Г.Марал-Эрдэнэ өдгөөгөөс 21 жилийн өмнө гэр бүлээ даган Япон Улсыг зорьж, тэндээ боловсрол эзэмшиж, аж төрөх болсон билээ. Тэрбээр арван нэгэн насандаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш энэ гайхалтай урлагт бүхий л зүрх сэтгэл, залуу насаа зориулж яваа юм.
Түүнийг бяцхан гулгагчдад өөрийн туршлагаа хуваалцаж, сургалт явуулж буй сургаар “Мөсөн өргөө”-г бид зорьлоо.
 (43)(1).jpg)
Өдрийн дөрвөн цаг орчимд “Мөсөн өргөө”-д очиход тэрбээр 4-11 насны бяцхан гулгагчдад гулгалтын техник зааж байлаа. Түүний уян налархай, уран яруу хөдөлж, мөсөн дээр эргэлдэн бүжих хөдөлгөөн бүр нь уярам сайхан харагдана. Мөсөн дээр хүйтнийг үл ажран харц нь гэрэлтэн байх нь мэргэжилдээ дурласныг илтгэнэ.
Г.Марал-Эрдэнийн хамгийн бяцхан шавь болох н.Мишээл анх удаа мөсөн дээр гарч байгаа ч тун эвлэгхэн гулгаж, багшийнхаа заасан бүхнийг даган хийж харагдана. Хэсэг зуур гулгаад ядарсан болов уу гэлтэй хоёр хөлөө жийн мөсөн дээр сууж, мөсөөр тоглож гарлаа. Г.Марал-Эрдэнэ багш түүнийг өхөөрдөн харж, зөөлөн татан босгоод, ахиад гулгалаа.
Харин эсрэг талд нь М.Цэлмэг, Б.Цэлмэг гэх арав гаруй настай охид багшийнхаа заасан хөдөлгөөнийг ягштал давтана. М.Цэлмэг багшийнхаа талаар бидэн ийн ярьсан юм. “Өнгөрсөн долдугаар сард Г.Марал-Эрдэнэ багшийгаа монголд ирэхэд нь сургалтад нь сууж, танилцсан. Тэр цагаас хойш багшийгаа хурдан эргэж ирээсэй гэж их хүлээсэн. Би зургаан жил гулгаж байгаа ч мэдэхгүй чадахгүй багшаасаа асуух зүйл их байдаг. Багшийг дахиад монгол ирнэ гэдгийг сонсоод маш их догдолж, сургалтад нь багтахгүй яана аа гэж сандарсан. Г.Марал-Эрдэнэ багшийгаа гулгахыг харах, хамтдаа бэлтгэлээ хийх үнэхээр сайхан байдаг. Би ирээдүйд багш шигээ мундаг уран гулгагч болохыг хүсдэг” гэлээ.
Ирээдүйн уран гулгагчид багшийгаа даган хөлөө солбиж, эргэлдэн бүжих нь өхөөрдөм, бахдам харагдана. “Багшаа аа би сурчихлаа, яг тань шиг хийж чадахгүй ч сайн байна уу” гэнэ. Магад тэд дараагийн дэлхийд гялалзах Г.Марал-Эрдэнэ болохыг үгүйсгэхгүй.
Дашрамд дурдахад, Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон анхны монгол тамирчин юм. Мөн Г.Марал-Эрдэнэ жил бүр цөөн тоогоор элсэлт авдаг өрсөлдөөнтэй Япон Улсын “CHUKYO UNIVESITY”-ийн “SCHOOL OF HEALTH AND SPORT SCIENCES”-ийн докторантурын ангид суралцах бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Тэрбээр биомеханикс буюу “спортын физик” гэсэн сэдвийг онцлон авч туршилт хийж, тоон үзүүлэлтээр анализ хийд салбарын судлаачийн ажлыг хийхээр болжээ.
Түүнийг ээж нь арав гаруй жил уран гулгалтаар хичээллэж, тэмцээн уралдаад оролцох бүрд нь хамт явдаг гэнэ.
Ээж А.Шинэсаран: Манайх нэг охин, нэг хүүтэй. Хүйтэн мөсөн дээр эмэгтэй хүүхэд дандаа ойчно гэдэг ээжийнх нь хувьд харахад амаргүй. Охиноо эх орноо төлөөлөн Дэлхийн оюутны наадамд оролцоход маш их баярлаж байсан. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, түүхийг хуудсыг нээнэ гэдэг амаргүй даваа. Уран гулгалт гэдэг маш их тэсвэр тэвчээр шаарддаг спорт хатуу спорт шүү дээ. Монголчууд охиныг маань Япон Улсын иргэншил авах уу, монголоор ярьдаг уу гэж их асуудаг. Хэдий манай улс дэмжлэг, тусламж үзүүлдэггүй ч охин минь үргэлж эх орныхоо уран гулгалтын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, Монгол Улсынхаа нэр дээр тэмцээнд оролцсоор байх болно.
 (44).jpg)
Завгүй сургалтынх нь үеэр Г.Марал-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач, нутгаа их санасан уу?
-Эх орноо маш их санасан байна. “Тал нутгийн мөсөн шоу”-г амжилттай дуусгаж, уран гулгалтыг монголчууддаа ойроос үзүүлсэндээ баяртай байгаа. Дараагийн шоу дулааны улиралд зохион байгуулагдаасай гэж хүсэж байна.
-Уран гулгалтын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Уран гулгалтыг юу таныг татсан юм бэ?
-Би таван настайдаа Япон Улсад очсон. Миний амьдардаг Нагоё хотод уран гулгалт өндөр түвшинд хөгжсөн байдаг. Япон Улсын нэртэй тамирчдыг хараад, гулгаж үзмээр санагдсан. Тэгээд хоёрдугаар ангидаа долоо хоног бүрийн хагассайн өдөр бүр сургалтад хамрагдаж эхэлсэн. Уран гулгалтын спортоор хичээллэх тусам надад таалагдаж, долоо хоногт 2-3 удаа бэлтгэлээ хийдэг болсон. Тэгж явсаар тавдугаар ангидаа мэргэжлийн клубт шалгалт өгч тэнцсэн. Мэргэжлийн клубийн бэлтгэл маш шахуу хуваарьтай, системтэй явагдаг. Би өглөө 06:00 цагийн бэлтгэлдээ явахын тулд өглөө бүр 04:00 цагт босож, 20 километр замыг туулж бэлтгэлдээ очдог байлаа. Орой хичээлээ тараад ахиад бэлтгэл рүү гээ явдаг байсан.
Анх Нагоё мужийнхаа тэмцээнд 13 насандаа оролцож байсан. Үүний дараа Казакстан Улсад Азийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Хэдий бэлтгэлээ Япон Улсад хийдэг ч Монголын тэшүүрийн холбоонд харьяалагдаж, эх орныхоо нэр дээр тэмцээнд оролцдог. Харин Япон Улсад олимпийн мөнгөн медальт, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадагийн гулгалтын багт шалгалт өгч, 2018-2021 он хүртэл энэ шоунд мэргэжлийн тамирчнаар оролцсон. Японы бүх хотуудаар тоглолт хийж, нийт 200 гаруй тоглолтод оролцсон.
-Биомеханикс буюу спортын судлаачаар магистрын зэрэг хамгаалж, докторантурын ангид суралцаж эхлэх гэж байгаа гэсэн. Энэ талаараа яриа дэлгээч?
-Манай “CHUKYO UNIVESITY” уран гулгалтын клуб, бэлтгэл хийх талбайтай Япон Улсын топ тамирчид суралцаж, төгссөн гайхалттай түүхтэй сургууль юм. Энэ сургууль элсэж, суралцаж байгаадаа маш их баяртай байдаг. Би магистрын дипломоо уран гулгалтын спорт гэсэн сэдвээр бичсэн. Спортын судалгаа хийх тэр тусмаа мөсөн дээрх спортоор судалгаа хийх амаргүй. Олон улсад уран гулгалтаар диплом хамгаалсан хүн тун ховор байдаг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Эх орондоо уран гулгалтыг хөгжүүлж, хойч үеийн тамирчнаа бэлтгэхийг хүсэж байна. Мөн судлаач хүнийхээ хувьд уран гулгалтыг мэргэжлийн түвшинд судалж, өөрийн мэддэг туршлагаа бүгдийг нь зааж өгмөөр байгаа ч цаг зав минь хомс байдаг. Монгол Улсад орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мөсний чанар олон улсын стандартаас дутахааргүй “Stepp Arena” буюу “Мөсөн Өргөө” байгуулагдсанд маш их баяртай байгаа. Энэ сайхан мөсөн талбайг ашиглаж, олон уран гулгагчид төрөөсэй гэж хүсэж байна.
| МӨСӨН ДЭЭР БҮЖИГЧ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |