Мөрөөдөл бол хүн бүхэнд тэгшхэн заяагдмал байдлаар ирдэг хувь хүний хамгийн том өмч юм. Гучин нас хүрэхээсээ өмнө өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болохыг мөрөөдөж, тэр мөрөөдлөө цаасан дээр бичин хадгалж байсан А.Ерөөлмаа өнөөдөр тэмдэглэлийн дэвтэр, зүүд манагч, үнэт эдлэлүүдээс бүрдсэн брэнд бий болгоод байна. Зөвхөн түүний гэж хэлж болохуйц энэ содон бүтээлүүдийнхээ санааг тэр санамсаргүй буюу “Harry potter” киног үзэж байхдаа анх олжээ. Ингээд уншигчид та бүхэн мөрөөдлөө “амилуулж” яваа А.Ерөөлмаагийн урлангаар зочилцгооно уу.
-Сайн байна уу. Та өөрийгөө болон эрхэлж буй бизнесээ танилцуулахгүй юу?
-Намайг А.Ерөөлмаа гэдэг. Монгол Улсын иргэн Адъяагийн хайр дүүрэн гэр бүлийн хоёр дахь охин болж мэндэлсэн. Мөн “OWL” нэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч. Манай бүтээгдэхүүн бүхэлдээ гар урлал. Гараар тэмдэглэлийн дэвтэр, үнэт эдлэл зэргийг урладаг. Гараар урлана гэдэг нь төгс биш ч давтагдашгүй гэсэн ойлголт гэж боддог. Тиймдээ ч “OWL” брэндээ төгс биш “өөр” гэж тодорхойлсон.
-Анх хэрхэн тэмдэглэлийн дэвтэр хийх болсон бэ. Яагаад заавал тэмдэглэлийн дэвтэр гэж?
-Анх 30 нас хүрэхээсээ өмнө хийх ажлын жагсаалт гарсан юм. Тэр дунд өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргах гэдэг зүйл бичээстэй байдаг. Түүнийг бичихдээ чухам юу хийх гэдгээ тодорхойлоогүй л дээ. Эрж, хайж би юу хийж чадах билээ гэдгээ бодсоор л байсан. Бас өөртөө ийм дэвтэртэй болохыг хүссэн.

Гоёл чимэглэл гэхээр энгийн загваруудаас татгалзаад, хүн бүрийн хэрэглээ биш ч хэрэглэх хүн нь үнэхээр дурлаж сонгох болов уу гэсэн үүднээс “ELF ear cuff” хийж байгаа. Аль нэг худалдааны сайтаас 5-20 доллароор захиалаад авах ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарах зүйл нь би ( 975 сорьцтой гэдэг дээ ) мөнгөөр хийж байгаа. Яагаад гэвэл таны үнэт эдлэл үнэ цэнтэй байх ёстой шүү дээ. Мөнгө гэдэг нь өөрөө үнэт металл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгддэг.
-Таны дэвтэр хийц, хавтас маш өвөрмөц байдаг. Санаагаа хэрхэн боловсруулдаг вэ?
Санаа боловсруулах тал дээр онцгойлон хэлэх зүйл байхгүй. Зүгээр л би хүссэн зүйлээ хийж байгаа. Өөртөө байлгахыг хүссэн зүйлээ гэх юм уу даа. “OWL” дэвтэр “Harry potter” киноноос эхлэлтэй, “OWL l ELF ear cuff” болохоор “Бөгжний эзэн” киноны “Элф”-ийн дүрээс санаа авсан, магадгүй дараагийн бүтээл маань “Game of thrones” киног ч санагдуулам байж магадгүй .

-Бизнесээ цаашид хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-“OWL” нэрийн бүтээгдэхүүн одоогоор хүн бүрийн хэрэглээ биш. Сонирхож харах ч үгүй маш олон хүн бий. Үүнийг өөрчлөх төлөвлөгөө, арьс ширэн дээр тулгуурласан бүтээгдэхүүн гаргах санаа байгаа ч одоогоор тэр хэмжээний эдийн засаг санхүүгийн боломж надад байхгүй. Мэдээж гар урлалаас давсан асуудал яригдана.
Тэр хүртэл явахад системтэй, нарийн төлөвлөгөө, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Би одоогоор эрүүл бие, саруул ухаан бас залуу нас гэсэн нөөцтэй ажиллаж байна. Эхлүүлсэн бүхнээ орхихгүй байхад өргөжүүлэх, хөгжүүлэх гэдэг нь цаг хугацааны л асуудал даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| А.ЕРӨӨЛМАА: “Harry potter” киноноос санаа авч, “OWL” дэвтрээ урласан |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |