• Өнөөдөр 2024-04-30

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН СААР БАРИМТУУД

2024-04-10,   719

         Монгол Улсыг нэг айлаар төсөөбөл гол санхүүг нь Болдын Жавхлан барьж байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан өдгөө гурван жил Монгол Улсын санхүүг “атгаж” эдийн засгийг урагшуулах уу, унагаах уу гэдгийг шийдэж байгаа гэсэн үг. Дархан-Уул аймгаас хоёр удаагийн сонгуульд олохын санал авч, найман жил УИХ-д суусны гурван жилд нь тэр “давхар дээл”-тэй сайдаар ажиллалаа.

      Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн ачааг үүрэлцэж яваа гол хүмүүсийн нэг гэддэг тэрбээр 2024 оны сонгуулиар МАН-ын сонгуулийн зардлыг босголцох гол хүний нэгээр нэрлэгдээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Сангийн сайдаар ажиллахдаа Бондын өрүүдийг төлж, гадаад өрийн хэмжээг “багасгасан” гэх нэр өөртөө өгөөд амжсан зальжин нэгэн. Тэрбээр энэ талаар “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийн өрийг төлж, барагдууллаа. Үүнээс 10.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 2.6 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн. Мөн нэмээд энэ жил Хөгжлийн Банк 700 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж дууссан. Ирэх жилүүдэд бондын хугацаат өр төлбөрүүд байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх нөхцөл бий болж байна" гэж мэдэгдэж байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ цар тахлын үед манайх шинээр дахин “Сенчири I, II” гэх бонд шинээр гаргаж, зээлийн эрсдлээс гарсныг зээлээ төлж дууссан мэтээр ойлгуулсан гэдгийг эдийн засагчид удаа дараа сануулж байлаа.

    Үндсэндээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, саяхнаас хөл дээрээ дөнгөн данган зогсохтойгоо болсон. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан сонгуулийн жилд хэт хөөсөрсөн төсөв боловсруулж, арай хийж хөл дээрээ зогссон эдийн засгаа аврах нь битгий хэл эрсдэлд оруулах алхам хийж байгааг судлаачид удаа дараа шүүмжилсэн.

     Ийн Монгол Улсын эдийн засгийг “атгаж” байгаа Сангийн сайд Б.Жавхлан улс төрийн дуулиант хэргүүдэд нэр холбогдсон ч уснаас хуурай гарсаар яваа юм. Түүгээр ч зогсохгүй ирэх сонгуульд V тойрогт горилж, нэр дэвшихээр яригдаж буй. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн саар баримтуудыг энд эргэн сануулъя.

     ЖДҮХС-аас зээл авсан 49 гишүүний нэгээр нэрлэгдэж, төрөөс төрсөн тэрбумтнуудын эгнээнд нэгдээд байгаа тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх улс төрийн дуулиант хэргүүдэд нэр холбогдоод амжсан.

НҮҮРС ТЭЭВРИЙН “НУУЦ НОЁНТОН”

       УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсголд МАН-ын гал тогоог барьж буй Засгийн газрын сайд нар гэрчээр дуудагдсны нэг нь Сангийн сайд Б.Жавхлан байв. Түүнийг нүүрсний сонсголд гэрчээр дуудсан боловч ирээгүй. Харин хамаарал бүхий этгээд нь нүүрсний С зөвшөөрөлтэй байсныг нүүрсний сонсголын шинжээч хальт дурдаад өнгөрсөн. Цаашлаад нүүрсний сонсголоор нэхэл хатуутай үзэж тарсан Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Жавхлангийн баримтыг лавлаж асуулгүй өнгөрөөсөн. Тухайн үед “Шууд тур” ХХК нь 177 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэр хийсэн. Энэ нь Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий компани хэмээн шинжээч дурдаж байлаа.

    Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад шалгарсан МТАС гэх түншлэлийн дөрвөн компани танилцуулсны нэг охин компани нь Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээлийнх болж төөрсөн. Тордуулбал, МТАС түншлэл нь "Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Админериал” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК гэсэн дөрвөн оролцогчтой болж таарсан.

     Үүнээс хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын 30 хувь, нүүрс олборлолтын ажлын 10 хувийг “Таван хур” ХХК хариуцан ажилладаг. Тус компанийг Дорждалайн Даяндэмэд, Дагвадоржийн Саруултуяа нар үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр Дагвадоржийн Саруултуяа бүртүүлсэн.

     "Таван хур" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхол бүхий "Бүргэд транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Дашзэвэгийн Дагвадорж бөгөөд 80 хувийн хувьцааг эзэмшдэг.

      Дашзэвэгийн Дагвадорж нь "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан “Ажнай” хочит Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй "Тавантолгой транс" ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Улмаар  Дашзэвэгийн Дагвадорж нь тус компанийн 20 хувийг эзэмшдэг.

     "Таван хур" ХХК-ийн 30 хувийг эзэмшиж буй Дорждалайн Даяндэмэд нь "Рейн клауд" ХХК-ийг Болдын Амгалантай хамтран үүсгэн байгуулсан. "Рейн клауд" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Болдын Амгалан бүртгэлтэй. Болдын Амгалан нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү юм. Өөрөөр хэлбэл Дорждалайн Даяндэмэд болон Болдын Амгалан нар нь "Рейн клауд" ХХК-ийн 20 хувийг тус бүр эзэмшдэг. Болдын Амгалан нь 2021 онд БНСУ-д Монгол Улсын Элчин сайдын яаманд суух атташегаар томилогдож байсан. Улмаар 2023 оны аравдугаар сард согтуугаар автомашин жолоодож, хурд хэтрүүлэн цагдаад саатуулагдсан талаар тус улсын хэвлэлээр мэдээлж байсан юм.

          Ах дүү хоёрын балаг үүгээр дуусахгүй. Сангийн сайд Б.Жавхлан нь өөрийн төрсөн дүү Б.Амгалангаар дамжуулж бичил санхүүгийн хөгжлийн сангаас зээл авсан гэх дуулианд нэр холбогдож байв. Энэ талаар УИХ-ын гишүүн, одоогийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй багагүй маргаан өрнүүлж байсан удаатай. Тэрбээр энэ талаар “Сангийн сайд Б.Жавлан дүү Б.Амгалангийнхаа банк бус санхүүгийн байгууллагаар Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 2.7 тэрбумын зээл авсан. Тодруулбал, 2017 онд  Бичил санхүүгийн хөгжлийн сангаас “Жэтфинанс” гэдэг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж жилийн зургаан хувийн хүүтэй 900 тэрбумын зээлийг гурван удаа авсан” хэмээн мэдэгдэж байв.

ЭМД-ЫН САНГИЙН 130 ТЭРБУМЫГ ЗАЛГИСАН “ЧИНГИС ХААН" БАНКНЫ “ЦААД ЭЗЭН”

         Монголын ард түмэн, татвар төлөгчид 2017  онд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгөө “Чингис хаан” банканд хадгалуулаад алдаж байлаа. “Чингис хаан” банкыг эзэмшиж байсан, дапууруулсан гол эзэд нь улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд байв. Тус банкн “цаад эздийн” нэг Сангийн сайд Б.Жавхлан байсныг Эргэлт.мн мэдээллийн сайтын эрэн сурвалжлах нэгдлээс ил болгож байсан баримт бий.

Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Амийлийн Соёлмаагаар дамжуулан “Чингис хаан” банканд “эзэн” суусан сэжим бий. Тодруулбал, Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа “Чингисхаан банк”-ны гол хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхантай үй зайгүй найзууд, нөхөр Б.Батхүүтэй нь “Ньюгоби гейтс” гэх нэг компани хамтран эзэмшдэг. “Ньюгоби гейт” ХХК-ийн бүртгэлтэй “Хан-Уул дүүрэг, 11-р хороо, С-17 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй. Цаашлаа А.Соёлмаагийн эзэмшдэг компанийн хаяг дээр “Чингисхаан банк”-ны эзэмшдэг компани давхар бүртгэлтэй байдаг юм байна. Гуравдугаарт, А.Соёлмаагийн эзэмшдэг компанийн хаяг дээр “Чингисхаан банк”-ны далд хувьцаа эзэмшигч Б.Батхүүгийн аав С.Буднямын компани давхар бүртгэлтэй. Дөрөвдүгээрт, Сангийн сайд Б.Жавхлан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэхээр дээрх МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн доктор С.Буднямтай багш шавийн “барилдлагатай”. Эндээс харахад яалт ч үгүй Сангийн сайд Б.Жавхлан, түүний эхнэр А.Соёлмаа нар “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч нартай хамааралтай байх сэжим хөвөрч байгаа юм.

         Сангийн сайд Б.Жавхлангийн баримт үүгээр эцэслэгдэхгүй. Тэрбээр Хөгжлийн банкны хэргээс “уснаас хуурай гарснаас” биш Хөгжлийн банкыг хянаж шалгах үүрэгтэй Монголбанканд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай сууж байлаа. Улмаар 900 тэрбум төгрөгийг төрийн томчуудын хамаарал бүхий 25-хан компанид найдваргүй зээл болгоод тараачихсан Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд дунд Б.Жавхлангийн “цэрэг”-үүд байсан гэдгий улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцдэг.

 


САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН СААР БАРИМТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 22:12:25
    З: Жавхлан яамныхаа доод хэдэн бөөснүүдээ няслахгүй бол ч бөгсөө ухуулаад дуусахндээ хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 14:51:27
    1: Ямар аймаар юм бэ энэ ардын намынхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 12:31:43
    зочин: хамгийн аймаар хулгайч чинь энэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 09:29:40
    Отгоо: Жинхэнэ хулгайч бол энэ шүү төсвийн мөнгийг хувийн юм шигээ зарцуулдаг хамгийн балиар новш бол жавхлан үйл нь ирлээ чамд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188