“Дурлалаар бороо нь ордог
Дуугарч амжилгүй хацар минь нордог
Сэм сэмхэн биедээ дөхөе
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхөе” хэмээх “Бороо” дуу 2000-аад оны эхээр үзэгч, сонсогчдын сонсох, дуулах дуртай чансаатай хип хоп дуунуудын нэг болж байлаа. “Татар” хамтлагийн “Бороо” хэмээх дууг сонсох, дуулах дуртай сонсогчид өнөөдрийн хүртэл хэмэгдсээр байгаа нь тус дууг ямар үнэ цэнтэй, сайн бүтээл болохыг илэрхийлэх биз ээ. Бид “Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Татар” хамтлагийн “Бороо” дууг онцолж, хэрхэн бүтсэн болохыг хүргэж байна.
“Татар” хамтлагийн дуунуудаас гадна Монголын рок попынхны хит дуунуудын аяыг зохиосон хөгжмийн зохиолч Г.Онон “Татар” хамтлагийнхантай нэгэн орой уулзаж, шил архи тойруулж суухдаа төрсөн сэтгэгдлээ гитарт буулгасан нь “Бороо” дууны аялгуу байжээ. Маргааш нь “Бороо” дууны дахилтын үгэнд нэмэлт ая оруулснаар маш богино хугацаанд тус дуу “төрсөн” байдаг. Амархан бүтсэн, хэн ч гитар бариад тоглож, дуулж болох дуунууд хүний сэтгэлд хүрдэг гэдгийг илэрхийлэх дуу бол “Бороо” юм. “Бороо” дууны үгийг “Татар” хамтлагийн дуучин Заяа найз охиндоо зориулан бичиж байсан гэдэг. Тухайн үед найз охинтойгоо бороотой өдөр танилцаж байжээ. Гэтэл найз охин нь Америк явах болсон тухайгаа нисэхээсээ дөрвөн цагийн өмнө хэлж байсан нь түүнийг
“Дурлалаар бороо нь ордог
Дуугарч амжилгүй хацар минь нордог” хэмээн бичихэд хүргэж байжээ. Ингээд 2004 онд Татар хамтлагийнхан анхны сонсогч нартаа Бороо дуугаа дуулж, хүргэхэд нь үзэгчид дахиулж, дахилтыг нь сурчихсан дагаж дуулж байсан гэдэг. Тухайн үед бороо орж байсан учир үзэгч, сонсогчдийн сэтгэл илүүтэй хөдөлж, баярлаж байсан хэмээдэг юм. “Татар” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бороо” нэртэйгээр болох билээ.

Татар - Бороо
Дурлалаар бороо нь ордог
Дугарч амжилгүй хацар минь нордог
Сэм сэмхэн биедээ дөхөе
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхөе
Бүсгүй би чамдаа хайртай гэчээд чиний хайрыг ердөө даагаагүй би
Гээд би өөр хүний хацрыг энэ цээжиндээ наагаагүй би
Яагаагүй би өөр хүнийг хайраар дуудаж нэрлээгүй шүү
Би ширлээгүй шүү үүрээр өөр хүн гарыг минь дэрлээгүй шүү
Чамайг эзгүйд миний нүдэнд амьдрал өөрөөр харагдаад
Гунигандаа дарагдаад чиний хоолой утасны цаанаас аргадаад
Зүүдэнд минь чи байсан би шөнө болгон чамайг тосчийсон
Зүүдэндээ итгэх гээд өглөө орноос нэг л сонин босчийсон
Шөнийн тэнгэрт чамайг үнсэхийг хүсээд зөндөө яарсан шүү би
Яарсан шүү би чамайг эзгүйд хөнжил жиндээд даарсан шүү би
Дөхөөдээна дөхөөд байна энэ бүхэн хурдан бүлээцээсэй
Гэж боддог л байсан байлгүй намайг чамайг хүлээчээсэй
Ганцаараа суух болгондоо би чамайг санаад дүнсийсэн
Хайртай гэж нэг хэлсийн болохоор дандаа бодсон үнсэх юм сан
Үнсье гарнаас чинь тавьмааргүй байна хөтлөе
Миний чамд хайртайг мэднэ хамаагүй хамтдаа өтлөе
Дахилт:
Өдөр сэтгэл сэвтээд үдэш нойргүй хэвтээд
Чи минийхээ зүүдэнд ирээд сэтгэл түр дэвтээд
Цугтаа байснаас алдаа болгоноо эргэж харчаад явсан
Хайртай юу өөр яахав дээ зураг шиг л үнсээд явсан
Хайр гэдэг бусдын бодлоор хаврын тэнгэр гэдэг
Харин би чинь чамдаа хайртай болохоор итгэдэг
Хайртай гэж нэг хэлсийн болохоор би чинь ч хүлээлээ
Чамайг үгүйд аясын салхи нь ёстой л өөрөөр үлээлээ
Би боддог дандаа хамтдаа байсан бол угтаа
Энэ бодол ард хоцорлоо хоёул одоо цугтаа
Одоо надад итгэл төржийна бүгдийг хамтдаа туулъя
Одоо бүх юм ард хоцорлоо хоёул хамтдаа дуулъя
Дахилт:
Чи яамаар байна яамаар байна хайрыг чинь би чинь даамаар байна
Яамаар байна өөрийг чинь би чинь хайрлая
Гарыг чинь цээжнээ наамаар байна наамаар байна
Би боддог байсан ямартаа ч навчис гандаг
Мартая гэсэн ч бүтэхгүйм байна лээ бүгдийг одоо санадаг
Би аясаа өөр тийшээгээ хадуураагүй хуураагүй андуураагүй
Хайртай болохоор хайр минь гандан буураагүй
Чи миний дэргэд байхдаа жаргалтай хосуудын нэг л байсан шүү дээ
Эргэлзээгүй жаргалтай хосууд шиг л
Би боддог дандаа хамтдаа байсан бол угтаа
Энэ бодол ард хоцорсон хоёул хамтдаа цугтаа
Одоо надад итгэл төржийна бүгдийг нь хамтдаа туулъя
Одоо бүх юм ард хоцорсон хоёул хамтдаа дуулъя
| ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Хөгжмийн зохиолч Г.Онон “Татар” хамтлагийнхантай нэгэн орой уулзаж суухдаа төрсөн мэдрэмжээ гитарт буулгасан нь “Бороо” дуу “төрөх” шалтгаан болжээ |
|
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо
2026-05-05 17:29:52
ЦЕГ: Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой байх магадлалтай
2026-05-05 15:44:13
Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
2026-05-05 08:36:24
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |