ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРУУД ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛЬ БУСААР ОЛГОЖ, ОФФИС, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХ ЗАМААР ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТУУДЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
Хотын дарга асан Су.Батболд өдгөө эхнэр Г.Даваажаргалынхаа нэр дээр Төв аймгийн Сэргэлэн суманд Ангус үүлдрийн үхэр үржүүлдэг “Би Ти Эм Ди” ХХК, ОХУ-аас эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг “Кильтуул” ХХК гэх эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Кильтуул” ХХК-ийг тус тус эзэмшдэг. Мөн хоёр хүү болох Б.Төрболд, Б.Мөнхболд, бэр Б.Оюун-Эрдэнэ нар нь “Сэнд эм эн” ББСБ-ыг ажиллуулж буй.
Тэгвэл Су.Батболд Хотын дарга байхдаа хууль бусаар газар зарж, хүүгийнхээ нэр дээрх ББСБ-ыг хөл дээр нь босгож, боловсноор угаасан байж болзошгүй маш ноцтой баримтыг танилцуулъя.
“Макс групп” ХХК-ийн эзэн, Тод манлай уяач Д.Ганбаатар 2000 онд хуучнаар улсын наадмын морь бариа буюу Яармагийн дэнжийн 70 га газрыг “морин тойруулга”-ын зориулалтаар анх авч байжээ. Гэвч Д.Ганбаатар газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй тул 2015 онд Хотын дарга Э.Бат-Үүл 70 га газрынх нь эзэмших эрхийг нь цуцалсан байгаа юм. Гэтэл Су.Батболд 2017 оны аравдугаар сарын 4-нд А/716 дугаартай захирамж гаргаж, Д.Ганбаатарын “Монголиан рэйсинг трак” ХХК-д өнөөх 70 га газрынх нь 54 га газрыг дахин олгожээ.
Харин үлдсэн 16 га газраас Су.Батболд өөрийн шадар туслах Энхболдын Анарт 2.2 га, том хүү Б.Төрболдынхоо эхнэр Батцэнгэлийн Оюун-Эрдэнэд 2.2 га газар тус тус олгожээ. Өөрөөр хэлбэл, Су.Батболд “Макс групп”-ийн эзэн Д.Ганбаатарын цуцлагдсан 70 га газрын 54 га-г нь дахин олгож өгснийхөө хариуд 4.4 га газрыг нь хувьдаа аваад үлдчихсэн гэсэн үг.
Хамгийн ноцтой нь, Су.Батболд Хотын даргаас чөлөөлөгдөхөөсөө ердөө гуравхан хоногийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд А/1177 дугаартай захирамж гаргаж, шадар туслах Э.Анар, бэр Б.Оюун-Эрдэнэ нарынхаа нэр дээрх өнөөх 4.4 га газрыг “Их монголын эзэнт гүрэн” ТББ-ын нэр дээр шилжүүлжээ. Шинэ Хотын шинэ захиргааны хажууханд буюу Яармагийн дэнжид байрлалтай эрүүл тэгш 4.4 га газар бол багадаа 6.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ажээ.

ТАЙЛБАР: СУ.БАТБОЛДЫН ХҮҮ Б.ТӨРБОЛД, БЭР Б.ОЮУН-ЭРДЭНЭ, ТУСЛАХ Э.АНАР
Цааш хөөвөл, Су.Батболд ийнхүү 4.4 газрыг будлиулснаас таван сарын дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сард том хүү Б.Төрболд, бэр Б.Оюун-Эрдэнэ нар нь “Сэнд Эм Эн” ББСБ-ыг байгуулан зээл, гадаад мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Эндээс, Хотын дарга Су.Батболд хотын газрыг наймаалж, хууль бусаар олсон мөнгөө хүү, бэр хоёрынхоо нэр дээрх ББСБ-аар угааж байсан уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.
Өөр нэг ноцтой баримт байгаа нь, Су.Батболдын хүү Б.Төрболд 2014 онд Боловсролын зээлийн сангийн 24 мянган ам.долларын зээлээр Австралийн Сиднейн их сургуульд магистрт суралцаад, 2016 онд эх орондоо иржээ. Одоог хүртэл Боловсролын зээлийн сангаас авсан 24 мянган ам.доллараа төлөөгүй байгаа юм байна. Гэтэл Су.Батболдын хүү Б.Төрболд, “Моннис групп”-ийн эзэн Б.Чулуунбаатар хоёрын нэр дээр Нүхтийн аманд хоёр давхар тансаг зэрэглэлийн хос хаус бүртгэлтэй байдаг ажээ.
.jpg)
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| ХОТЫН ДАРГА АСАН СУ.БАТБОЛД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ЗАРЖ, ОЛСОН МӨНГӨӨ ХҮҮ Б.ТӨРБОЛДЫНХОО ББСБ-ААР ДАМЖУУЛАН УГААСАН УУ |
|
Залуу жүдочдод “YAWARA” брэндийн бэлтгэлийн хувцас бэлэглэв
2026-06-10 07:25:08
ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
2026-06-10 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” 31-р форумд оролцоно
2026-06-10 07:12:55
“Улаанбаатар Гранд слам-2026”-д дэлхийн аварга 11 тамирчин оролцоно
2026-06-10 07:10:04
“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-06-10 07:01:20
Э.УУГАНБАЯР: “АЦААХИЙМОРЬ” КИНОНЫ НАМСРАЙ ЗАРИМ ТАЛААРАА НАДТАЙ ТӨСТЭЙ
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-06-10 07:00:00
Шатрын “ACFA INVITATIONAL BLITZ” тэмцээн боллоо
2026-06-09 16:39:18
“МАК” Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлэв
2026-06-09 14:25:08
2026-06-09 14:00:00
PLAYTIME FESTIVAL 2026: ӨӨРСДИЙН ТҮҮХЭН ДЭХ ОРГИЛ ЖИЛИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
2026-06-09 12:32:00
Э.Оюундарь “New Taipei City Athletics Open-2026”-аас мөнгөн медаль хүртэв
2026-06-09 10:30:15
Б.ТЭРГЭЛ: ӨНЧРӨХ,ОРХИГДОХ МЭДРЭМЖ АВСАН БҮХЭН МУУ ХҮН БОЛДОГГҮЙ ГЭДГИЙГ “ӨНЧИН” КИНОГООРОО ХАРУУЛАХЫГ ХҮССЭН
2026-06-09 09:53:21
Монгол банхар нохой “Junior World Winner-2026”-гийн залуу аварга боллоо
2026-06-09 09:21:46
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ" КИНОНЫ ЧИНГИСЭЭС "ӨНЧИН" КИНОНЫ ХАНГАЙ ХҮРТЭЛХ Ц.МӨНХБОЛДЫН ДҮРҮҮД
2026-06-09 08:41:04
Г.Энхбаясгалан, Э.Анударь нар “CHEERLEADING-2026”-гаас алтан медаль хүртэв
2026-06-09 08:19:34
Элчин сайд Н.Энхтайван Унгарын Чөпел ламтай уулзав
2026-06-09 08:02:43
МАХНЫ ҮНЭ БУУЛГАНА ГЭСЭН ЯАСАН БЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-06-09 07:10:29
“ТАЛЫН САЛХИ” МОТО НААДАМД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧ МАШИНД ШАХУУЛЖ, ТОЙРОГ ДЭЭР ШИДҮҮЛСЭН БОЛОЛТОЙ
2026-06-09 07:00:00
МАНДСАН УЛСТӨРЧДӨӨ УНАГААДАГ МАН-ЫНХНЫ ТЕХНОЛОГИ
2026-06-09 07:00:00
Б.Дэлгэрсайханд орд газраа алдсан Төмөрлөгийн үйлдвэр дэлхийн жишиг үйлдвэр болох гэнэ
2026-06-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |