-“Холын мэт ойрхон сансар” зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Чи зохион бичлэгээрээ ямар санаа илэрхийлэхийг хичээсэн бэ?
-Баярлалаа. Би монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррэгчаа ахыг их хүндэлдэг. Зохион бичлэгээ бичээд сууж байхдаа Монгол Улсаас сансарт ниссэн хүний тухай болон тухайн үеийн түүхэн үйл явдлыг талаар бичсэн.
-Сансрын нисгэгч болох хүсэл, мөрөөдөлтэй гэлээ. Танай гэр бүлийнхэнд нисэхийн салбарт ажилладаг хүн бий юү?
-Би цэцэрлэгт байхаасаа сансрын нисгэгч болохыг хүсдэг байлаа. Миний ээж нисэхийн салбарт ажилладаг. Ах маань онгоцны нисгэгч. Тийм болохоор одоо ч гэсэн онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэй хэвээрээ. Сансар огторгуйгаар хүн бүр аялаж үзээгүй шүү дээ. Тийм учраас надад маш гайхамшигтай, сонирхолтой санагддаг.
-Чиний төсөөллөөр сансар гэж юу вэ?
-Сансар гэдэг хэзээ ч хүн төрөлхтөнд дийлэгдэшгүй зүйл. Хүн төрөлхтний очиж үзээгүй, олж хараагүй маш олон гараг бий.
-Удахгүй сургуулиа төгсөнө. Ямар сургуульд орохоор төлөвлөж байна вэ?
-Орос Улсын хоёр дахь сансарын нисгэгч эмэгтэйн сурч байсан Савецкийн сургууль сурах мөрөөдөлтэй. Хичээлээ сайн хийж, сургуулиа амжилттай төгсөөд сансрын нисгэгч болно.
О.БАТ-ЭРДЭНЭ
| Э.ЦОЛМОН: Би сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |