Өдөр бүр хөдөлмөрлөж гутал, бойтог, цамц, өмд, “амьд” чихмэлүүд урлаж суугаа түүнийг Ч.Дөлгөөн гэдэг. Түүний зурж, бичиж, оёж, урласан бүтээлүүд бусдын зүрх, сэтгэлийг баясгаж, гэрэлтүүлдэг гэдэгт итгэнэм. Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Шинэ танил” буландаа гэр бүлийнхээ нил ягаан өдрүүдээр тэмдэглэл хөтөлж, бусдад амьдрах итгэл урам зориг хайрлаж буй түүнийг онцолж, ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гурван жилийн өмнөөс эсгий урлал хийж эхэлсэн юм билээ. Хамгийн сүүлд ямар бүтээл хийсэн бэ?
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би долоон жилийн өмнө ээж болж, гэрт суух болсон. Тэр цагаас эхэлж даавуугаар хүүхэлдэй урлаж эхэлсэн. Сүүлийн үед эсгий урлалд маш их дуртай болж байгаа. Тиймээс тус материалаар монголчуудын бэлгэшээдэг бүхнийг хийх бодол бий. Хамгийн сүүлд иргэдээс тэмээ хийх санал ирсэн. Үүний дагуу Ардын уран зохиолч П.Бадарч гуайн
“Санаа сэрэггүй тайвандаа үрээ голж мунгинахад нь
Саалийн үнэр ханхалсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад өгөхөөр
Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тэмээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ” хэмээх шүлгийг уншиж, тэмээний зураг цуглуулж түүнээсээ санаа авч урласан. Энэ бүтээл маань хүмүүст их таалагдсан юм шиг байна лээ.

-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж уншсан?
-Би сэтгүүлч, дизайнер мэргэжилтэй. Багаасаа зураач, зохиолч болох мөрөөдөлтэй байлаа. Харин одоо сэтгүүлч, дизайнер гэх хоёр диплом хадгалсан ээж болсон. Би дөрвөн хүүтэй. Үр хүүхэд, ханиа хайрлаж, аз жаргалтайгаар амьдарч байна.
-Гар урлал таны амьдралын салшгүй нэг хэсэг болжээ?
-Тиймээ, гар урлал миний хувьд бясалгал гэсэн үг. Энэ миний ажил болсон. Би ихэнх бүтээлээ ноосоор хийдэг. Ноос “амьд” материал учир аз жаргалаа шингээж, сайтар төвлөрч бүтээлээ урладаг. Ноосон эдлэлд бүтээлчийн дуу хоолой, үнэр, сэтгэл хөдлөл шингэсэн байдаг гэж боддог. Тийм ч учраас би өөрийн гараар урласан бүхнээ бусдад бэлэглэх их дуртай.

-Та бүтээлийнхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ. Бүтээлүүдээ хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?
-Улаанбаатар хотын “Цагаан алт” урлангаас 100 хувийн ноос авдаг. Аливаа бүтээлийн үнэ нь материалын орц, хэмжээ, хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулсан гэдгээс шалтгаалж янз бүр байдаг.
-Таны хүүхдүүд бүтээлийг үзээд баярлаж, танд урмын үг хэлдэг байх даа?
-Манай хөвгүүд миний бүтээлийг төдийлөн сонирхож, анхаардаггүй. Төрсөн цагаас нь эхэлж хийж байсан болохоор энгийн мэт хүлээж авдаг. Би хүүхэд, хүүхэлдэй зурж, бүтээл болгох дуртай. Тэр бүхэндээ яг л хүүхэд шиг ээ хайртай шүү дээ.

-Та яагаад “Нил ягаан өдрүүд” хэмээх ном бичих болов. Сүүлийн үед олны анхаарлыг ихэд татсан байх?
-Би үлгэр унших дуртай. Ээж болсон ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт үлгэрийн ном уншиж, үлгэр зохиож ярьдаг. Тийм болохоор үлгэрийн ном юм уу, хэдэн шүлгээ нэгтгээд яруу найргийн ном гаргана гэж боддог байлаа. Гэвч нөхөр минь миний мөрөөдлийг мэддэг учир "Өдрийн тэмдэглэлүүдээрээ ном бичих юмуу" гэсэн санаа өгсөн. Бас намайг “Миний хань олон хүнд урам зориг, амьдрах итгэл хайрлаж чадна” гэж зоригжуулж байлаа. Тэгээд л миний “Нил ягаан” өдрүүд хэмээх ном бүтсэн түүхтэй. Дэлхийд эпилепси өвчнийг таниулах өдрийг “Нил ягаан өдөр” гэж нэрлэдэг. Манай гэр бүл энэ өвчинтэй тэмцэж, туулж яваа. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Би эм ууж, эмчийн хяналтад байдаг.

-Одоо гэр бүлээрээ Дорнод аймагт амьдарч байгаа гэсэн үү?
-Дорнод аймагт амьдарч байна. Энд ирсэн цагаас хойш “Улаанбаатар хотод яаж амьдарч байсан юм бол” гэж боддог болсон. Орон нутагт амьдрах амар тайван, аз жаргалтай. Орон сууцны үнэ ханш хотыг бодвол хамаагүй хямд, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр сайхан амьдрах бүрэн боломжтой байна.
-Дөрвөн сайхан хүүтэй залуу гэр бүлийн зорилго, мөрөөдлийн талаар сонсож болох уу?
-Бид маш энгийн мөрөөдөлтэй. Одоогоор хөвгүүдээ бие эрүүл, ухаан саруул, зөв хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж байна. Үүнээс гадна ажлын олон зорилго, мөрөөдөл бий шүү дээ. Саяхан урлантай болсон.
| Ч.ДӨЛГӨӨН: Ноос “амьд” материал учир аз жаргалаа шингээж, бүтээлээ урладаг |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |