“Пиксар” анимэйшн студи сүнсний талаар өгүүлэх ээлжит шинэ бүтээлээ дэлгэлээ. Энэхүү “Soul” хүүхэлдэйн кино нь “Пиксар”-ын сүнсний тухай хүүрнэх анхны бүтээл биш бөгөөд үүгээр сүнсний ертөнцийг аль болох өөр өнцгөөс харуулахыг зорьжээ. Үүнээс өмнө тэд 2017 онд нээлтээ хийсэн, “Коко” хүүхэлдэйн киногоор дамжуулж гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж байсан бол “Онвард” бүтээлд хэзээ ч уулзаж байгаагүй аавыгаа сүнсний ертөнцөөс хайдаг ах дүү Иан, Барнигийн тухай гардаг билээ.
Угтаа сүнсний тухай кино, бүтээл, ер нь энэ сэдэв бидний бодол, итгэл үнэмшлийн хувьд ч барьж авахад барьцгүй байх нь ойлгомжтой. Нэг талаар сонирхолтой байж мэдэх ч бусад хүнд итгэл үнэмшил төрүүлэхгүй ч байж мэдэх сэдэв юм. Гэвч энэхүү "Soul" хүүхэлдэй нь сүнс бус, бидний амьдралын тухай хүүрнэнэ. “Пиксар”-ын өмнөх “Тоглоомын түүх” болон “Бодлын ертөнц” зэрэг бүтээлүүд эхлэхдээ логикийн алдаатай мэт боловч үзэгчдээ татаж, итгүүлж, дүрүүдээрээ “ятгаж” чаддаг онцлогтой.
"Soul" хүүхэлдэйн эхлэл ч мөн логикийн алдаатай мэт боловч нэг хором ч анхаарлаа өөр тийш хандуулах завдал олгохгүйгээр үргэлжилнэ. Учир нь хүүхэлдэйн урлаг хором тутмыг урладагтаа нэг ч илүү кадр байдаггүй давуу талтай. Гэхдээ энэ тийм ч амар биш. Үүнийг “Пиксар”-ын уран бүтээлчид маш сайн эзэмшсэн учир бүх л бүтээл нь одоо ч үнэ цэнтэй хэвээр байдаг байж мэднэ.
“Soul” хэмээх үг утгынх нь хувьд авч үзвэл “сүнс”-нээс илүү “сэтгэл” гэдэг үгтэй дүйж мэднэ. Хүний амьдралын утга учир, дурсамж, урам зориг зэрэг томоохон сэдвүүдийг ганц үгэнд эвлэгхэн цогцлоожээ.

“Soul” хүүхэлдэйн найруулагч Пете Доктер “Бодлын ертөнц” бүтээлийг мөн найруулсан бөгөөд түүний арга барилд “дурсамж” чухал үүрэгтэй. Тэрбээр дурсамжийн нандин мэдрэмжийг бүтээлдээ чадварлаг урладаг. “Бодлын ертөнц” бүтээлд гол дүр болох Аз жаргалын зөв мэт үзэгчдэд итгүүлдэг ч төгсгөлд нь амьдралын утга учир аз жаргал биш, уйтгар гуниг ч мөн бидэнд ямар их нөмөр нөөлөг болдог талаар сэтгэл хөдөлгөм дүрсэлдэг билээ. Мөн бидний дурсамж зөвхөн ганц мэдрэмжээс бус гунигтай, хөгжилтэй гээд олон мэдрэмжээс бүрддэгийг анзааран гаргасан байдаг. Харин “Soul” хүүхэлдэйнд алдартай жазз хөгжимчин болох хүсэлтэй дунд сургуулийн хөгжмийн багш Жое Гарднерт карьерээ эхлүүлэх боломж олдоно. Тэрбээр өөрийгөө хөгжмийн л төлөө энэ хорвоод төрсөн хэмээн итгэх ч хэзээ ч амжилттай байсангүй. Гэтэл түүний мөрөөдөл биелэхийн даваан дээр тэрбээр осолд орсноор дөнгөж төрсөн, дэлхий рүү явахад бэлэн болсон сүнсний ертөнцөд зорчилно. Энэхүү ертөнцөөс дэлхийд төрөхдөө өөрийн амьдралын урам зориг, сонирхол, чадвар, амьдралын “оч”-оо олдог газар билээ.
Хүн болгонд амьдралаас урам зориг авдаг, амьдрах итгэл өгдөг зүйлс бий. Харин эдгээр зүйл байхгүй бол бид яах билээ. Жое Гарднерийн дүрээр амьдралын гол зүйл нэгэндээ урам зориг өгөх “оч” нь байх гэсэн санааг дэвшүүлжээ.
Киноны турш жазз хөгжмийн уур амьсгалыг хөгжимд дурлам үзүүлнэ. Киноны жазз хөгжмийг Жон Батист бичиж, Жое Гарднерийн дүрийн судалгааг ч мөн түүнээс авчээ. Энэхүү хөгжимлөг байдал нь дүрийг илүү бодитой, амьд болгож байлаа. “Коко” кинонд хөгжим тоглох хүсэлтэй хүүгийн дүрээр мөн амьд, хөгжимлөг хүүхэлдэй бүтээж, Пиксар студи тухайн жилийнхээ Оскарын шилдэг киноны дуу, шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг хүртэж байв.
“Пиксар” компани олон хүүхэлдэйн киногоороо хүсэл зорилго, дурсамж, бидний хайртай хүмүүс амьдралд ямар чухал болохыг чадварлаг гаргаж ирдэг. Харин энэхүү хүүхэлдэйд “Бид амьдралаас утга учир хайдаг ч амьдрах шалтгаан нь чухал биш, бид амьдарч, агшин бүрийг мэдэрч буй нь чухал” гэдэг санааг илэрхийлсэн нь өөрийнхөө сэтгэл рүү шагайх бүтээл болжээ.
| Сэтгэл рүү шагайгч бяцхан сүнснүүд |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |