Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нэгэн сурагч алдартнуудын хөргийг яг адилхан мэт зурсан байхыг фэйсбүүк группээс үзээд, түүнтэй ярилцах, цаашдын мөрөөдлийг нь сонсох хүсэлд автсан юм. Нүдээрээ инээсэн, хөөрхөн бор хүү П.Натаймолом Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн X ангийн сурагч. Зурах хүслээ мөрөөдлөөрөө өнгөлж яваа залуухан уран бүтээлчтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу, танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Пүрэвдалайн Натаймолом гэдэг. Би Хөвсгөл аймгийн “Титэм”ерөнхий боловсролын сургуулийн 10б ангид суралцдаг.
-Анх хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Би анх гуравдугаар ангиасаа өөрийн үзэх дуртай “Dragon Ball”, “Naruto", Shippuden” гэх мэт анимэгийн баатруудын зургийг зурж эхэлсэн.Өөрийн сонирхлоороо, чөлөөт цагаараа л зурдаг байсан юм.
-Нэг зургийг хэдий хугацаанд зурдаг вэ, зурах мэдрэмжээсээ хуваалцаач?
-Зурах гэж буй зургийн хэмжээ, загвар, деталь, ямар материал ашиглаж, юу зурах гэж байгаагаас хамаарч хугацаа нь өөр өөр байдаг. Хэрэв нэг зурж эхэлсэн бол 4-6 цаг тасралтгүй зурдаг. Энэ хугацаанд түр нүдээ амраах, гараа амраах дасгал хийдэг. Тэгэхгүй бол бие жаахан чилдэг. Ер нь зургийг хурдан хугацаанд зурахаас илүүтэйгээр зохион байгуулалттай зурах нь чухал байдаг. Зурсан зургаа хараад илүү гоё зурах, дараа нь юун дээр анхаарах ёстойгоо мэдэж авдаг.
-Багадаа урлагийн хүн болохыг хүсдэг байв уу. Одоо ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Бага байхдаа уран зураач болгоно гэж боддог байсан. Одоогоор мэргэжлээ сонгоогүй байгаа.
-Зургийн санаагаа хэрхэн олдог вэ?
- Би ихэвчлэн алдартай хүмүүсийн хөрөг зураг зурдаг болохоор сэдвийн эрэлд нэг их зовоод байдаггүй.

-Зурах хүслийг нь гэрийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?
-Манай аав, ээж, эгч намайг бүх зүйлээр дэмжиж, тусалж, зөвлөгөө өгдөг. Мөн анги хамт олон, багш нар, найзууд маань бас их дэмждэг.
-Хөл хорионы цаг үеийг хэрхэн өнгөрөөж, өөрийгөө хэр хөгжүүлж байна вэ?
-Чөлөөт цагаараа өөрийн зурах чадвараа дээшлүүлж, ном уншиж, ютүбээс бичлэг үзэж, подкаст сонсож, Монголын мундаг зураач нарын зөвлөгөөг уншиж байна. Ер нь өөрийгөө хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн судалгаа хийж, өөрт хэрэгтэй зүйлсээ мэдэж авдаг.
-Уран зургийн чиглэлээр олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байжээ?
-Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулсан хэд хэдэн зургийн уралдаанд амжилттай оролцож байсан.
-Мөрөөдөл, зорилгынхоо талаар хуваалцаач?
-Ирээдүйд сургуулиа амжилттай төгсөж, хүссэн мэргэжлээрээ сурна даа. Хүн аливаа зүйлд тууштай байж чадвал амжилт гаргаж, бас илүү сайжирч чаддаг гэж боддог. Амжилтад хүрэхэд хичээл зүтгэл хамгийн чухал. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид, таньдаг бүх хүмүүстээ баярлалаа.


| Сурагч П.НАТАЙМОЛОМ: Амжилтад хүрэхэд хичээл, зүтгэл маш чухал |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |