Тэр өөрийгөө сорьж, хөгжүүлж, сурах юу л байна сурч аливаа нэгэн зүйлийн оройд нь гарах гэж зүтгэдэг гэмээр. Загварын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурьтай тэрбээр харин кино урлагт мэргэжлийн жүжигчнээс дутахааргүй өрсөлдөж, чамгүй дүрд чадварлаг тоглосныг бид мэдэх билээ. Гэхдээ нэг хэвийн дүрд биш, өөр өнгө аястай мөртлөө үзэгчдийн хайрыг татсан дүрүүдтэй.

Түүний хэрсүү мөртлөө нөхөрлөлдөө үнэнч найзыг бид “Хайрлаж болох уу” киноноос анхлан харсан бол хөнгөн, бодлогогүй, амьдралыг амраар бодсоноос болж алдаж байгаа, гэсэн ч жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учирч байгаа эмэгтэйтэй “Саятан болох дамжаа” киногоор уулзсан. Харин өөрт тулгарах зовлон бэрхшээлийг даван туулж, нөхцөл байдалтай эвлэрч байгаа тэвчээртэй түүнийг “Анирлагч”-аас мэдэрч, хэнээс юу ч хүсэхгүйгээр өөрийнхөө ертөнцөд аз жаргалтай оршиж чаддаг, гоо сайхан гэдэг гадна байдалд бус хүний дотор нуугдаж байдаг гэдгийг “Би эмэгтэй хүн” киноны дүрээс нь эргэцүүлдэг. Ондоо олон эмэгтэйг Шүүдрээ дүрээрээ дамжуулан илэрхийлж, тэдний дотор нэгдмэл, үгүй бүр анги ондоо байх хүсэл тэмүүлэл, хайр энэрэл, бодол санааг уудалж, тэдний гэсэн бүхнийг бидний өмнө юу ч үгүй илчилж, хамаг бүхнийг нь уудалдаг. Үүгээрээ эмэгтэйчүүдийн том төлөөлөл бүтээл, дүр түүнийх байдаг. “Ихэр тавилан” кинонд ч ялгаагүй эх хүн, эмэгтэй хүний гуниг, баярын тухай ойлгож, “Хөх нуур” киноны Цээнээгийн дүрээс хүнд эрх чөлөө, аюулгүй ахуй орчин, жинхэнэ хайр сэтгэл ямар чухал байдгийг мэдэрсэн. Түүнээс гадна хамгийн хүнд зураг авалтын хэсэг ихтэй эл бүтээлд хамгийн зоримог, дайчин чанарыг гарган тоглосон нь үзсэн хэн бүхний бахархлыг төрүүлсэн. Эндээс л Шүүдрээ уран бүтээлчийн хувьд жин дарж, өсөн дэвшиж, үүнээс ч илүүг үзүүлэх нөөц байгаагаа харуулсан. "Нинжин сэтгэл" киноны дүр ч үүнийг батлан харуулсан. "Зүрхэн бороо" хамгийн аз жаргалтай, хайр цацруулсан дүрд тоглосон.

Үүгээрээ тэр дүр бүрдээ өөр,өөр Шүүдрээг бидэнд танилцуулж, санаанд багтамгүй хүчирхэг байдал, зориг тэвчээрийг харуулж, өөрийгөө бүрэн дайчилж, хувиргаж, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай байж чаддаг эмэгтэй. Энэ бат зан чанар нь уран бүтээлд ч загварын тайзнаа ч, амьдралын зарчимд нь ч яс суусан байдаг нь олон зүйлээс нь илт. Тэрбээр хэсэг Америк Улсад сурч байгаад эх орондоо ирсэн. Тэрбээр АНУ-д сурах болсон талаар “Магистрт суралцах зорилготой АНУ руу явсан. Хамгийн том зорилго гэвэл англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн. Мөн явахаасаа өмнө төлөвлөж байсан нэг зүйл минь “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох байсан юм. Одоогоор дөнгөж эхний зорилгоо биелүүлсэн байна. Ер нь хүн жаахан амжилтдаа хэзээ ч ханах ёсгүй гэж боддог. АНУ руу явахгүйгээр эх орондоо сайхан амьдарч болох байсан. Гэхдээ тус сонголтыг хийсэндээ би харамсдаггүй. Харин ч баярладаг. “Би чадаж байна” гэж бодоод өөрийгөө хөгжүүлэхгүй орхисон бол өнөөдрийн энд суугаа Шүүдэрээ байх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд магад АНУ руу явах шийдвэр нь өөрийгөө өөрчлөх эргэлтийн цэг байсан болов уу гэж бодож байна” гэсэн байдаг.

Хүний нутагт сурахдаа юу юугүй гэртээ харимаар, буцчихмаар болдог байсан ч зорьсныхоо ард гарч, эхлүүлснээ дуусгах байж буцах, харих ба чанар нь түүнийг амжилттай суралцаж, арга эвээ олох ухаанд сургажээ. Тэр “Америк хүмүүс чадахгүй ч чадна гэдэг өөдрөг хандлагатай байдаг, харин манай монголчууд эрдэмтэй хүн даруу, эх мөрөн дөлгөөн гэсэн үг шигээ л амьдралыг санадаг. Гэхдээ өндөр хөгжилтэй, бүх хүн хөгжиж, урагшилахын төлөө тэмцдэг улсад даруу зан хэрэггүй санагддаг. Харин хэр чадлаараа үзэлцэж, хичээж, өөрийнхөө хэн гэдгийг харуулахыг зорьсноор л амьдардаг” гэнэ. Угаас шартай, аливаад адтай, юунд ч нугардаггүй зантай түүнд Америкийн энэ орчин ахуй, амьдран буй хүмүүсийнх нь тэмцэгч чанар нөлөөлж, зүтгэсээр тэр ямартай ч замын дундаас буцалгүй сургуулиа төгсөөд ирсэн. Сурахынхаа хажуугаар загвараа ч орхиогүй. Хоёр жилийн өмнө гэхэд тэрбээр “Miss Asia USA” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, тэргүүн мисс хүртсэн амжилтыг үзүүлсэн. Загварт ч угаас амжилттай тэрбээр 2008 онд мөн “Miss Asia USA” тэмцээний тэргүүн байрыг хүртэж байсан.

Уран бүтээл, загвараас гадна урлаг судлалаар ч сурч төгссөн. Иймээс л тэр юуг ч оролдож, сорьж үзэгч, өөрөө өөртэйгээ дайтагч. “Хэрэггүй зангаа хаяж, хэрэгтэй зангаа өнгөлж явахыг хичээдэг” гэх тэр хүн өөрийгөө дайчилбал, хичээвэл болдог юм гэдгийг батлан харуулж, өөрийнхөөрөө гэрэлтэж, бусдыг ч илч нөмөртэй гэрэлтүүлж яваа эмэгтэй. Арван жилдээ даруухан, хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхэд байж. Бараг бүх мэргэжлийн л эзэн болохыг боддог байсан ч дунд ангид ороод модел болох мөрөөдөлтэй болж, 16 насандаа “Шилмэл загвар” агентлагт явж эхэлснээр өнөөдрийн мисс, жүжигчин, урлаг судлаач, бүгдэд дөртэй, бүхнийг сурах хүсэлтэй Шүүдрээгийн зам эхэлжээ. Тэгвэл тэр зорьсондоо тун амжилттай яваа, үргэлж хичээж, өнөөдрийн өөрийгөө маргааш илүү байлгах гэж хичээдэг зан чанар нь олон хүнд үлгэр дуурайлалтай, уран бүтээлээс нь ч харагдаж байдаг шүү. Шүүдрээг илүү тодотгосон, бидний мэдэх Шүүдрээг эвдсэн бүтээл ч удахгүй төрөх биз ээ.
-ХАЙРААР ГЭРЭЛТЭГЧ-

Үргэлж зориглож, өөрийгөө дайчилж шаргуу хөдөлмөрлөдөг түүнээс үргэлж хайр гэрэлтдэг. Бусдыг тэр гэрлээрээ гийгүүлж, нөмөрлөж, хайр, сайхан бүхнийг хуваалцдаг эмэгтэй. Уран бүтээлчийн хувьд энэ түүний гол мөн чанар бөгөөд үүнд ч үзэгчид хайртай байдаг болов уу. Яг л нарны цацраг шиг ертөнц даяар гэрэл цацруулан түгээж, хайр энэрэл, гэгээн бүхнээр үргэлж төөнөж байдаг шиг. Улам ч гэрэлтэж, бусдад эерэгээр нөлөөлж, сайн сайхныг үлгэрлэх байх аа.
| ГЭРЭЛ ЦАЦРУУЛАГЧ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |