Эргэлт.мн мэдээллийн сайт “Түүчээ” буландаа “Хэцүү анги”, “Хүсэл”, “Миний муу аав” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн, авьяаслаг уран бүтээлч, сэтгүүлч Э.Уянгыг урилаа.
- “Хэцүү анги” киноны Сувдын дүрийг чадварлаг бүтээсэн Э.Уянгыг сэтгүүлч мэргэжилтэй гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ. Яагаад сэтгүүлчийн мэргэжил сонгосон талаар нь яриагаа эхлүүлье?
-Би МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Хоёр хүүхдийн ээж, уран бүтээлч эмэгтэй. Манай аав, ээж МҮОНРТ-д найруулагчаар ажилладаг. Телевизийн ажил өөрөө цаг наргүй, баяр ёслол болгоноор өдөржин, шөнөжин завгүй ажиллаж байдаг. Тэгэхээр хүүхдээ ажил дээрээ авч ирээд, хамт ажлаа хийдэг тохиолдол маш нийтлэг байлаа. Тиймээс би ухаан орохдоо л телевизд байнга байж байдаг. Миний эргэн тойрон бүхэлдээ телевизийн урлаг, дэлгэцийн урлаг байдаг байсан. Микрофон бариад хүнээс асуулт асуух тэр мэдрэмж надад ид шидтэний саваа барьсан юм шиг мэдрэмж төрүүлдэг байлаа. Тэр микрофон л надад байх юм бол “Мэдэхгүй бүх зүйлээ мэдэж болох юм байна. Хүссэн хүн болгоноос дуртай зүйлээ асууж болох юм байна. Энэ микрофонтой л бол би хэнтэй л бол хэнтэй уулзаж болох юм байна. Би Ерөнхийлөгчтэй ч уулзаж болох юм байна. Нөгөө ангийнхаа хүүхдээс ч хүссэн юм аа асууж мэддэг байж болох юм байна” гэдэг мэдрэмж тухайн үед гайхалтай санагддаг байлаа. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцаад “Жүжигчин болбол ямар вэ” гэхэд манай гэрийнхэн огт дэмжээгүй. Түүний оронд “Сэтгүүлч болох юм бол чамд илүү ирээдүйтэй, өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой. Энэ нь чамд зүгээр юм биш үү” гэж зөвлөөд. Тэгээд сэтгүүлч мэргэжлийг сонгосон доо.
-Та өмнө нь UBS телевизд хөтлөгч хийдэг байсан. Сэтгүүлч мэргэжлээрээ хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?
-Хүмүүс намайг телевизд ажлаад удсан гэж ойлгодог байж магадгүй. Өмнө нь бол би хөтлөгчөөр л ажилладаг байсан л даа. Сэтгүүлчийн мэргэжлээрээ жилийн өмнөөс л ажиллаж эхэллээ. Сэтгүүлч гэдэг мэргэжил бол нэвтрүүлгийн бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явдаг. Найруулагчтайгаа хамт бүх юм аа бодож олдог тийм хүн шүү дээ. Яг энэ үүрэг оролцоотойгоор бол шинэхэн сэтгүүлч. Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувагт мэдээний сурвалжлагчаар ажиллаж байгаад одоо Соёл урлагийн редакцид сэтгүүлч, редактороор ажиллаж байна.
-Мэргэжил болгон өөрийн давуу тал, сайхан зүйлтэй байдаг шүү дээ. Таны бодлоор бидний мэргэжлийн онцлог юу вэ?
-Сайхан зүйл гэхээсээ илүү сэтгүүлч мэргэжил маш хариуцлагатай юм байна гэдгийг ойлгосон.
Үүнийг өмнө нь мэддэг байсан ч одоо бол илүү их мэдэрч ажиллаж байна. Тэр дундаа мэдээний сурвалжлагчаар ажиллаж байж үүнийг илүү сайн ойлгосон. Би нэг өгүүлбэр ч санамсаргүй бичиж болохгүй. Бүүр нэг цэг, таслал ч санамсаргүй тавьж болохгүй юм байна. Үүний ард ямар том үр дагавар, ямар том ач холбогдолтой вэ гэдгийг бүр сайн ойлгосон.
-Таны хувьд багаасаа телевизийн жүжиг, зохиомжинд тоглож байсан гэдэг. Анх тоглож байсан дүрийнхээ тухай дурсамж ярьж өгөхгүй юү?
-Хамгийн анх зургаан настай байхдаа “Ирээдүй өвлийн өвгөнөөс эхэлнэ” гэдэг телевизийн хошин жүжигт “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Х.Баярмаа бид хоёр хамт тоглож байлаа. Түүний дараагаар бас найм, есөн настай байхдаа “Амрагийн паян” гээд хүмүүс бас тэр дүрээр илүү сайн мэддэг. “Амрагийн паян” гээд толинд юм хэлэхээр тэр нь харагддаг. Тэр одоо миний анхны жүжиглэж, тоглож байсан санагдаж байна.
.jpg)
-Таниас “Хэцүү анги” киног асуухгүй өнгөрч болохгүй юм шиг санагдлаа. Сувдын дүр таны хамгийн хайртай дүр үү?
-Мэдээж миний хамгийн хайртай дүр Сувд. “Хэцүү анги” кино маш буянтай сайхан уран бүтээл. Яагаад вэ гэхээр, бид арван жилээ төгсөөд их сургуульд орох сонголтын эгзэгтэй үед кинонд тоглосон. Энэ кинонд тоглосноороо ирээдүйнхээ мэргэжлийг сонгосон олон хүүхэд байдаг. Манай “MAAZ” хамтлагийнхан байна. Бүгдээрээ тухайн үед арван жилээ төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд, ямар сургуульд орохоо шийдээгүй байсан юм. Тэгээд “Хэцүү анги” кинонд тоглосон учир тэд урлагт татагдаад СУИС-д шалгалт өгч тэнцэж байсан гэдэг. Мөн манай “Фантастик” продакшныхан, Б.Бадамцэцэг гэх мэтчилэн олон хүнийг олонд таниулсан, хүмүүсийн ирээдүйг гэрэлтэй болгож өгсөн сайхан уран бүтээл. Хүмүүс 10 жилийн дараа ч гэсэн “Хэцүү анги” киног асуудаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй хамгийн хайртай, хамгийн хүндэлж явдаг сайхан кино.

-Та Уран зохиол хэр их сонирхдог вэ. Сүүлд ямар ном уншсан талаараа хуваалцвал?
-Уран зохиол их сонирхдог. “Тагтаа паблишинг”-аас гаргасан Мө Янь “Мэлхий” романыг уншиж байна. Миний хувьд нэг номоо дуусгаад дараагийн номоо эхлүүлдэггүй. Жаахан уншиж байгаад, өөр ном бас эхлүүлж ээлжилж уншдаг. Тэдгээрээс одоо сэтгэлд бууж байгаа нь “Мэлхий” роман байна.
-Хүн амьдралдаа эргэлт хийсэн шийдвэрийг олон гаргадаг шүү дээ. Таны амьдралд тийм үе хэр тохиолдож байв?
-Тоймтой санаанд буух зүйл алга. Гэхдээ хүүхдүүдээ ойрхон гаргаад ажил, мэргэжил бүх юмнаасаа холдоод хэсэг гэртээ суусан. Тэр магадгүй эргэлт байх. Тэр хооронд надад юу чухал, би юугаар дутагддаг юм. Би ямар орчинд илүү тайван байдаг юм. Цаашдаа юу хийх ёстой вэ гээд өмнө нь ажлаасаа олж хардаггүй байсан тэр бүх зүйлээ олж харсан. Тэр зүйлээрээ ангаж цанган, илүү үнэ цэнийг нь мэдэрдэг болсон. Энэ утгаараа эргэлт байж болно. Түүний дараа эргээд ажилдаа орохдоо хийж байгаа зүйлдээ илүү ухамсартай, өмнө нь олж хараагүй зүйлээ олж хараад ажиллаж байна.
-Аливаа улсын хөгжилд залуусын оролцоо их чухал байдаг шүү дээ. Таны хувьд нийгэмд хэр оролцоотой залуу иргэн бэ?
Тийм байдлаар оролцох зүйлүүд байна. Мөн жаахан хар бараан байгаад буй бухимдалтай нийгэмд өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг гэрэл гэгээтэй байлгахыг хүсдэг.
-Өөрийн зан чанаруудаас “Үүнийг л засчих юмсан даа” гэсэн зүйл байдаг уу?
-Би юмыг их төлөвлөдөг. Өнөөдөр энэ энэ зүйлийг хийнэ. Тэндээс гараад, тийшээ явна гэдэг ч юм уу их төлөвлөдөг. Тиймээс ямар нэгэн санамсаргүй зүйлээс болоод нурах ч юм уу, бүтэхгүй байх тохиолдолд гялс дараагийнхаа юмыг хийж чадахгүй, түүндээ бухимдаж адгаад байдаг. Үүнийгээ сүүлд анзаардаг болсон л доо. Мөн миний эргэн тойронд байгаа хүмүүс намайг дагаад тухгүй болж байгааг анзаарсан. Ингэлээ гээд би ямар ч гарц гаргалгаа оновчтой шийдэл бий болгож чадахгүй байгаад байна гэдгээ анзаарсан. Тиймээс илүү хүлээцтэй, илүү тайван, юмыг илүү өөрөөр шийдвэрлэх ёстой юм болов уу гэж бодсон.
-Үеийнхээ залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?
-“Соёлтой л байгаасай” гэж боддог. Илүү хүнлэг, хүнийг хайрладаг. Хүнд юм өргөөд явж буй эмээтэй таарвал гэрт нь дөхүүлээд өгчихдөг сэтгэлтэй байгаасай. Гудамжинд татсан тамхиныхаа ишийг хаядаггүй хотын соёлтой иргэн байгаасай. Тийм л юм хүснэ. Өөр хүсэх юм юу ч байхгүй. Тэгээд бусад нь болно доо
| Э.Уянга: “Хэцүү анги” киноны Сувд миний хамгийн хайртай дүр |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |