МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.
-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хаслаа. Энэ шийдвэр зөв шийдвэр байж чадсан уу?
-Тийм ээ. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав, зургадугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу шийдвэр гаргасан. Тус хурлаар допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил эрх хасна гэж заасан. Үүний дагуу улсын арслан Э.Оюунболд давтан допинг хэрэглэсэн учраас барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан.
-Улсын арслан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байна гэх хүн олон байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин Монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй. Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл хир, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Энэ цаг үед залуус давхар ажил хөдөлмөр эрхэлж, аж амьдралаа авч явахаас гадна сайн бөх болохоор бэлтгэлээ базааж байна. Энэ хүмүүсийн хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой.
Надад болон бөх сонирхогч, бөхчүүдэд дөрвөн сайхан залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргалаа. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, Хан хэнтий аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв байх.
-Э.Оюунболд, Н.Батсуурь хоёроос адилхан допинг илэрсэн байдаг. Гэтэл Э.Оюунболдын цолыг хурааж, найман жил барилдах эрхийг нь хасаад Н.Батсуурьт цол нэмээд, 11 сараар барилдах эрхийг нь хассанд олон хүн бухимдаад байх шиг байна?
-Бухимдаад байгаа хүмүүс нь бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр болсон. 11 сарын шийтгэлийг мөн Монголын үндэсний бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух нь зөв. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод харилцан адилгүй шийдвэр гаргахаар бухимдагсдыг бий болгоод байгаа нь эргээд Төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай байх шиг.
-Энэ жил шийтгүүлсэн дөрвөн бөхөөс гадна допинг хэрэглэсэн 38 бөхийн нэр яригддаг. Энэ бөхчүүдийн нэрийг зарлах боломжтой юу?
-Бас дэмжигчид нь шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан гэдгийг хэлмээр байна. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо дэмжигчид мөн намайг шүүмжлэгч хэсэг нь би болон холбооноос биш Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад олон нийтийн сүлжээнд гаргаад тавих хэрэгтэй. Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд, дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун их хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаалах ёстой. Монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын багагүй хэсэг нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэх болно шүү дээ.
| Ц.МАГАЛЖАВ: Э.Оюунболдыг хэн нэгний захиалгаар хэлмэгдүүлж, хохироох шаардлага надад байхгүй |
|
МҮОХ дэлхийн цомоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2026-02-03 15:06:42
2026-02-03 13:39:43
“JUDO FOR TOMORROW” PROJECT сургалт эхэллээ
2026-02-03 13:14:48
“Asian open school invitational championships” тэмцээнээс 60 медаль хүртжээ
2026-02-03 13:01:21
Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүллээ
2026-02-03 12:44:36
2026-02-03 12:32:57
Доктор Д.Эрдмаа Монгол дахь (ICOM)-ын Үндэсний хороог тэргүүлнэ
2026-02-03 11:31:24
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК НЬ “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 2025 ОНЫ НОГДОЛ АШИГ БОЛОХ 36 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-02-03 09:12:12
Улсын гарьд Н.Өсөхбаярын цолыг хураахаар боллоо
2026-02-03 07:20:00
2026-02-03 07:10:00
СОЛОНГОСЧУУДЫН ХАЙРЫГ ТАТСАН “ИНКҮШИ”
2026-02-03 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-02-03 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-02-03 07:00:00
Монгол хэмээх тусгаар улс мөн гэдгийг дэлхий дахинд тунхаглаж, түүхэн үйлс бүтээсэн гавьяатан нь миний аав Дондогийн Цэвэгмид
2026-02-03 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2026-02-03 07:00:00
ЗАЛУУХАН ХИЛЧДЭЭР МАНУУЛСАН ЗҮҮН ХИЛ ДЭЭРЭЭС...
2026-02-03 07:00:00
ЦАХИМ-АРХИ ХУДАЛДАА ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-02-02 15:39:07
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89.2 хувийг арилжааны 9 банкны 30162 дансыг ашиглан үйлдсэн байна
2026-02-02 13:12:46
Хуванцар сав цуглуулах нь иргэний үүргээ гүйцэтгэж байгаа том илрэл
2026-02-02 11:31:13
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17
2026-02-02 11:09:25
УУЦНЫ МАХ 400-800 МЯНГА, ТАВГИЙН ААРУУЛ ШИРХЭГ НЬ 18000-20000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-02-02 08:15:48
ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ДАВХАР АЖИЛЛАЖ, БУСДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ЦАЛИНЖУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
2026-02-02 07:50:09
Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар Японы марафонд амжилттай гүйлээ
2026-02-02 07:30:00
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-02-02 07:28:00
Чөлөөтийнхөн “Иван Ярыгин”-ы тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-02-02 07:20:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-02 07:13:21
Цанын өртөөчилсөн аялал эхэллээ
2026-02-02 07:10:00
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-02-02 07:08:26
2026-02-02 07:04:04
2026-02-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |