Хүүхдийн зохиолч гэхээр бид тусдаа авьяастай, онгодтой хүн байдаг гэж боддог. Тэгвэл дэлхийд алдартай хүүхдийн зохиолч нар онгод авьяас гэхээс илүү хүүхдээ ойлгодог, мэдэрдэг жирийн л нэгэн аав, ээж байжээ. Тухайлбал, Шведийн нэрт зохиолч Астрид Линдгрен “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Далайн дээрэмчин Ронни”, “Урт оймст Пиппи” зэрэг олон гайхалтай бүтээл туурвисан зохиолч юм. Түүний зохиолууд ихэвчлэн охиных нь уран сэтгэмжээс улбаатай бөгөөд Линдгрен баяжуулан бичдэг байжээ.
Линдгрений охин долоон настайдаа өвджээ. Энэ үед Урт оймст Пиппигийн талаарх түүхийг ээж, охин хоёр харилцан ярилцсаар өнөөгийн хүчирхэг, бие даасан Пиппи охин бүтсэн түүхтэй. Тэгвэл Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас зарласан уралдаанд ээж, аавууд олноор оролцсон билээ. Тэдний төлөөлө болох ээж, аавуудын номоо бичсэн түүхийг хүргэе.

“Бүжигчин нохой банхар” номын зохиолч, өмгөөлөгч Э.Амархүү:
-Хүүгээ номтой ойр байлгая, номд дуртай хүн болгоё гэж боддог. Даанч олонх ном орчуулгынх, хүүхдийн маань насанд тохирсон, монгол хүүхдийн сонирхлыг татсан ном бараг байгаагүй. Түүнээс гадна бага байхад аав маань маш их үлгэр ярьж өгдөг байсан нь надад их гоё санагддаг. Аавтайгаа хамт байх, тэр тусмаа үлгэр домгийн ертөнцөөр аялах гайхалтай цаг хугацаа байсан юм билээ. Тийм учраас би ч бас хүүхдэдээ үлгэр, түүх ярьж өгье гэж бодсон. Номоос уншиж өгөхөд зарим үг хэллэг ойлгоход хэцүү, эсвэл харгис хэрцгий үйл явдал ихтэй байсан. Тэгээд өөрөө зохиож ярьж өгөхөөр шийдсэн. Юу ярихаа бодож байтал гэнэт бага байхад минь хань болдог байсан банхар нохой маань санаанд орсон юм. Банхардаа маш их хайртай байсан болохоор хүүдээ тэр талаар ярих үнэхээр сайхан санагдсан. Эхлээд зүгээр л банхартай холбоотой өөрийнхөө дурсамжаас ярьдаг байсан бол сүүлдээ “Хүн бүртэй сайхан харьцах, бусдыг хайрлаж хүндлэх хэрэгтэй” гэсэн санааг тусгаж өгье гэж бодсон. Яваандаа дуу, бүр бүжигтэй боллоо. Одоо дөрвөн настай хүү маань дууг нь дуулж, бүжиглэх үнэхээр дуртай. Эцэст нь миний банхар найз хүүгийн минь ч гэсэн сайн найз болсон. Одоо бусад бяцхан уншигчдын найз болж байгаад баяртай байна.
.jpg)
“Гүзээлгэнийн үнэртэй жаал” номын зохиолч, орчуулагч, хэл шинжээч У.Хулан:
-Би 14 нас хүртлээ айлын эрх, ганц охин байсан. Нэг л өдөр дүүтэй болсон чинь тэс өөр ертөнцөд оччихсон юм шиг санагдсан. “Чи одоо том болчихсон юм чинь дүүдээ өгчих” гэдэг ч юм уу том хүүхэд гэдэг утгаар нь хойш нь тавьдаг. Энэ нь томчуудын хувьд зүгээр юм шиг боловч хүүхдийн хувьд хүндээр тусдаг. Тэр л мэдрэмж маань надад хадгалагдсаар өдийг хүрчээ. Тэгээд хүүхэдтэй болсон хойноо бодсон л доо. “Хүүхэд маань, бас бусад хүүхэд ч гэсэн дүүтэй болбол надтай адил зүйлийг мэдрэх байх даа” гэж. Тиймээс дүүтэй болох тэр мэдрэмжийг зохиол болгохоор шийдсэн. Ингэхдээ томчуудын гаргадаг алдааг бас оруулах хэрэгтэй санагдсан. Жишээлбэл, номд маань “Дүүтэй болмоор байна уу? гэж нэг ч удаа асуугаагүй байж” гэж гардаг. Энэ нь томчууд хүүхдийг хүн гэдгийг мартсаныг хэлээд байгаа юм л даа. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ хүн гэж хардаг байгаасай, хүүхдээ сонсдог, ойлгодог байгаасай гэдэг үүднээс энэхүү зохиолоо бодон бодон бичсэн. Тиймээс энэ номыг эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт уншаад, ярилцаасай гэж хүсье.
.jpg)
| Аав, ээжүүд хүүхдэдээ зориулж ном бичжээ |
|
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
Гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана
2026-06-16 12:33:19
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
2026-06-16 12:17:00
“ХАРАНХУЙГААС СОНСОГДОХ ОРЬ ДУУ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
2026-06-16 11:49:42
ҮЗЭСГЭЛЭНТ ТӨГС
2026-06-16 09:32:09
ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ
2026-06-16 09:19:41
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
МАН-ЫНХАН НИЙСЛЭЛИЙН СОНСГОЛООР Х.НЯМБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨХ НЬ
2026-06-16 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |