуухан анхаарууллаа. Бас “Ийм нэг авьяаслаг залуу уран бүтээлч байна” гэдгийг ч ханатал танилцууллаа. Иймд жүжигчин Э.Төрбатад үзэгчдийн хараанд өмнөхөөсөө тэс өөрөөр өртөж, “Энэ жүжигчин цаашид ямар дүр бүтээх бол” гэсэн хүлээлт үүсгэж, өөртөө болон үзэгчдэд өндөр босго тавьсанд нь баяр хүргэмээр байна. Энэ хүртэл сайн суралцаж, өөрийгөө сайн бэлтгэжээ, Төрөө. Дүүрэнгийн дүрээс олж харсан, түүнд байгаа хамгийн гол зүйл бол...
Тийм ээ, энэ байдал. Найруулагч зураг авалтын талбайд түүнд ямар л дүр онооно түүнийг бүтээх, хэнийг ч хөргөх хүйтэн, мөнхүү бүлээцүүлэх дулаан харц, биеийн хэлэмж, тэнгэр цэлмэж, дотор уужрах шиг сайхан инээмсэглэл, хөгжилтэй, сэргэлэн, хөнгөн шингэн байдал гээд юм юм түүнд байна. Зүйрлэвэл, түүний авьяас далай мэт цалгилан байна. Хэчнээн ховоодож саваа дүүргэсэн ч дундардаггүй, ундраад л байх авьяас түүнд байна. Гэхдээ нэгэн хэвийн биш, тэсэрвэл тэсэрч, хувьсан өөрчлөгдөж чадах туршлага ч түүнд чамлалтгүй суужээ. Одоо түүнд авьяасыг нь гялалзуулан тэтгэх, улам бүр цалгилуулан давалгаалуулах, эсвэл дөлгөөхөн урсгах, тодруулан тордох дүрүүд, Ц.Хүсэлбаатар шиг найруулагч хэрэгтэй байна.
 (6)(4).png)
Урлагийн хүн болсон түүний түүх бусдынхаас жаахан ондоо. Дунд сургуульд байхдаа хөл нь өвдөж, багагүй хугацаанд гишгэж чадахгүй байснаасаа болж тэр бүжгийн дугуйланд бүртгүүлэхэд хүрсэн гэдэг. Хөлөө хөдөлгөөнтэй байлгаж, ачаалал авахуулж, алхдаг болохын тулд ийн зоригтой шийдсэн нь түүнийг эрүүл болгоод зогсохгүй СУИС-д элсэх шалтгаан болжээ. Жүжигчний ангийн оюутан тул “Х-ТҮЦ” продакшнд дадлагажигчаар орж, улмаар жинхлэгдсэнээр өдгөө долоо дахь жилдээ тус хамт олны нэг хэсэг болж яваа аж. Нэг ёсондоо хошин урлагийн анхдагчдын нэг болох том продакшнд тэр уран бүтээлч болон өсөж, хүмүүжиж, бэлтгэгдэж, суралцаж, хүсэл мөрөөдлөө хөглөж өнөөдөрт хүрчээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд зөвхөн хошин урлагт өөрийгөө зориулсангүй. Тухайлбал, “Гэнэтийн зочид”, “Дайрлага”, “Хамгийн сайхан бэлэг” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээгээд байна. Энэ тухайгаа “Уран сайхны цөөнгүй кинонд дүр бүтээсэн минь миний хувьд том амжилт. Учир нь, би арын албанд ажиллаж, тайзны ард бүжиглэдэг байхдаа “Ямар нэг том уран бүтээлд дүр бүтээх юм сан”, “Би кинонд дүр бүтээж чадах болов уу”, “Намайг кинонд тоглооч гэж хэн нэгэн урих болов уу” гэж битүүхэн мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлүүдээ биелүүлсэн. Харин одоо бол илүү сайн, үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээхийг мөрөөдөж байна” гэсэн удаатай.
Харин үзэгчдийн хувьд Э.Төрбат гэж нүдэнд дулаахан, нуруулаг залуу жүжигчин кино урлагийн эсрэг дүрийн рингэн дээр гараад ирлээ. Тиймээс дүр бүтээнэ гэж шаргуу зүтгэж, мөрөөдөж байсан шигээ үзэгчдийн хайрлаж, хүндэтгэсэн хийгээд дургүйг хүргэсэн, голыг нь гогдсон, муухай гэж жигшсэн, түүнээс нь сурч, сэрэмжилсэн олон дүртэй болохын төлөө шаргуу хичээгээрэй. Урлагийн рингэн дээр дөнгөж гарч ирж байгаагаа бас битгий мартаарай, шантраарай, эрдээрэй.
| УХААЛАГ, ДАРУУ УУГАНХҮҮГЭЭС УУРТАЙ, ЗЭВҮҮН ДҮҮРЭНД “ХУВИРСАН” Э.ТӨРБАТ |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |