Хөвсгөл аймгийн Тариалан сум руу самар түүхээр явсан эмэгтэй сураггүй алга болоод 15 хонолоо. Тодруулбал, 46 настай, Надмидын Энхтуяа гэх эмэгтэй 2025 оны есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Тариалан сум руу самар түүхээр явсан. Ингээд дөрөв хоногийн дараа буюу есдүгээр сарын 21-нд самар түүж байсан газраасаа сураггүй алга болсон байдаг. Түүнийг сураггүй алга болсны дараа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүн, ар гэрийнхэн эрлийн ажиллагаа явуулсан боловч одоог хүртэл олдоогүй байна.
-Эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ. Нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Ээж минь сураггүй болоод 15 хонолоо. Одоогийн байдлаар Тариалан сумын Онцгой байдлын хоёр албан хаагч бидэнтэй хамт хайж байна. Хуулиараа хэдхэн хоног хайгаад, эрлийн багийг цөөлсөн. Тэгээд бид ээжийгээ эсэн мэнд олохын тулд ууланд өдөр, шөнөгүй л хайж байна. Хүн хүч муутай байгаа ч гэсэн ээжийг минь ах, дүү хамаатан садан нийлсэн 10 гаруй хүн нь хайж байгаа.
-Сэжүүр, сураг олдсон уу?
-Арав гаруй хонож байхад нэг ч сураг, сэжүүр олдсонгүй. Өмсөж явсан хувцасных нь тасархай ч байдаггүй. Бид уулын модон дотор үнэхээр аргаа барж, цөхөрч байна. Ээжийнхээ алга болсон газрыг өдөр, шөнөгүй л самнаж байгаа ч сураг алга. “Амьд байгаасай” л гэж залбирахаас өөрийг хийж чадахгүй байна.
-Ээж тань өмнө нь самарт явж байсан уу, сумандаа хэнтэйгээ амьдардаг байсан бэ?
-Миний ээж гурван хүүхэдтэй. Тосонцэнгэл суманд мал маллаж амьдардаг. Ээжтэй маань аравдугаар ангийн хүүтэйгээ хамт амьдардаг. Бид аймгийн төвд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт сургадаг юм. Ажлын зөв чөлөөгөө ээж, дүүгээ эргэж ирдэг. Энэ хоёр маань сумандаа хэдэн малаа маллаад сайхан л амьдарч байсан. Ээж анх удаагаа самарт явсан. Ой модны баримжаа, төөрвөл яах уу зэргийг огт мэдэхгүй.
-Хамгийн сүүлд ээжтэйгээ та хэзээ уулзсан бэ. Самарт явахдаа танд хэлсэн үү?
-Ээж надад самарт явах гэж байгаагаа хэлсэн. Тухайн үедээ би ямар нэгэн зүйл хэлээгүй. Хүний амьдрал болохоор хэдэн төгрөг л олох гэж байсан. Самарт явахаас нь хоёр хоногийн өмнө бид ээжийнд хоносон. Тэгээд өглөө нь аймаг руу явахаар болсон юм. Намайг өглөө босоход ээж аймаг явчихсан, би араас нь хүүхдүүд рүүгээ явсан. Тэгээд орой нь “Аймгаас ойр зуурын хүнс цуглуулж ирлээ. Маргааш өлгөө эрт Тариалан руу явна” гээд утсаа салгасан. Маргааш нь огт утсаар яриагүй. Над руу хаана явж байгаа зэргээ хэлээгүй уулын мод руу явчихсан байсан.
-Ээж тань сумаасаа хэнтэй хамт явсан бэ?
-Сумынхаа дөрөв, таван хүнтэй хамт явсан юм билээ. Тэд нэг ахтай хамт уул руу газарчлуулаад явсан. Өөрөөр хэлбэл, самарт явах хүмүүсийг нэг хүн ахлаад явсан гэсэн үг.
-Алга болсон тухай нь хэзээ мэдэгдсэн бэ?
-Ээжийг гэрээсээ гарснаас хойш тав хоногийн дараа авч явсан эрэгтэй нь залгаж, сураггүй алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид Тариалан руу хөдлөөд, ээжийн самар түүхээр явсан уул руу очсон. Биднийг очихоос нэг өдрийн өмнө буюу есдүгээр сарын 21-нд ээж алга болсон юм билээ. Бидэнд есдүгээр сарын 22-ны 13:00 цагт мэдэгдсэн. Өмнөх өдөр нь хамт байсан хүмүүс нь “Өөрөө хүрээд ирэх байх” гээд отог дээрээ хүлээсэн гэсэн. Алга болсон өдөр нь хайгааүй, тэгээд маргааш нь өдөр болтол хайж байгаад хэл дуулгасан гэсэн.
-Ээж тань алга болох үедээ хүнтэй хамт байсан юм уу?
-Самарт хамт явсан эрэгтэйтэй самар түүгээд явж байсан юм билээ. Тэгээд орой болоод отог руугаа буух үед нь ээжийг түүсэн самар, мунатай нь ууланд орхичихсон гэсэн. Нөгөө эрэгтэй нь өөр газар тавьсан самраа отог руугаа зөөхөөр явсан юм билээ. Тэгээд “Энд байж байгаарай, отог орчихоод ирье” гээд явсан. Эргээд ирэхэд нь ээж алга болсон, тэр хавиар дуудаад ирэхгүй болохоор нь отог руугаа явсан гэсэн. Уг нь ээжийн алга болсон газар нь отогоос нь 400 метрийн зайтай, ойрхон юм билээ. Тийм ойрхон газарт төөрөөд явчихсан гэдэгт нь гайхаад байна.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Ээжийг минь харсан хүн байвал бидэнд хэл дуулгаарай л гэж хэлэх байна даа.
Харсан хүн байвал мэдээллийг хүргэж бидэнд тус болно уу.
| ТАРИАЛАН СУМААС АЛГА БОЛСОН Н.ЭНХТУЯАГИЙН ОХИН: САМАРТ ЯВААД АЛГА БОЛСОН ЭЭЖЭЭС МИНЬ СУРАГ ГАРАХГҮЙ 15 ХОНОЖ, БИД ЦӨХӨРЧ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |