-Чиний “The Open Mic Mongolia” өдөрлөг дээр дуулсан дуу олон хүнд хүрч, эерэг сэтгэгдэл авсан байна лээ, баяр хүргэе. Тухайн өдрийн талаар ярихгүй юу, дуулж байгаа дүрс бичлэг нь тренд болсон байгааг харах ямар байсан бэ?
-Анх найзуудтайгаа зүгээр л хөгжилтэй байдлаар дуулах гэж очоод хамгийн түрүүнд нь бүртгүүлсэн. Би ер нь бүхний түрүүнд байх дуртай, манлайлах хүсэл мөрөөдөлтэй. Дуулж байгаа бичлэгээ тэгж их хандалт авч, хүмүүст хүрч байгааг нь эхлээд мэдээгүй ээ. Эгч маань над руу явуулсны дараа л мэдсэн. Хүмүүсийн эерэг сэтгэгдэл, урмын үгсийг уншаад маш их баярласан.
-Өөрийн дуулж байгаа дүрс бичлэгээ цахим орчинд тавих, тайзан дээр гараад олон хүний өмнө дуулах хоёрын ялгаа хэр мэдрэгдсэн бэ?
-Дуулж байгаа бичлэгээ олон нийтэд нийтлүүлсэн нь анхных биш ч анх удаа өөрийгөө өхөөрдсөн . Өөрөө бичлэг хийж бусдад түгээх нь алдаагаа засах эсвэл ахин эхлүүлээд бичих зэргээр илүү амар санагддаг. Хүмүүсийн урд тэднийг мэдэрч, хүмүүстэйгээ хамт дуулах нь илүү сэтгэлд дулаахан байдаг юм билээ. Тайзан дээр гарах тусам л илүү аз жаргалтай болж, дуугаа муу дуулах вий гэж биш харин хэрхэн үзэгчдэд болон өөртөө хөгжилтэй байдлаар дуулах вэ гэж боддог болсон.
-Хэдэн настайгаасаа авьяасаа нээж, дуулж эхэлсэн бэ?
-Бага байхын л авьяастайгаараа дуудуулж, магтуулдаг байсан даа. Уран уншлага, уран нугарах, монгол болон чөлөөт бүжиг зэрэгт эвсэлтэй. Өдөр өнгөрөх тусам улам их урлагт дурлаж, тэр тусмаа дуулах илүү дуртай болсон. Хэлд орсноосоо л хойш бараг дуулсан гэхэд хилсдэхгүй байх.
-Хэддүгээр ангийн сурагч вэ, ямар мэргэжил эзэмшихийг зорьж байна. Дуучин болох уу?
-Би одоо IV сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Мэргэжил сонгоход надад их хэцүү байсан. Дуулах дуртай, дуучин болно гэж удаан мөрөөдсөн ч надад энэ чиглэлээр амьдрах хэцүү, хийсвэр мөрөөдөл гэж хэлсэн хүн цөөнгүй бий. Тиймээс одоогоор хуульч эсвэл эрх зүйч болох төлөвлөж байгаа. Гэхдээ би дуулах хүсэлтэй хэвээр, үүнийгээ ч хөгжүүлсээр байх болно гэж боддог.
-The Voice Kids Mongolia шоунд орж байсан шүү дээ. Тус шоуны талаар ярихгүй юу. Өөр тэмцээн, уралдаанд орох бодол бий юү?
-2024 онд The Voice Kids Mongolia шоунд оролцож, өөрийгөө сорьж үзсэн. Одоо бол дүүрэг, сургуулийн тэмцээн зэрэгт оролцоод явж байгаа. Дуулах мөрөөдөлдөө хийсэн хамгийн том алхам бас бүтээсэн хамгийн гоё дурсамжуудын минь нэг байсан. Тухайн үед 14-тэй байсан болохоор ч тэр үү бага зэрэг сандарсан байх гэж боддог юм. Гэрийнхэн маань бүгд намайг дэмжээд ард минь зогсож байсан үеийг бодоход сэтгэлд үргэлж сайхан мэдрэмж төрүүлдэг.

-Би дуу дагаж дуулах эсвэл “өөрийн” болгож дуулах дуртай. Жишээлбэл, өнгөө өөртөө тохируулан дээгүүр авах, нугалаа болон донж нэмж, өөрийнхөөрөө дуугаа мэдэрч дуулдаг. Дуугаа илүү сайн, сонирхолтой дуулдаг гол шалтгаануудын нэг нь өөрөөрөө дуулдагтай холбоотой байх.

-Дуу хөгжим таны хувьд юу вэ?
-Дуу хөгжим бол миний амьдралын хамгийн том хэсэг. Миний өөрийгөө илэрхийлэх маш том хэлэмж бөгөөд намайг тодорхойлох гол зүйлүүдийг нэг. Жаахан байхаас минь сайхан гэсэн бүх дурсамжууд минь дуутай холбогдсон байдаг. Дуу хөгжим миний бусадтай холбогдох холбоос, гүүр болж өгдөг.
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юү?
-Thunderz ахыг би олон уралдаанд шантралгүй тууштай оролцож байсан учраас хүндэлж, биширдэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой, олон талын авьяас чадвартай, хувь хүн талаасаа ч зөв хүн юм шиг санагддаг. 146 продакшнд орж, хамтарч ажиллахыг хүсдэг.
-Ямар ч үед амандаа аялж, дуулдаг дуу бий юү?
-Open mic дээр дуулсан дууг байнга аялаастай байгаа. Гэхдээ удахгүй өөр дуугаар солигдох байх. Олон төрлийн өөр өөр дуу мэддэг, сонсдог болохоор ч тэр үү дандаа өөр өөр дуу толгойд эргэлддэг дээ.
-Ирээдүйн зорилго мөрөөдлөөсөө хуваалцвал?
-Ирээдүйн холын зорилго гэвэл эрх зүйч болж тайван сайхан амьдрах. Харин мөрөөдөл гэвэл тэс өөр. Дуугаа дуулж өдөр бүрийг хүссэн зүйлээ хийж амьдрах. Амьдралыг тултал нь жаргалтай өнгөрүүлэх. Ер нь хүн бүрийг би ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг байгаасай гэж хүсдэг. Тийм хүмүүс миний хувьд хамгийн их азтайд тооцогддог.
| Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |