-Сайн уу. Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?
-Намайг Б.Бадамхатан гэдэг. Би Говь-Алтай аймгийн Б.Гомбын нэрэмжит лаборатори нэгдүгээр сургуулийн тавдугаар ангид суралцдаг.
-Өнгөрсөн намар "Манай эгч намайг загнахаас гадна утсыг маань хурааж авчихаад хэцүү байна. Эгчийг манай гэрээс явуулаад өгөөч" гэсэн утгатай видео бичлэг хийж, олон нийтэд хандсан байсан. Үнэхээр эгчийгээ гэрээсээ явуулахыг хүссэн юм уу. Эсвэл хөгжилтэй байх гэж л тэр бичлэгийг хийсэн юм уу?
-Би тэр дүрс бичлэгийг яагаад хийх болсон шалтгаанаа хэлье. Эгч минь нөхрийгөө зуурдаар саяхан алдсан. Одоо ч маш их гунигтай байгаа. Өдөр бүр гуниглаж, орноосоо ч босохгүй байгаа. Гэхдээ "Тийм бичлэг хийж тоглосонд уучлаарай, аниа. Гэрийнхэн маань таныг инээж, жаргалтай байхыг хүсэж байгаа. Дүү нь танд хайртай шүү. Таныгаа инээхийг дахин хармаар байна" гэж дахин хэлье.
-Бичлэгийг нь үзсэн хэн ч чамайг эгчийгээ түр ч атугай инээлгэх гэж тийм зүйл ярьсныг мэдээгүй. Бүгд л яг болж байгаа үйл явдал, чамайг эгчдээ байнга загнуулж дээ гэж ойлгосон байх. Чи санаагаа зөвөөр ойлгуулж чадаагүй ч сайн зүйл хийжээ. Эгч нь тэр бичлэгийг үзээд инээсэн үү?
-Дээр ярьснаас гадна бас нэг юм байгаа юм аа. Би бас эгчийгээ өдмөөр санагдаад байсан юм. Эгч маань уулзалгүй зөндөө удаж удаж, Улаанбаатар хотоос ирчихээд намайг огт тоохгүй, ер нь бол ойртохоор загнаад байсан юм л даа. Тэгээд инээлгэхээс гадна өдмөөр санагдаад байсан нь үнэн. Эгч тэр бичлэгийг тоогоогүй ээ. Намайг харж байхад лав инээгээгүй. Харин аав, ээж хоёр намайг загнасан.
Эгч тэр бичлэгийг тоогоогүй ээ. Намайг харж байхад лав инээгээгүй. Харин аав, ээж хоёр намайг загнасан.
"Тийм бичлэг хийж тоглосонд уучлаарай, аниа. Гэрийнхэн маань таныг инээж, жаргалтай байхыг хүсэж байгаа. Дүү нь танд хайртай шүү. Таныгаа инээхийг дахин хармаар байна" гэж дахин хэлье.
-Найзууд, үеийнхэн, таньдаг хүмүүс нь юу гэсэн бэ?
-Найзууд маань "Хатаан чи ямар зоригтой юм бэ" гэж байсан. Гэхдээ зарим хүн намайг "Ямар хүмүүжилгүй хүүхэд вэ" гэх мэтээр шүүмжилсэн байсныг уншаад сэтгэлээр жаахан унасан. Гэхдээ одоо бол тэр үеийн явдлуудыг мартаад, хичээлдээ анхаарч байна.
.jpg)
-Бусдыг инээлгэж, жаргалтай байлгах гэж ямар нэг оролдлого хийх чинь сайн зүйл шүү дээ. Эгч нь чамд хэлээгүй ч баярласан, чамайг дотроо хайрласан байх аа.
-Эгчийгээ надад хайртайг мэднэ л дээ. Гэхдээ бусдыг ялангуяа дүүгээ хайрлаж байгаагаа ил гаргаж байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Эгчтэйгээ хамт юу хийхийг хүсдэг вэ?
-Би эгчтэйгээ хамт зусланд амрахыг хүсдэг.
-Эгчтэйгээ өнгөрүүлсэн санаанаас нь гардаггүй сайхан дурсамжаасаа хуваалцана уу?
-Миний төрсөн өдрөөр эгч маань надад гар утас бэлэглэж байна гээд хоосон хайрцаг өгч хуурч байсан. Тэр өдөр надад хамгаас сайхан дурсамж болж үлдсэн.
.jpg)
-Ямар мэргэжилтэй хүн болохыг хүсэж, мөрөөддөг вэ?
-Дуулж бүжиглэх дуртай болохоор урлагийн хүн болохыг хүсэж мөрөөддөг.
-Эгчтэйгээ хамт хот орж байсан уу?
-Эгчтэйгээ хамт хот руу олон удаа очиж байсан. Хамгийн гоё нь хамтдаа “Хүүхдийн парк”-д өдөржингөө тоглож байсан. Ер нь Улаанбаатар хотын хамгийн гоё газар нь Хүүхдийн парк юм билээ.
-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Чамд сурлагын амжилт хүсье.
-Баярлалаа.
.jpg)
Б.Бадамхатаны эгчийн бидэнд өгсөн сэтгэгдэл
| Б.БАДАМХАТАН: Эгчийгээ инээлгэх гэж видео бичлэг хийсэн минь харин ч эсрэгээрээ ээж, аавд загнуулсан |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |