Татарынхан үлгэр дуурайлалтай, үзэгчид дүүрэн мөн ч гоё тоглолтыг үзүүллээ дээ, өнгөрсөн бямба гарагт. 20 жилийнхээ ойн тоглолтоороо ёстой бут авлаа. Дурлалаар бороо оруулж, норсон үзэгчдийн сэтгэл зүрхийг ч давхар норгож, бусдын хайрыг хүндэлж, өөрсдөө ч хүндлүүлсэн жишиг тоглолт боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн хөл гишгэх зайгүй дүүрч, доргио хөгжмийн хэмнэлд очсон бүхэн найгаж, дууг нь дагаж, огшин баярлаад янзын байлаа. Яах аргагүй домог, хит. Тэд дуугаараа сэргэн мандая гэж уриалж, “Гүй жаалаа гүй” гэж урам зориг, итгэл найдвар өгч, хүн хүнээрээ бай гэж сургамжлан хэлж, ардын багшаа хайрласан. Мөн хайраа ч өгч, нулимс дуслуулж, хаа нэгтээ ганцаараа оршихыг ч багтаасан. Тэдний дуунд бүх сэдэв, утга, хөг эгшиг нэг дор багтан хэн бүхний сэтгэл зүрхэнд ойр байлаа. Татар байгуулагдсан түүх их энгийн юм билээ.
Дэнжийн мянгад өссөн гурван хүү дуу хөгжимд татагдан хүсэлдээ хөтлөгдөн яваа нь л өнөөдрийн татар юм билээ. Энэ тухай хатлагийн гишүүн Д.Батзаяа “Бид гурав 39 дүгээр сургуулийг төгссөн. Нэг удаа Жагаа бид хоёр “Хамтлаг байгуулах юм сан” гэж яриад, ангийнхаа самбар дээр “Татар хамтлаг” гэж бичсэн юм. Тэгсэн ангийнхан маань гаднаас орж ирээд, уншчихсан. Тэгээд л биднийг харахаараа л “Аая, Татарынхан явж байна. Эд нарын “од” болно гэж юу байдаг юм” гэж шоолдог байлаа. Тэр үед бид нар тэднийг тоох сөхөөгүй, Хорооллын “HIP HOP Z” дэлгүүрээс хамгийн өргөн хувцсыг авч, өмсөөд л хамтлаг байгуулах хүсэлдээ автаж, дэлхийн хамтлаг болно гэж мөрөөдөж явлаа” гэж ярьсан байдаг. Одоо тэгсэн үнэхээр “од” болж, 20 жил энэ залуус юу хийж, ямар бүтээл хүргэснийг тод харуулсан тоглолтыг сая хүргэлээ. Дуу хөгжимд автаж, өөрсдөө дуундаа амьдарч, шаналж, уйлж, баярлаж, дараа нь үзэгчдийг уйлуулж, дуулуулж, хамаг сайхан цаг үеийг нь дуу хуураараа хөглөн дурсамжийн дэвтэрт үлдээж, “Тэгэхэд татарыг л сонсож байлаа” гэж эргэн дурсахад, тэр үеэ санаад догдлон баярлахад хүргэж чадсан. Өнгөрсөн бямба гарагийн орой олон хүний хувьд сайхан дурсамж нь сэдэрсэн, үгүйлэгдэж, мартагдсан орой байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Баярлалаа, Татар.

| БАЯРЛАЛАА,ТАТАР |
|
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |